Ким Жон-өнь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ким Жон-өний гарын үсэг
Адил нэртэй жүжигчний тухай унших бол Ким Жон-ынь холбоосыг дараарай.

Умар Солонгос улс (БНАСАУ)-ын өнөөгийн (2011 оны 12-р сараас) их удирдагч Ким Жон-өнь (үсэг, дуудлага харгалзуулвал Ким Жон-ынь, солонгосоор 김정은, дуудлага нь [ким жонъ өөнь], англи латин хэвшмэл галиг нь Kim Jong-un, оросоор Ким Чен Ын) 1983 оны 1 сарын 8-нд Пхеньян (Пёнъян) хотноо улс үндэслэгч Ким Ир Сен (Ким Ил-сон)-ий ач , Ким Чен Ир (Ким Жон-ил)-ийн хүү болон мэндэлсэн.