Эшмор ба Картьер Арлууд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Эшмор ба Картьер Арлуудын Нутаг Дэвсгэр Англи хэл: Territory of Ashmore and Cartier Islands нь Австралиас баруун хойшоо, Индонезийн Роти арлаас өмнө зүгт Энэтхэгийн Далайд эх газрын шельфийн зах хавиар орших тропикийн эзгүй хоёр бүлэг жижиг арал юм.
[Засварлах] Газарзүй
Тус нутаг дэвсгэрт Эшмор шүрэн арал (Баруун, Дундад, Зүүн арлууд) болон Картьер арал (зүүн тийш 70 км-т оршино) багтах ба нийт нутаг дэвсгэр нь шүрэн арлын хүрээнд, гүехэн булан тохойг оруулбал 199.45 км² бөгөөд хуурай газар нь 114,400 м² болно. Нийт эргийн шугам нь 74.1 км, ямар ч боомт, зангуу хаях газар байхгүй. Эшмор шүрэн арлаас зүүн хойш 42 км-т орших ойролцоох Хайберниа шүрэн арал нь тус нутаг дэвсгэрийн бүрэлдхүүнд ордоггүй. Ус татрах үед шүрэн арлын томоохон хэсэг нь ил гардаг боловч үргэлж хуурайгаараа байдаг газар байхгүй.
- Эшмор шүрэн арал 155.40 км² (гүехэн булан тохойг оруулаад шүрэн арлын хүрээнд)
- Баруун арал, 51,200 м² хуурай газар;
- Дундад арал, 21,200 м² хуурай газар;
- Зүүн арал, 25,000 м² хуурай газар;
- Картьер шүрэн арал 44.03 км² (гүехэн булан тохойг оруулаад шүрэн арлын хүрээнд)
- Картьер арал, 17,000 м² хуурай газар;
Баруун арал дээр цаг уурын автомат станц бий.
[Засварлах] Лавлах материал
[Засварлах] Гадны холбоос
| Commons: Ashmore and Cartier Islands - зураг, медиа материалууд |
- Geoscience Australia—Ashmore and Cartier Islands
- Department of the Environment and Heritage—Ashmore Reef National Nature Reserve
- Department of the Environment and Heritage—Cartier Island Marine Reserve
- First on list of Australian islands
- "Ashmore Reef Belongs to Indonesia," posted on East Timor Action Network. [1]
| Австралийн мужууд ба нутаг дэвсгэрүүд | |||||
|---|---|---|---|---|---|
|
|||||

