Замби

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Замби Улс
Republic of Zambia
Далбаа Сүлд
Уриа: Нэг Замби, Нэг Үндэстэн
(One Zambia, One Nation)
Дуулал: Босцгооё, бахархал, эрх чөлөө, Замбигаа дуулцгаая (Stand and Sing of Zambia, Proud and Free)
Нийслэл
(ихийн их хот)
Лусака
Албан ёсны хэл Англи
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Нянжа, Бемба, Лунда, Тонга, Нкоя, Лози, Лувале, Каонде зэрэг 65 хэл
Угсаатны
бүтэц
 
Банту хэлтэн 70 гаруй угсаатан
Төрийн хэлбэр ба засаг баригч Бүгд найрамдах
 -  Ерөнхийлөгч Майкл Сата
 -  Дэд ерөнхийлөгч Гай Скотт
Хууль тогтоох байгууллага Үндэсний чуулган
Тусгаар тогтнол
 -  Их Британиас тусгаар тогтносон 1964 оны 10 сарын 24 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 752,618 км2 (39)
 -  Үүнээс: Ус (%) 1
Хүн ам
 -  Тооцоо (2009) 12,935,000[1] (71)
 -  Тооллого (2000) 9,885,591[2] 
 -  Нягтрал 17.2 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2009 оны тооцоо
 -  Нийт $18.454 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $1,541[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2009 оны тооцоо
 -  Нийт $13.000 billion[3] 
 -  Нэг хүнд $1,086[3] 
ОТББИ (2002) 42.1 (дундаж) 
ХХИ (2010) 0.395 (доод) (150)
Мөнгөн тэмдэгт Замби квача (ZMK)
Цагийн бүс +2
Замын хөдөлгөөн зүүн
Интернетийн АДН .zm
Утасны дугаар 260

Бүгд Найрамдах Замби Улс (англ. Republic of Zambia) нь Өмнө Африкт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, зүүн хойд талаараа Танзани, зүүн талаараа Малави, өмнө талаараа Мозамбик, Зимбабве, Ботсвана, Намиби, баруун талаараа Ангол улсуудтай хиллэнэ. Нийслэл нь тус улсын зүүн өмнөд хэсэгт байх Лусака хот. Хүн амын ихэнх нь нийслэл Лусака болон нутгийн баруун хойд хэсэгт орших Коппербелт хотын орчимд төвлөрнө.

Викториа хүрхрээний Замби улсын талд орших Дэвид Ливингстоны хөшөө

Замбийн нутагт хэдэн мянган жилийн өмнөөс ан агнуур, түүврийн аж ахуй эрхэлдэг хүмүүс болон нүүдэлчин аймгууд оршин сууж иржээ. Европын аялагчид 18-р зууны эхээр Замбид нэвтрэн, 19-р зууны сүүл гэхэд Хойд Родези гэдэг нэрээр Их Британийн колоничлолд орсон байна. 1964 оны 10 сарын 24-нд тусгаар тогтнолоо олж авахдаа Замбези голын нэрнээс санаа авч Замби хэмээн улсаа нэрлэжээ. Шинэ тулгар бий болсон Замби улс Кеннет Каунда ерөнхийлөгчтэй, нэг намаар удирдуулсан улс болов. Каунда Замбийн улс төрийг олон намын сонгууль явагдсан 1991 он хүртэл удирдан явуулсан юм.

Замбийн мужууд

Замбийн эдийн засаг зэс олборлолтоос ихээхэн хамааралтай байж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгүүлж буй. 1970-аад онд Замбид ядуурал газар авч, 2000 он гэхэд тус улсын гадаад өр $6 тэрбумд хүрээд байв. Өдгөө нэг хүнд ногдох дундаж орлого нь $800 бөгөөд хүн амын 51% нь өдөрт 1 америк доллараас бага орлогоор амь зууж байна.

[засварлах] Иш үндэс

  1. Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). Retrieved on 2009-03-12.
  2. Central Statistical Office, Government of Zambia. Population size, growth and composition (PDF). 2007-11-09-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Zambia. International Monetary Fund. 2010-04-21-д хандсан.
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр