Арьс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хүний арьсны бүрдэц

Арьс бол амьд амьтны биеийн бүрхүүл юм. Арьс нь ялангуяа сээр нуруутан амьтанд хамгийн их хамаатай бөгөөд далайн дун, үет хөлтөн амьтад зэрэг нь арьснаас хатуу бүрхүүлтэй байдаг. Хөхтөн амьтдад арьс нь хэмжээгээрээ хамгийн том эрхтэн гэгдэх ба булчин, яс, шөрмөс, дотоод эрхтнүүдийг гадны нөлөөлөлөөс хамгаалах олон давхраа бүхий хальснаас бүрддэг.