Өмнөд Австрали

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өмнөд Австрали
South Australia
Өмнөд Австралийн далбаа Өмнөд Австралийн сүлд
Далбаа Сүлд
Лоозон буюу хоч: Festival State(баяр наадмын муж улс)
Уриа: байхгүй
Өмнөд Австралийг тодруулсан газрын зураг
Австралийн бусад муж, нутаг дэвсгэр
Нийслэл Аделаид
Хамгийн том хот Аделаид
Засгийн газар Үндсэн хуульт хаант засаглал
Захирагч Кэвин Скарс
Ерөнхий сайд Майк Рэнн (Лэйбор)
Холбооны төлөөлөл
 - Танхимын суудал 11
 - Сенатын суудал 12
Нийт бүтээгдхүүн (2006-2007)
 - Бүтээгдхүүн ($сая)  65,676[1] (5)
 - Нэг хүнд ногдох  $41,820 (7)
Хүн ам (2008)
 - Хүн ам  1,598,000 (5)
 - Нягтшил  1.61/км² (6)
4.2 /ам миль
Нутаг дэвсгэр  
 - Нийт  1,043,514 км²
 - Хуурай газар 983,482 км²
 - Ус 60,032 км² (5.75%)
Өргөгдөл  
 - Хамгийн өндөр Вүүдрофф уул
1,435 м
 - Хамгийн нам Эйр нуур
-16 м
Цагийн бүс +9:30, +10:30 (Зуны цагийн тоолол)
Товчлолууд  
 - Шуудан SA
 - ISO 3166-2 AU-SA
Бэлэгдлүүд  
 - Амьтан Вомбат
(Lasiorhinus latifrons)
 - Шувуу Цагаан нуруут шаазгай
 - Ургамал Стөртийн цөлийн вандуй
(Swainsona Formosa)
 - Усны амьтан Навчин далайн луу
(Phycodurus eques)
 - Эрдэнийн чулуу Гэрэлт чимэд
 - Өнгө Улаан, хөх, алтан шар
Вэбсайт www.sa.gov.au

Өмнөд Австрали нь Австралийн төв өмнөд хэсэгт орших муж улс. Тус муж улсад Австрали тивийн хамгийн хуурай хэсгүүд багтдаг бөгөөд нийт 983,482 км2 нутаг дэвсгэрээр Австралийн зургаан муж улс, хоёр нутаг дэвсгэр дундаа дөрөвт ордог. Баруун талаараа Баруун Австрали, хойд талаараа Хойд Нутаг Дэвсгэр ба Квийнслэнд, зүүн талаараа Квийнслэнд, Шинэ Өмнөд Вэльс, Викториа муж улсуудтай хиллэдэг, өмнөд талаараа Австралийн Их Булан болон Өмнөд Далайгаар хүрээлэгддэг.[2] 1.6 сая орчим хүн амтай тус муж улсад Австралийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь оршин суудаг бөгөөд хүн амаар муж улс, нутаг дэвсгэрүүд дундаа тавд ордог. Хүн амын ихэнхи нь муж улсын нийслэл Аделаидад оршин суудаг ба үлдсэн хүн амын ихэнхи нь зүүн өмнөд эрэг, Мөррэй голын дагуу үржил шимтэй нутгуудаар суурьшсан.

Муж улсын гарал үүсэл нь ялтнуудаас бус, Британийн төлөвлөж суурьшуулсан чөлөөт суурьшигчдаас эхтэй тул Австралидаа өвөрмөцөд тооцогдоно. 1836 оны арванхоёрдугаар сарын 28-нд Захирагч Жон Хиндмарш Өүлд Гам Трий дээр тус муж улсыг байгуулагдсаныг тунхагласнаар иргэд албан ёсоор суурьшиж эхэлсэн гэдэг. Хамгийн түрүүнд 1836 онд Кэнгэрүү арал дээр Кингскөүт хотыг байгуулжээ. Энэхүү суурьших бодлогыг чиглүүлэгч зарчим нь Эдвард Гиббон Вэйкфийлдийн гаргасан системтэй колоничлох онол байсан бөгөөд энэ онолыг сүүлд Шинэ Зеландын Компани ашигласан билээ. Үүний зорилго нь иргэний эрх чөлөө, шашны хүлцлийг амлан, тус мужийг чөлөөт цагаачдад зориулсан соёл иргэншлийн төв болгон байгуулахад оршиж байлаа. Тус муж улсын түүхэнд эдийн засгийн хүндрэл бэрхшээл гарч байсан ч гэсэн улс төрийн хувьд шинэлэг, соёлын хувьд оргилж буцалсан хэвээр үлдсэн юм. Өнөөдөр тус муж улсыг баяр наадам, сайхан дарсны муж улс гэлцдэг билээ.

Муж улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхайн салбаруудад төвлөрдөг бөгөөд санхүүгийн салбар хурдацтай хөгжиж байгаа юм.


Лавлах материал[засварлах]

  1. Australian National Accounts: State Accounts, 2006-07
  2. Ихэнх австраличууд тус тивээс өмнө зүгт орших усыг Олон улсын ус зүйн байгууллагаас албан ёсоор тодорхойлсны дагуу Энэтхэгийн Далай гэдэггүй харин Өмнөд Далай гэдэг. 2000 онд Олон улсын ус зүйн байгууллагын гишүүн улсууд "Өмнөд Далай" гэдэг нэр томъёо нь зөвхөн Антарктид болон өмнөд өргөргийн 60 градусын хооронд орших усанд хамаарна гэж санал өгсөн.
  • Dorothy Jauncey, Bardi Grubs and Frog Cakes — South Australian Words, Oxford University Press (2004) ISBN 0-19-551770-9

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: South Australia