Умард Солонгос

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Ардчилсан
Солонгос Ард Улс

БНАСАУ мб.png
солон. 조선민주주의인민공화국 →
Чусонь миньжү жүый иньминь кунхуагүк
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: солонгосоор 강성대국 → кансон тэгүк
«Хүчирхэг, цэцэглэн хөгжсөн үндэстэн»
Төрийн дууллын нэр:
солонгосоор 애국가 → Эгүкга
«Эх орончын дуу»

Нийслэл + их Пхеньян ←→ Пён-Ян
Албан хэл Солонгос хэл
Албан үсэг Солонгос үсэг
Ард түмэн  100% - Солонгос үндэстэн
Цуг хэлэгдэх нь Умар Солонгосынхон
Төр засаг Эв хамт дэглэм, нэгдмэл
байгууламж
, нэг нам,
бүгд найрамдах засагтай
 -  Мөнхийн дарга Ким Ир Сен (өөд болооч)А
 -  ҮБХХ-ны дарга Ким Жон-ЫнБ
 -  АИХТ-ын дарга Ким Ён НамВ
 -  Ерөнхий сайд Чой Ён Ил
Улсын хурал «Ардын Их Хурал»
Түүх
 -  НТӨ 2333-10-03 Кужусонь улс үүссэн 
 -  1945-08-15 Японоос чөлөөлөгдсөн 
 -  1948-09-09 БНАСАУ тунхаглагдсан 
Дэвсгэр газар
 -  Бүхэлдээ 120,540 км2 (98)
 -  Гадаргын ус (%) 4.87
Хүн ам
 -  Тооцоо (2011) 24,554,000 хүн[1] (48)
 -  Тооллого (2008) 24,052,231 хүн[2] 
 -  Нягт сийрэг 198.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2008[3] оны тооцоо
 -  Бүгд $40 тэрбум (94)
 -  Нэг хүнд $1,900 (154)
ДНБ (Нэрлэсэн) 2009 оны тооцоо
 -  Бүгд $28.2 тэрбум (88)
 -  Нэг хүнд $1,244[4] (139)
Мөнгөний нэгж БНАСАУ-ын вонь (₩) (KPW)
Цагийн бүс Солонгосын цаг (НЗНЦ+9)
Домэйн нэр .kp
Утасны томьёо +850
А1998 онд "Мөнхийн Ерөнхийлөгч"-өөр нэхэн өргөмжилсөн.
ББНАСАУ-ын үндсэн хуулинд Үндэсний батлан хамгаалах хороо (ҮБХХ)-ны даргыг БНАСАУ-ын "дээд удирдагч" гэж заажээ.
ВГадаад улстай харилцах үед Төрийн тэргүүн.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (товч. БНАСАУ, солон. 조선민주주의인민공화국, Чосөн Минжүжю Инмин Конхвагук), Умард Солонгос, Хойд Солонгос бол Солонгосын хойгийн умард хагаст орших Дорнод Азийн улс юм. Нийслэл, хамгийн том хот нь Пхеньян.

Өмнө зүгт Солонгосын цэрэггүй бүсээр тусгаарлагдсан Өмнөд Солонгос оршдог. Японд эзлэгдэж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа Умард, Өмнөд хоёр улс болон хуваагдах хүртлээ мянган жил илүү хугацаанд нэг Солонгос байв. Хойд талаараа Хятадтайтай Ялу голоор, зүүн хойд булангаараа Оростой Түмэн голоор хиллэдэг.

Хойд Солонгос нь нэг намын тогтолцоотой улс юм.[5][6][7][8][9][10] Тус улсын засаглалын хэв маяг нь удирдагч агсан Ким Ир Сений боловсруулсан өөртөө найдах үзэл суртал Жүчхэг баримталсан хэв маяг юм. Одоогийн удирдагч нь ерөнхийлөгч агсан Ким Ир Сений хүү Ким Чен Ир. Албан ёсоор өөрсдийгөө социалист гэж тунхагласан Вьетнам, Лаос зэрэг бусад улс, Хятад, Орос, түүнчлэн Камбож, Мьянмартай бат бэх харилцаатай. 1990-ээд оны эхээр гарсан Хойд Солонгосын өлсгөлөнгийн дараа, мөн Зөвлөлт Холбоот Улс (гол эдийн засгийн түнш байсан) нуран унасны улмаас цэрэг армид эдийн засгийг улам төвлөрүүлж, түүнийг дэмжих "Нэн Тэргүүнд Цэрэг" бодлогыг Ким Чен Ир гаргаж ирсэн юм.

Агуулга

Түүх [засварлах]

Солонгос хуваагдхаас өмнө [засварлах]

Гол өгүүлэл: Солонгосын түүх
Кугурё улсын үед хамаарах
булшны дотор ханын зураг

Солонгосын хойгт хүн суурьшиж байсныг батлах эртний судлалын олдворууд хуучин чулуун зэвсгийн үед хамаардаг.

Анхны солонгос улс болох Кужусонийг Таньгүнь гэгч МЭӨ 2333 онд үүсгэн байгуулсан гэж солонгос домогт өгүүлдэг.[11] Кужусонь Умар Солонгос орон, хаяа залгаа Манжуурт буюу Шар тэнгисийн эрэг нутагт оршин байв. Кужусонь Хятадын Хань улстай эе эвдрэн тэмцэлдэж мөхсөн. Түүнийг залгаж Нийтийн он тооллын эхэнд Пүё улс, Угжо, Тун-Е, Самхань зэрэг овог аймгийн холбоод оршин байж байгаад гурван улсын үетэй золгожээ. Солонгос үндсэндээ өмнөд Пэкчэ, Шилла, умард болон өмнө Манжуурт Кугурё гэх гурван улс болж, нэг улс үндэстэнд дөхөж хэдэн зууныг үдсэний эцэст 676 онд Тан улстай холбоолсон Шилла бусад хоёрыг мөхөөж газар нутгийг нь эрхшээж нэгдсэн Шилла улс болжээ. Нэгдсэн Шилла улсын үед яруу найраг, дүрслэх урлаг, буддын соёл дэлгэрэн хөгжив. Шилла (Солонгос) - Тан (Хятад) найрамдалтай байв. 10-р зуунд Шилла дотоодын хямралаас сулран Курё улсаар солигджээ. Нэгдсэн Шиллын үед Манжуурт Кугурёны өвийг залган байсан Пархэ улс 926 онд Хятанд мөхөөгджээ.

Курёны Тэжу ван 936 онд Солонгос үндэстний гээд шууд хэлчихэж болох Курё улсыг байгуулав. Энэ улсад Шиллын адилаар суурин соёл урлаг, эрдэм сэхээрэл лавшран тогтсон. Тухайлбал 1377 онд буддын Чикчи хэмээх номыг төмрөөр барласан нь дэлхийн анхны төмөр бар байжээ.[12] 13-р зуунд Курё Монголд дээрэлхүүлж байв. 30 жил дайтсны эцэст хараат, гэвч тусгаар тогтносон, үнэнч холбоотон болж хоцорчээ. Юань улс мөхөхийн алдад Курёгийн гадаад бодлого зөрчилдөж, эцэстээ 1392 онд И Сон-ге жанжин төр эргүүлэн улсын ван болж, дараагийн зургаан зууны түүхнээ мөнхөрсөн Чусонь улсыг үндэслэжээ.

Чусонь улсын Кёнбук ордон

Эхний 200 жилд нийслэл Кэгёнгоос Ханьсонд (өнөө Соүл) шилжиж, дайн дажингүй амгалан байв. Түүний үрээр Сэжун ван солонгос үсгээ (хангыль, чусонгыль) зохиож, улс даяар Күнзийн суртал сайшаагдан дээдлэгджээ. 1592-1598 оны хооронд Японы Тоёотоми Хидёши Солонгос төдийгүй өрнөш нэвтрэнэ гэж халдаар ирэхэд усан цэргийн И Сүнь-шинь жанжны "яст мэлхий онгоц", Мин улсын цэргийн тусламжтайгаар байлдан байж төр улсаа алдалгүй үлджээ. Мин улсын холбоотон Чусонь 1627, 1636 онд умардаас мандсан Манжтай хоёронтой байлдаж найрамдан төгсчээ. Түүний хойно Чин улс (Хятад)-ын эвийг олон амар жимэр, дэлхийн бусад улсаас зайдуухан хоёр зууныг үдээд Өрнөдийн шахалтаар нээгдсэн.

1870-д оноос Япон ахиад л Солонгосыг эзлэхийг оролдож эхэлсэн ба 1895 онд Чусоний хатан хааны амийг хорлож[13], улмаар 1905 онд Солонгосыг Японы ивгээлт орон (протекторат) болохыг тулган зөвшөөрүүлэв.[14] 1910-1945 оны хооронд Япон эзэнт Солонгос орон болов. АНУ, ЗХУ хоёр Солонгосыг Японоос уралдан чөлөөлж, таллан хуваасан.

Хуваагдсны дараа [засварлах]

Гол өгүүлэл: Солонгосын түүх

20-р зуунд ЗХУ ойр орших улсуудаа коммунист (эв хамт) дэглэмээр замнуулахыг хүсч, нөгөө талаас АНУ коммунист орнууд олшроход тээг учруулах гэж зорьж байлаа. Дэлхий хоёр туйлт улс төрийн дэглэмд хуваагдаж байв. Тиймээс ч дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахаар дээрх хоёр гүрэн Японы эсрэг 1945 онд дайтахдаа өөрсдийн хамгаалан буй дэглэмээр замнуулахаар уралдан Солонгосыг Японоос чөлөөлжээ. НҮБ-ийн шийдвэрээр Солонгосыг 38-р өргөргөөр хоёр хуваан дээрх хоёр орны хяналтанд сахиулжээ. Зөвлөлтийн хянаж буй хойд хагаст 1948 онд коммунист дэглэмээр замнах Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс байгуулагдсан.

Засаг захиргааны хуваарь [засварлах]

Хойд Солонгосын засаг захиргааны гол нэгжүүд.
Рянган дахь Бэкдү уул.
Нэрa Чусонгөл(хангөл) ханз
Шууд захиргааны хотууд (Teukbyeolsi)a
1 Пхеньян (Улсын нийслэл) 평양직할시 平壤直轄市
2 Расонь 라선특별시 羅先特別市
3 en:Nampho 남포특급시 南浦特級市
4 Кэсон 개성특급시 開城特級市
Засаг захиргааны тусгай бүсүүд (T'ŭkbyŏl Haengjeonggu)a
3 Кэсон үйлдвэрийн бүс 개성공업지구 開城工業地區
4 Кымгансань аялал жуулчлалын бүс 금강산관광지구 金剛山觀光地區
5 Шиныйжү засаг захиргааны тусгай бүс 신의주특별행정구 新義州特別行政區
Мужууд
6 Чаган 자강도 慈江道
7 Пёнбук 평안북도 平安北道
8 Пённам 평안남도 平安南道
9 Хуанбук 황해북도 黃海北道
10 Хуаннам 황해남도 黃海南道
11 Канвонь 강원도 江原道
12 Хамбук 함경북도 咸鏡北道
13 Хамнам 함경남도 咸鏡南道
14 Рянган * 량강도 兩江道
*.

Гол хотууд [засварлах]





Газар орон [засварлах]

Хамгийн өндөр Пэкту галт уулын нь оройгоос ил харагдах Чонжи нуур

Солонгосын хойгийн умард хагасыг эзлэн байгаа Умард Солонгос орон Ө.ө. 37°х.ө. 43°, з.у. 124° – 131° торонд багтдаг. Өрнөд Шар тэнгис, Солонгосын булан, дорнод Япон тэнгист тулж, умард Түмэн гол, Ялу (Амнок) голоор Хятадаас, бас Түмэн голын хэсгээр Оросоос, өмнөд Солонгосын цэрэггүй бүсээр Өмнөд Солонгосоос зааглагддаг.

Байр зүйн газрын зураг

Умард Солонгосын 80% нь 2000 гаран метр өргөгдсөн уул нуруу, өндөрлөг газрууд байдаг. Хамгийн өндөр нь д.т.д 2,744 м өндөр Пэктү галт уул. Тэдний завсраар урсах гол горхи өрнө зүгт одно. Баруун эрэгт дөхөх тусам нам доор газар болж хувирна. 790 км урсах Амнок гол хамгийн уртад тооцогддог.[15] Тэдун гэж нэртэй урт гол бас бий. Хүн амын олонх нь тэрхүү нам доор газраа бөөгнөсөөр ирсэн. Нийслэл бөгөөд хамгийн том Пхеньян (Пёнян) хотоос гадна өмнөдийн Кэсон, өрнө-умардын Шинөжи, дорнодын Вонсан, Хамхөн, дорно-умардын Чонжин зэрэг онцолмоор хотууд байдаг.

Уулын нуруудаас өндрөөс нь дараалан тоочвол хойгийн дорно-умард үзүүрийн Хамгён нуруу (д.т.д 1,756 м өндөр Kуанму уул байдаг), умар-төв хэсгийн Наннимын нуруу, Хятад-Умард Солонгосын хилийн дагуух Каннамын нуруу гээд үргэлжилнэ. Тэбэк нурууны (Өмнөд Солонгосын нутгаар ихэнх бие нь байдаг) Күмган уул (1638) үзэмж сайхнаараа зартай.[16] Тал нутгийнх нь эн бага. Арай онцлох нь Пёнян, Чэрёны гэх нам доор хоёр тал газар.

Нэмэр [засварлах]

Лавлах бичиг [засварлах]

  1. Загвар:Ko UNFPA (2009-10-01). "한반도 인구 7천400만명 시대 임박". Retrieved on 21 November 2012.
  2. DPR Korea 2008 Population Census National Report. DPRK Central Bureau of Statistics (2009). 2011-02-19-д хандсан.
  3. Country Profile: North Korea. Foreign and Commonwealth Office, UK (2009-06-25). 2010-02-10-д хандсан.
  4. GDP (official exchange rate), The World Factbook, Central Intelligence Agency, last updated on April 26, 2010; accessed on May 17, 2010. Population data obtained from Total Midyear Population, U.S. Census Bureau, International Data Base, accessed on May 17, 2010. Note: Per capita values were obtained by dividing the GDP (official exchange rate) data by the Population data.
  5. Spencer, Richard (2007-08-28). North Korea power struggle looms. The Telegraph (online version of UK national newspaper). 2007-10-31-д хандсан. “Хойд Солонгосын сталинист дарангуйлагч засаглалын удирдагч Ким Чен Ирийг залгамжлах эрх мэдлийн төлөөх тэмцэл түүний том хүү хагас сайн дурын цөллөгөөсөө буцан ирсний дараа улам бүр хүчтэй өрнөж байж магадгүй.”
  6. Brooke, James (2003-10-02). North Korea Says It Is Using Plutonium to Make A-Bombs. The New York Times (online version of New York, United States newspaper). 2007-10-31-д хандсан. “Сталинист дарангуйллын дор жаран жил шахуу болсон Хойд Солонгос гадаадын сурвалжлагчдад хаалттай бөгөөд тэдний мэдэгдлийг хөндлөнгөөс шалгах боломжгүй юм.”
  7. Parry, Richard Lloyd (2007-09-05). North Korea's nuclear 'deal' leaves Japan feeling nervous. The Times (online version of UK's national newspaper of record). 2007-10-31-д хандсан. “Пхеньяны цөмийн зэвсгийг хураах хэлэлцээрийн хүрээнд Хойд Солонгосын сталинист дарангуйллын террорист улс гэсэн цол гуншинг авч хаян, эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг зөвшөөрсөн гэх Хойд Солонгосын мэдэгдэлтэй зөрчилдөх зүйл АНУ-ын Засгийн газар мэдэгдэв.”
  8. Walsh, Lynn (2003-02-08). The Korean crisis. CWI online: Socialism Today, February 2003 edition, journal of the Socialist Party, CWI England and Wales. socialistworld.net, website of the committee for a worker’s international. 2007-10-31-д хандсан. “Ким Чен Ирийн дэглэм нуран унахаас зайлсхийе гэвэл эдийн засгийн хөнгөлөлт хийх хэрэгтэй бөгөөд Солонгосын дайн (1950-53) дууссанаас хойш АНУ-ын тогтоосон стратегийн бүслэн хамгаалах бодлогод цэг тавих шаардлагатай. Пхеньяны цөмийн Pyongyang's nuclear brinkmanship, though potentially dangerous, is driven by fear rather than by militaristic ambition. The rotten Stalinist dictatorship faces the prospect of an implosion. Since the collapse of the Soviet Union, which deprived North Korea of vital economic support, the regime has consistently attempted to secure from the US a non-aggression pact, recognition of its sovereignty, and economic assistance. The US's equally consistent refusal to enter into direct negotiations with North Korea, effectively ruling out a peace treaty to formally close the 1950-53 Korean war, has encouraged the regime to resort to nuclear blackmail.”
  9. Oakley, Corey (October 2006). US is threat to peace not North Korea. Edition 109 - October-November 2006. Socialist Alternative website in Australia. 2007-10-31-д хандсан. “In this context, the constant attempts by the Western press to paint Kim Jong Il as simply a raving lunatic look, well, mad. There is no denying that the regime he presides over is a nasty Stalinist dictatorship that brutally oppresses its own population. But in the face of constant threats from the US, Pyongyang's actions have a definite rationality from the regime's point of view.”
  10. Baruma, Ian. Leader Article: Let The Music Play On. The Times of India. 2008-03-27-д хандсан. “North Korea, officially known as the Democratic People's Republic of Korea, is one of the world's most oppressive, closed, and vicious dictatorships. It is perhaps the last living example of pure totalitarianism - control of the state over every aspect of human life. Is such a place the right venue for a western orchestra? Can one imagine the New York Philharmonic, which performed to great acclaim in Pyongyang, entertaining Stalin or Hitler?”
  11. Korea's History (Ko-Choson, Three Kingdoms, Parhae Kingdom, Unified Shilla, Koryo Dynasty, Colonial Period, Independence Struggle, Provisional Government of Korea, Independence Army, Republic of Korea,)
  12. URL_ID=3946&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html World's oldest printed Doc
  13. Murder of Empress Myeongseong
  14. Forced Annexation
  15. Caraway, Bill (2007). Korea Geography. The Korean History Project. 2007-08-01-д хандсан.
  16. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Topography

Нэмж унших [засварлах]

Зураг [засварлах]

Гадагш холбоос [засварлах]