Кувейт
| Төрийн дуулал 'Al-Nasheed Al-Watani' |
|
| Нийслэл | Кувейт хот |
| Албан ёсны хэл(нүүд) | араб |
| Засаглал | Үндсэн хуульт хаант засаг |
| - Эмир | Сабах Ал-Ахмад Ал-Жабер Ал-Сабах |
| - Ерөнхий сайд | Нассер Мохаммед Ал-Ахмед Ал-Сабах |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Анх хүн суурьшсан | 1613 |
| - Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносон | 1961 оны 6-р сарын 19 |
| Газар нутаг | |
| - Нийт | 17818 км² (157-д) |
| - Ус (%) | бараг байхгүй |
| Хүн ам | |
| - 2007 оны тооцоо | 3399637[1] (-д) |
| - Нягтшил | 131/км² (68-д) |
| ҮНБ | 2007 оны тооцоо |
| - Нийт | 130.239 тэрбум ам.доллар (56-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | 50343 ам.доллар (3-д) |
| ХХИ (2006 он) | 0.912 (29-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | кувейт динар (KWD) |
| Цагийн бүс | UTC+3 |
| Улсын домэйн нэр | .kw |
| Утасны код | +965 |
Кувейт Улс (араб. دولة الكويت) Персийн булангийн эрэг дээр орших арабын нэгэн тусгаар тогтносон эмират. Урдуураа Саудын Араб, хойгуураа ба баруун талаараа Ирактай тус тус хиллэдэг. Улсын нэрийн утга нь "усны ойр барьсан цайз" хэмээх араб үг болно.[2] Хүн ам нь 3.1 сая, нутаг дэвсгэр нь 17818 км². Кувейт парламентийн тогтолцоо бүхий үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд Кувейт хот улс төр, эдийн засгийн цорын ганц нийслэл нь юм.
Кувейт газрын тосны нөөцөөрөө дэлхийд тавд ордог[3] бөгөөд нэг хүн амд ноогдох ҮНБ-ээрээ дэлхийд гуравт ордог.[4] Кувейтийн газрын тосны ордууд 1930-аад онд нээгдэж, ашиглагдаж эхэлсэн бөгөөд 1961 онд Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносноос хойш, тус улсын газрын тосны салбар урьд өмнө байгаагүй хурдацтай өссөн. Газрын тос ба түүний бүтээгдхүүн экспортын орлогын бараг 95%, засгийн газрын орлогын 80%-ийг бүрдүүлдэг.[5]
1990 онд Кувейт руу хөрш Ирак халдан эзэлсэн. Долоон сарын турш үргэлжилсэн энэхүү булаан эзлэлт АНУ тэргүүтэй хүчин Кувейтийг чөлөөлснөөр дууссан. Иракийн арми ухрахдаа бараг 750 газрын тосны цооногийг галдан шатааснаас үүдэн байгаль орчин, эдийн засгийн томоохон гамшиг болсон.[6] Дайны үеэр Кувейтийн дэд бүтэц их сүйдсэн тул, сэргээн байгуулах шаардлагатай болжээ.[7]
Эшлэл [засварлах]
- ↑ Кувейтийн иргэд 1 сая орчим (1055602), Кувейтийн иргэн бус оршин суугчид 2 сая орчим (2345100) (31/12/2007).
- ↑ Kuwait (History) - the name is a diminutive of an Arabic word meaning fortress built near water
- ↑ Oil & Gas Journal, January, 2007
- ↑ CIA - The World Factbook - Rank Order - GDP - per capita (PPP)
- ↑ CIA - The World Factbook - Kuwait
- ↑ CNN.com - Kuwait still recovering from Gulf War fires - Jan. 3, 2003
- ↑ BBC NEWS World | Middle East | Country profiles | Country profile: Kuwait
Гадны холбоос [засварлах]
- The Office of the Amir of Kuwait
- Diwan of the Crown Prince of the State of Kuwait
- [1] Charitable Voluntary Work for our beloved Free Kuwait's Marine Environment and the World's Oceans - approved by Government.
- Chief of State and Cabinet Members
- Kuwait at UCB Libraries GovPubs
- Kuwait Top List Directory - a handbook of Kuwait's Largest corporations
- Global Consultants Kuwait - Financial Advisors and HR Consultants
- (Англи) Kuwait Airways
- Kuwait Information Portal
- Kuwait Yellow Pages Guide
- The Environmental Public Authority of Kuwait
- Kuwait.Me A Kuwait-based Social Network
- Burgan Bank - One of Kuwaits leading private sector bank with Premier Services
- Online Kuwait Friday Market
- NetAds Internet Solutions - Web Hosting,Domain Registration,Digital Certificates,Email Hosting,Website Builder tool,E Commerce Solutions
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Дорно Тимор3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Тайвань4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритан | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |
