Туркменистан
| Туркменистан
Türkmenistan
Түркменистан |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Дуулал: Тусгаар тогтносон, төвийг сахисан, Туркменистан улсын дуулал (Garaşsyz, Bitarap Türkmenistanyň Döwlet Gimni) |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Ашгабат | |||||
| Албан ёсны хэл | Түркмен | |||||
| Угсаатан хоорондын харилцах хэл |
Орос | |||||
| Угсаатны бүтэц (2003) |
85% Туркмен 5% Узбек 4% Орос 6% бусад |
|||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Ерөнхийлөгчийн нэг намт | |||||
| - | Ерөнхийлөгч | Гурбангулы Бердымухаммедов | ||||
| Тусгаар Тогтнол | ЗСБНХУ-аас | |||||
| - | Тусгаар тогнолоо зарлан тунхагласан. | 1991 оны 10 сарын 27 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 491,210 км2 (52) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 4.9 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2009) | 5,110,000[1] (112) | ||||
| - | Нягтрал | 10.5 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2009 оны тооцоо | |||||
| - | Нийт | $31.966 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $5,971[2] | ||||
| ХХИ (2010) | 0.669[3] (дундаж) (87) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Туркмен манат (TMT) |
|||||
| Цагийн бүс | +5 | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .tm | |||||
| Утасны дугаар | 993 | |||||
Туркменистан (түркм. Türkmenistan) нь төв Азид байрладаг бөгөөд тусгаар тогтносон зургаан Түрэг хэлтэн улсын нэг юм. Зүүн өмнөд талаараа Афганистан, баруун өмнөд талаараа Иран, зүүн хойд талаараа Өзбекистан, баруун хойд талаараа Казакстан улсуудтай, баруун талаараа Каспийн тэнгистэй тус тус хиллэдэг.
Агуулга |
[засварлах] Нэр
Туркмен хэл дээрх улсын албан ёсны нэр нь, Türkmenistan (Түркменистан). Энэ нь гурван үенээс бүтдэг бөгөөд, эхний Түрк гэдэг нь 8-р зууны Түрэгийн хаант улсын үеийн Орхон бичигт тэмдэглэгдсэн "Түрүк" эсвэл "Түрүг" гэсэн үгтэй нийцдэг бөгөөд, 8-р зуунаас хойш энэ нэрээр Түрэг хүмүүс нэрлэгдсээр ирсэн юм. Удаах үе -мен нь Согд бичгийн -мэн буюу Монголчлбол "-д хамаарах", "-рхүү" гэдэг дагавар юм. Сүүлийн -стан гэдэг нь Перс бичгийн Монголчлбол "орон", "-ын газар" гэсэн утгатай дагавар юм.
Нийслэл нь болох Ашгабат хот гэсэн нэр нь мөн Перс хэлнээс гаралтай бөгөөд "хайрын хот" гэх утгатай. Тус улс нь 1894 онд Оросын эзэнт гүрэнд эзлэгдсэнээс нааш 1991 он хүртэл Туркмений социалист бүгд найрамдах улс гэсэн нэртэй ЗХУ-ын бүрэлдэхүүн улс байжээ.
[засварлах] Эдийн засаг
2007 оны АНУ-ын ТТГ-ийн Дэлхийн Баримтын Дэвтрийн баримтаар Түркменистаны ҮНБ нь 11.6%-н өсөлттэй хэмээн бичигдсэн бөгөөд энэ нь дэлхийд 11-д жагсана. Тус улс нь хэдийгээр ашигт малтмалаар зарим газруудад баян боловч ихэнх газруудыг нь Каракум (Хар Элсний) цөл эзлэдэг.
[засварлах] Улс төр
Туркменистан нь нэг намын тогтолцоотой боловч 2008 оны 9 сараас шинэ Үндсэн Хууль батлагдаж, олон намын тогтолцоотой байж болох, ардын зөвлөлийг устгаж буй систем руу шилжиж байгаа. Сапармурат Ниязов 2006 оны 12 сарын 21 буюу нас барах хүртлээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2007 оны 2 сарын 14-ны ерөнхийлөгчийн сонгуулиар Гурбангулы Бердымухаммедов 89%-н саналтайгаар сонгогдон ажиллаж байна.
[засварлах] Хүн ам зүй
2003 оны АНУ-ын ТТГ-ын тодорхойлолтоор нийт хүн амын 85% нь Түркмен, 5% нь Өзбек, 6% нь Орос, 5% нь бусад үндэстэн, ястнаас бүрддэг гэжээ.
[засварлах] Зүүлт
- ↑ Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). Retrieved on 2009-03-12.
- ↑ 2.0 2.1 Turkmenistan. International Monetary Fund. 2010-04-21-д хандсан.
- ↑ Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Turkmenistan - зураг, дуу, бусад юмс |
- Turkmenistan government information portal
- Music of Turkmenistan
- The Turkmenistan Project - weekly news and analysis in English and Russian
- CIA Factbook
- Official photo gallery from Turkmenistan and Ashgabat
- Largest Photo gallery of Turkmenistan and Ashgabat
- Photo Gallery from Turkmenistan (in German)
- Encyclopedia of the Nations
- All schools of Turkmenistan (Орос хэл)
- BBC News country profile
- View Ashgabat, Dashoguz, and Mary on Google Earth
- Turkmenistan Music and Videos
- Turkmenistan-News Forum Chat. Search file Turkmenistan
- Turkmenistan Oil and Gas Information
- Turkmenistan Social
- Turkmenistan Blogs
- Turkmen-English Dictionary
- Turkmenistan News
- Turkmen literature, poems, poetry, articles
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Зүүн Тимор (Тимор-Лесте)3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритан | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |