Кужусонь улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эртний Жусоний вант улс
МЭӨ 2333–МЭӨ 108
Кужусонь улс МЭӨ 108 онд
Нийслэл Асадал , Вангом-сон
Хэл аялгуу Эртний Солонгос хэл
Шашин шүтлэг Солонгос бөө мөргөл
Төр засаг Хаант засаг
Түүх
 - Кужусонь улс байгуулагдав МЭӨ 2333 он
 - Кужусонь-Хан улсын дайн МЭӨ 108 он

Кужусонь улс нь МЭӨ 2333-МЭӨ 108 оны хооронд Солонгосын хойгт оршин тогтнож байсан анхны эзэнт улс юм. Энэ улс нь зарим талаараа домгийн шинжийг агуулсан байдаг. Нэр нь Ку- эртний, Жусонь- наран мандах орон гэсэн утгыг агуулдаг. Тус улсыг домогт өгүүлснээр Таньгүнь хэмээгч байгуулсан бөгөөд тэрээр Хурмастын хаан Хуан Иний ач хүү нь юм. Энэ улсыг дотор нь 3 үе болгон хуваан авч үздэг. Эхний үе нь Таньгүнь вангийн удмын Жусонь улс, дэд үе нь Кижа вангийн удмын Жусонь, сүүлийн үеийг Виман вангийн удмын Жусонь улс хэмээн нэрийддэг бөгөөд эдгээрийг нийлүүлээд Кужусонь улс хэмээдэг. Кужусонь улс нь МЭӨ 108 онд Хань улсын довтолгоонд өртөн мөхсөн.