Ауди

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
AUDI Aktiengesellschaft[1]
Анги Олон нийтийн
Бирж дахь симбол ФХБNSU
Аж үйлдвэрийн салбар
  • Автомашин түгээлт
  • Автомашин үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан Герман, Цвикау (1909 оны 07-р сарын 16 өдөр (1909-07-16))[2]
Үүсгэн байгуулагч Аугуст Хорх[2]
Төв байр Инголштат, Герман
Байршлын тоо 6 оронд 7 үйлдвэр
Үйл ажиллагааны бүс Дэлхий даяар
Удирдах хүмүүс
Үйлдвэрлэлийн хэмжээ 1,343,195 ширхэг (2011) (зөвхөн Ауди брэнд)
Орлого €44.096 тэрбум (2011) [3]
Ашиг €5.3 тэрбум (2011)
Нийт хөрөнгө €16.832 тэрбум (2009)
Нийт хувьцааны мөнгөн дүн €3.451 тэрбум (2009)
Эзэмшигч(ид) Фолксваген Групп (~99.55%)[4]
Ажилчид 46,372 (2009)[5]
Салбар компани
Вэб сайт audi.com
References: [6][7]

Дуудлага АУДИ Актиенгеселлшафт (герм. AUDI Aktiengesellschaft)[1] (ФХБNSU) болон түүний охин компаниуд Ауди, Дукати, Ламборгини брэндийн автомашин, мотоциклын дизайн, инженерчлэл, үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг. Ауди компани нь Германы Бавари мужийн Инголштат хотод байрлах төвөөсөө дэлхий даяарх үйл ажиллагаагаа удирддаг. Ауди брэндийн автомашинууд дэлхий даяар 7, харин Дукати, Ламборгини брэндүүд Италид байрлах тус бүр 1 үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

АУДИ АГ компанийн "урд дүр" болох Авто Унион компанийг Фолксваген АГ компани Даймлер-Бенцээс хэд хэдэн үе шаттайгаар худалдан авч, 1966 оноос хойш хувьцааны ихэнхийг (99.55%) эзэмшиж байна.[8] Фолксваген 1965 онд Ауди F103 цувралыг худалдаанд гаргаснаар Ауди брэндийг үргэлжлүүлжээ.

Компанийн нэр тус компанийн үүсгэн байгуулагч Аугуст Хорхын овгоос гаралтай. "Сонсох" гэсэн утгатай "Хорх" хэмээх үг нь латинаар "Ауди" болдог аж. Аудигийн бэлгэдлийн дөрвөн цагираг нь тус компанийг бий болгосон машины дөрвөн компанийг төлөөлнө. Аудигийн уриа нь "Vorsprung durch Technik" буюу "Технологи дэвшилд хөтөлнө".

Эх сурвалж[засварлах]

  1. 1.0 1.1 Satzung und Statuten der AUDI AG (German) (PDF). audi.com. AUDI Aktiengesellschaft (20 May 2010). the original on 15 August 2012-с архивлагдсан. 15 August 2012-д хандсан.
  2. 2.0 2.1 AUDI AG 2012a.
  3. AUDI AG 2012, p. 188.
  4. AUDI AG 2012, p. 135.
  5. AUDI AG Finances 2009 22, 40, 41. Audi AG. 24 January 2011-д хандсан.
  6. Chronicle 1899-1914. audiusa.com. Audi of America, LLC (2012). the original on 9 August 2012-с архивлагдсан. 9 August 2012-д хандсан.
  7. Audi 2011 Annual Financial Report (PDF). AUDI AG (17 February 2012). 9 August 2012-д хандсан.
  8. List of Shareholdings in accordance with sections 285 and 313 of the HGB of Volkswagen AG and the Volkswagen Group as of December 31, 2009. www.volkswagenag.com. Volkswagen AG (31 December 2009). 11 December 2010-д хандсан.

Гадны холбоос[засварлах]