Сомали
| Төрийн дуулал Соомаалиеээе тоосоо Сомали улс, сэрээрэй |
|
| Нийслэл | Могадишу |
| Албан ёсны хэл(нүүд) | Сомали хэл |
| Засаглал | Холбооны шилжилтийн бүгд найрамдах хагас-ерөнхийлөгчийн засаглалтай улс |
| - Ерөнхийлөгч | Абдуллахи Юсуф Ахмед |
| - Ерөнхий сайд | Нур Хассан Хуссэйн |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Их Британи ба Италиас тусгаарласан | 1960 оны 6 саырн 26, 7 сарын 11 |
| Газар нутаг | |
| - Нийт | 637,661 км² (42-д) |
| - Ус (%) | 1.6% |
| Хүн ам | |
| - 2008 оны тооцоо | 9,558,666 (89-д) |
| - Нягтшил | 13/км² (198-д) |
| ҮНБ | 2006 оны тооцоо |
| - Нийт | $5.26 тэрбум (157-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $600 (148-д) |
| ХХИ ( он) | байхгүй (-д) – доод |
| Мөнгөн тэмдэгт | Сомали шиллинг (SOS) |
| Цагийн бүс | UTC+3 |
| Улсын домэйн нэр | .so (одоогоор хэрэглэгдэхгүй байгаа) |
| Утасны код | +252 |
| 1Сомалийн умард хэсэг нь 1960 оны 6 сарын 26-нд Их Британиас, өмнөд хэсэг нь 1960 оны 7 сарын 1-нд Италиас тусгаар тогтнож, нэгдсэний дүнд Сомали улс бий болжээ. | |
Сомали (Somalia) нь Африкийн дорнод үзүүрт орших улс. Жибути, Этиоп, Кени улсууд болон хиллэж, Энэтхэгийн далайтай хиллэнэ. 1991 онд гарсан иргэний дайны улмаас үндсэндээ нэгдсэн засгийн газаргүй байдал үргэлжилж буй бөгөөд өдгөө түр засгийн газар нь нийслэл Могадишуг хянаж байгаа боловч Сомалийн нутаг дэвсгэр дээр албан ёсны түр засгийн газарт захирагддаггүй хэд хэдэн бүс нутаг бий.
Агуулга |
Улсын нэр [засварлах]
Албан ёсны нэр нь Сомали хэлээр Soomaaliya. Араб хэлээр صومال, Аль Сумал.
Англи хэлээрх албан ёсны нэршил нь Somalia.
Түүх [засварлах]
- 1886 онд нутгийн умард хэсгийг Англи улс эзэмшилдээ оруулж, Английн Сомалиланд гэж нэрлэв.
- 1908 он хүртэл нутгийн өмнөд хэсгийг Итали улс эзэмшиж, Италийн Сомалиланд гэж нэрлэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Итали улс нэг хэсэг Английн Сомалиландыг эзэлсэн боловч буцааж алдсан.
- 1948 онд умард хэсгийг Английн ивээлийн нутаг гэж зарлав.
- 1950 онд өмнөд хэсэг нь Италийн хяналтанд орсон.
- 1960 оны 6 сарын 26-нд Английн ивээлийн бүс нутагт Сомалийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, 7 сарын 1-нд Италиас тусгаар тогтносон өмнөд хэсэг нь нэгдэв.
- 1969 оны 10 сард төрийн эргэлтээр хурандаа Мохамед Сиад Барре засгийн эрхийг авч, улсын нэрийг Бүгд Найрамдах Ардчилсан Сомали Улс болгож өөрчлөв.
- 1970 оны 10 сард социалист системд нэгдэн орж, Сомалийн Социалист Хувьсгалт Нам хэмээх нэг намын системд шилжив.
- 1980 оны 1 сард Ардын хурлаас Баррег ерөнхийлөгчөөр сонгов.
- 1991 оноос хойших түүхийг Сомалийн иргэний дайн өгүүллээс үзнэ үү.
Улс төр [засварлах]
Баррегийн засаглалын ид үед социализмын далбаан дор цэргийн дэглэм тогтсон боловч сулран доройтсоор сүүлдээ "Могадишугийн захирагч" гэж нэрлэгдэх болсон ерөнхийлөгч 1992 онд улсаа аргагүйн эрхэнд орхин гарч, Нигери рүү дүрвэсэн юм. Тэр цагаас хойш үндсэндээ төв засгийн газаргүй байдал үргэлжилж буй.
Иргэний дайны гал дэгдсэн тус улсад орон нутгийн язгууртнууд тус тусдаа хяналт тогтоож, бие биетэйгээ тэмцэлдэж байв.
2000 онд албан ёсны түр засгийн газрыг Жибутигийн нийслэл Жибути хотод байгуулсан бөгөөд улмаар бүс нутгийн 7 орноос бүрдэх Засгийн газар хоорондын хөгжлийн байгууллага (IGDA)-ын зуучлалаар 2004 онд шинээр түр засгийн газар байгуулах тохиролцоонд хүрч, Кенийн нийслэл Найробид байгуулагдсан түр засгийн газарт өмнөх түр засгийн газрын эрх шилжсэн.
2006 оны 6 сард Исламын хэт даврагчдын зэвсэгт бүлэглэл Исламын нэгдсэн шүүх (UIC) нь нийслэл Могадишуг эзлэж, өмнөд хэсэгт хяналтаа тогтоосон. Исламын фундаменталист засаглалыг тогтоосон тус засаг нь албан ёсны түр засгийн газартай тулалдаж эхэлжээ.
НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл 2006 оны 7 сарын 13-нд Энхийг сахиулах хүчнийг илгээх асуудлыг хэлэлцэж, мөн оны 12 сарын 6-нд уг асуудал шийдэгдсэн юм. Харин энхийг сахиулах хүчнийг ирэхээс урьтаж Этиопийн армийн дэмжлэгээр, түр засгийн газрын хүчин довтолгоонд орж нийслэл Могадишуд хяналтаа тогтоожээ. Ийнхүү Исламын нэгдсэн шүүхийн хүчнийг өмнө зүгт шахсаар, 2007 оны 1 сарын 1-нд тэдний сүүлчийн түшиц газрыг эзэлснээр түр засгийн газар нь өдгөө Сомалиландаас бусад, Сомалийн бүх нутгийг хянаж байна.
Засаг захиргааны нэгж [засварлах]
Нийслэл Могадишу нь мөн Бенадир мужийн төв болдог.
Газар зүй [засварлах]
Далайн эрэг хавийн хэсэг нь халуун, чийглэг уур амьсгалтай ч эх газрын хэсэг нь цөлийн уур амьсгалтай.
Эдийн засаг [засварлах]
Иргэний дайны улмаас эдийн засаг нь бүрэн сүйрсэн. Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Иргэдийн нэлээд хэсэг иргэний дайнаас дүрвэж, хөрш орнууд руу гарсан бөгөөд гадаадын тусламжаар гол зогоож буй.
Гол салбарууд: Гадил жимсний модонд төвлөрсөн газар тариалан, тэмээ, хонь, ямаа зэрэг мал аж ахуй.
Батлан хамгаалах [засварлах]
Түр засгийн газрын арми нь 5,000 цэрэгтэй. 2002 оны улсын батлан хамгаалах салбарын төсөв нь 15,000 америк доллар. Мөн түр засгийн газарт захирагддаггүй зэвсэгт бүлэглэлүүд тус тусдаа армитай.
Хүн ам [засварлах]
Албан ёсны хэл нь сомали хэл. Мөн араб хэлээр нэвтрэлцэх боломжтой.
Сомали үндэстэн ихэнх хувийг нь эзэлнэ. Сомали үндэстэн нь дотроо 6 том, 16 жижиг ястанд хуваагдана.
Төрийн шашин нь ислам. Иргэдийн нь 98% хувь нь Суннит урсгалыг баримталдаг.
Соёл [засварлах]
Мөн үзэх [засварлах]
| Commons: Soomaaliya - зураг, дуу, бусад юмс |
| Африкийн орнууд |
|---|
| Алжир · Ангол · Бенин · Ботсвана · Буркино-Фасо · Бурунди · Габон · Гамби · Гана · Гвиней · Гвиней-Бисау · Джибути · Египет · Замби · Зимбабве · Кабо-Верде · Камерун · Кени · Коморын арлууд · БНКУ · БНАКУ · Кот д'Ивуар · Лесото · Либери · Ливи · Маврикий · Мавритан · Мадагаскар · Малави · Мали · Марокко · Мозамбик · Намиби · Нигер · Нигери · Өмнөд Африк · Өмнөд Судан · Руанда · Сан-Томе ба Принсип · Свазиланд · Сейшелийн арлууд · Сенегал · Сомали · Судан · Сьерра-Леоне · Танзани · Того · Тунис · Төв Африк · Уганда · Чад · Экваторын Гвиней · Эритрей · Этиоп |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритан | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |