Ислам

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Залбирал үйлдэж буй Мусульмантнууд
Залбирал үйлдэж буй Мусульмантнууд

Ислам нь 7-р зууны Арабын зөнч Мухаммэдын үндэслэсэн шашин юм. Исламын шашинтанг Мусульмантан гэдэг. Мусульмантнууд Бурханыг Мухаммэдэд Коран судрыг илрүүлсэн гэж үздэг.

Агуулга

[Засварлах] Нэр

Ислам гэдэг үг нь араб хэлээр Аллах руу (төлөө) гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ.

[Засварлах] Түүх

Анх Арабын хойгийн Мэкка нь Энэтхэгийн далайгаас Сири орох гол усан боомт болдог байжээ. Мэккад байдаг солир (тэнгэрийн чулуу) нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мєргєдєг байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхадыг шүтдэг байв.

Энэ мэтчилэн Мэкка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин, соёлын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдсүүд нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд хуучны ёс заншил, шашин шүтлэг нь ямар нэгэн ашиг тус байхгүй байсан тул тэд шинэ шашин, шинэ ёс заншил хайж эхэлсэн байна. Энэ нь исламын шашин үүсэх хамгийн том нөхцөл болсон байна. Мухаммэд нь дээрх шинэ хүчин болох худалдаачин гаралтай хүн ажээ.

[Засварлах] Сургаалиуд

Исламын шашинд ертөнцөд цорын ганц бурхан нь л байдаг гэж үздэг. Тэр нь Аллах. Гол судар нь Коран.

[Засварлах] Акида (6 итгэл)

[Засварлах] Аллах Бурхан

Ертөнцөд байдаг туйлын үнэн бурхан бол Аллах. Аллах нь бүхий л оюун ухаан бөгөөд эцэс төгсгөл гэж байхгүй, түүний хүч чадал нь хязгааргүй бөгөөд туйлын ариун, бүхнийг бүтээгч бөгөөд бүхнийг устгагч.

[Засварлах] Тэнгэр (Ангел)

Ангелууд нь Аллахын бараа бологсод, тэд нүгэл үйлддэггүй.

[Засварлах] Судар шаштир (Коран)

Коран
Коран

Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд Библийг хүртэл багтаадаг байна. Коран нь арабаар ал-Куран. Мухаммэд 22 настай байх үед нь Аллахаас буулгасан сургаалийг бичсэн зvйл. 114 зvйлээс бүрддэг. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед бололтой. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин (жүүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ажээ.

[Засварлах] Зөнч

Аллахын зөнч нь Коранд бичсэнээр 25 хүн байдаг. Хамгийн том нь Адам, Ноа (арабаар Ноах), Абрахам, Исмаэл, Исаак, Яакоб, Мосэс, Есүс. Эдгээр нь бүгд зөнч бөгөөд аль нь ч бурхан болон бурхны хүү гэж үздэггүй. Харин хамгийн гол зөнч бол Мухаммэд гэж үздэг. Бас Мухаммэд нь бурхан болоод бурхны хүү биш гэж үздэг.

[Засварлах] Хойд нас

Энэ хорвоогийн төгсгөл болон сүүлчийн шийтгэл, мөнхийн улсын оршин тогнолыг итгэдэг.

[Засварлах] Жам ёс (фатэ)

Ертөнцөд болдог зүйлүүд нь жам ёсны дагуу явагддаг.

[Засварлах] 5 үйл ажиллагаа

[Засварлах] Итгэлийн илчлэл

Энэ нь "Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммэдээс өөр элч байхгүй гэдгийг гэрчилж байна" гэж мөргөдөг гэнэ.

[Засварлах] Өдөрт 5 удаагийн сүмийн мєргєл

Өдөрт таван удаа Мэккагийн зүг хандаж араб хэлээр мөргөл үйлддэг.

[Засварлах] Рамаданы мацаг барилт

Рамадан нь исламын тооллоор 9 сард тохиодог бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллож, тамхи татаж, архи ууж, амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэхийг, мөн секс хийхийг хориглодог байна. Харин өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мөрддөггүй

[Засварлах] Өглөг өгөх (Закат)

Энэ ертөнцөд олсон эд хөрөнгө нь муу муухай зүйлээс олсон хөрөнгө тул хойд насандаа зовох нэг нөхцөл болдог. Тиймээс нэг хэсгийг нь Аллахад өргөл барьж, нөгөө хэсгийг нь хэрэглэх ёстой гэдэг байна. Исламын хуулиар газар эзэмшдэггүй хүн татвар төлөх үүрэг байхгүй боловч энэ нь нэг ёсны татварыг орлодог байна. Энэ нь ядуучуудыг тэтгэх мэтээр зарцуулагддаг тул "нийгмийн татвар"-ын үүргийг гүйцэтгэдэг юм.

[Засварлах] Даяанчлал (Хаж)

Ислам шүтлэгтэй болгон Исламын тооллоор 12 сарын 7 - 12-ны өдрүүдэд Мэккад очиж мөргөх ёстой гэнэ.

[Засварлах] Исламын урсгалууд

Исламын урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммэдийн сургааль Сунна-г дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг.

Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммэд нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммэдийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмайлийн бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг.

Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.

[Засварлах] Мөн үзэх

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр