Герман
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Уриа Einigkeit und Recht und Freiheit Нэгдэл, шударга ёс, эрх чөлөө |
|
| Төрийн дуулал Das Lied der Deutschen |
|
| Нийслэл | Берлин |
| Албан ёсны хэл(нүүд) | Герман хэл |
| Засаглал | Парламентийн Бүгд Найрамдах |
| - Ерөнхийлөгч | Хорст Көлэр |
| - Ерөнхий сайд | Ангела Меркель |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Ариун Ромын эзэнт гүрэн | 962 |
| - Германы эзэнт гүрэн | 1871 оны 1 сарын 18 |
| - Баруун Герман | 1949 оны 3 сарын 23 |
| - Баруун, Зүүн нэгдсэн | 1990 оны 10 сарын 3 |
| Европын холбоонд элссэн | 1957 оны 3 сарын 25 |
| Газар нутаг | |
| - Нийт | 357,021 км² (63-д) |
| - Ус (%) | 2.416 |
| Хүн ам | |
| - 2007 оны тооцоо | 82,210,000 (14-д) |
| - Нягтшил | 230.9/км² (50-д) |
| ҮНБ | 2006 оны тооцоо |
| - Нийт | $2.585 триллион (5-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $31,400 (17-д) |
| ХХИ (2005 он) | 0.935 (22-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Евро (EUR) |
| Цагийн бүс | UTC+1 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .de |
| Утасны код | +49 |
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (Герман хэл: Bundesrepublik Deutschland) буюу Герман нь Европ тивийн төв хэсэгт орших улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцари, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Голланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадны оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.
МЭӨ 100 оноос өмнө Германиа гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр нь Ариун Ромын эзэнт гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг нь Протестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оны Франко-Пруссын дайнд анх удаагаа улс болж нэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман нь баруун, зүүн хоёр улсад хуваагдсан. Хоёр улс 1990 онд нэгджээ. 1957 онд Баруун Герман нь Европын нэгдлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 онд Европын холбоо болсон байна. Герман нь Шенгений бүсэд орсон бөгөөд 1999 онд Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон.
Герман нь 16 мужаас (Bundesländer) тогтсон холбооны бүгд найрамдах парламентийн засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Гермам нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ҮНБ нь дэлхийд тавд (PPP), эсвэл гуравт (номиналь) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх тусалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Deutschland - зураг, медиа материалууд |
- Холбооны Засгийн Газар герман хэлээр
- Бундестаг герман хэлээр
| Европын орнууд |
|---|
| Австри | Азербайжан1 | Албани | Андорра | Армен2 | Беларусь | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Гүрж1 | Дани3 | Ирланд | Исланд | Испани1 | Итали1 | Казахстан1 | Кипр2 | Косово5 | Орос1 | Латви | Литва | Лихтенштейн | Люксембург | Македон4 | Мальта | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд3 | Норвеги3 | Нэгдсэн Вант Улс | Польш | Португал3 | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Турк1 | Унгар | Украйн | Финлянд | Франц1 | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон |
| 1 Европоос гадна нутаг дэвсгэртэй. 2 Тэр чигээрээ Баруун Азид орших ч Европтой соёл-улс төрийн холбоотой. 3 Европоос гадна харъяат нутаг дэвсгэр буюу түүнтэй ойролцоо нутагтай. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Сербиэс тусгаар тогтносноо зарласан ба НҮБ-ын 50 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |
| Их Найм |
|---|
