Ауди A1
Ауди | |
---|---|
Aуди А1 (2010-2014) | |
A1 (8X) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2010 оноос хойш |
Ангилал: | Жижиг тэрэг |
Их биеийн хэлбэр: | Комбилимузин |
Хөдөлгүүр: | Oтто хөдөлгүүр: 1,0–2,0 литр (60–188 кВт) Дизель хөдөлгүүр: 1,4–2,0 литр (66–105 кВт) |
Урт: | 3954–3987 мм |
Өргөн: | 1740–1746 мм |
Өндөр: | 1416–1422 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2469 мм |
Хоосон жин: | 1110–1465 кг |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Ауди А1 нь Ауди ХК-ийн жижиг ангиллын автомашин ба 2010 оны гуравдугаар сарын 4-нд Женевийн автомашины үзэсгэлэнд анх нийтэд танилцуулжээ. Энэхүү автомашин нь техникийн хувьд 2009 оны дундаас худалдаанд гарсан Фолксваген Поло V-д суурилсан байна. Анхны заx зээлийн нийлүүлэлт нь 2010 оны есдүгээр болсон. 2015 оны загварын сайжруулалт хийгдсэн.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Арай жижиг хэлбэртэй өөрийн гэсэн хөгжлийн түүхтэй Ауди А2-ийн үйлдвэрлэлийг 2005 оны долоодугаар сард зогсоосны дараа Ауди ХК таван жил гаран жижиг автомашины үйлдвэрлэлийн програмаа зогсоосон юм.
Ауди А1-ийн суурь загварт 1974 - 1978 оны хооронд үйлдвэрлэсэн Ауди 50 ба үүний хийцээр 1975 оны гуравдугаар сард худалдаанд гарсан Фолксваген Полог үйлдвэрлэн гаргаж байжээ. Энэ Поло нь хүмүүсийн худалдаж авах дуртай автомашины нэг байсан тул түүний тав дахь үеийн загвар дээр суурилан А1-г үйлдвэрлэсэн байна.
Их биеийн хэлбэр
[засварлах | кодоор засварлах]-
Ауди (урд талаасаа)
-
Ауди A1 Sportback (2012–2014)
-
Ар талаасаа A1 Sportback (2012–2014)
-
Дотор тал (2010–2014)