Ким Ир Сен

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ир Сен, 1984

Ким Ир Сен (солон. 김일성, 金日成, Ким Ил-сонг, 1912 оны 4 сарын 15 – 1994 оны 7 сарын 8) нь Солонгосын Коммунист улс төрч бөгөөд 1948 онд БНАСАУ -ын үндэслэн нас барах хүртлээ удирдсан юм. Тэрээр 1942 - 1972 онд тус улсын ерөнхий сайд, 1972 - 1994 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд автократ дэглэмтэй БНАСАУ-ын Ажилчны Намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байв. Хойд Солонгост түүнийг Их жолоодогч, мөнхийн удирдагч хэмээн одоо ч тахин шүтсээр байдаг. Тэрээр засаглаж байх хугацаандаа өөрийн хүчинд тулгуурлан хөгжих тухай Жүчхэ онолыг боловсруулан мөрдүүлж байсан бол түүний хүү Ким Чен ир харийн түрэмгийлэгч, гадны гадны импереалистуудаас зэвсэгийн хүчээр өөрийгөө хамгаалж, эх орноо нэгтгэх тухай Сонгунь номлолыг боловсруулсан бөгөөд БНАСАУ-д одоо ч мөрдөн хэрэгжүүлсээр байгаа юм.

1994 онд түүнийг нас барсны дараа Хойд Солонгосын дээд эрх мэдлийг түүний хүү Ким Жөн Ил (өөрөөр Ким Чен Ир гэдэг) өв залгамжлан авч өнөөг хүртэл удирдаж байна.