Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн (англ. Gross Domestic Product), товчилсон үг - ДНБ (англ. GDP) — тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр юм. Өдгөө цагт энгийнээр Нэг хүнд оногдох ДНБ нь улс орнуудын амьжиргааны түвшинг заагч болдог. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог. Өөрөөр хэлбэл Дотоодын нийт бүтээгдэхүүнд Монгол улсын хил дотор байгаа бүх үйлдвэрлэлийг оруулж тооцно. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа монголын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог юм.
[засварлах] Үйлдвэрлэлтийн арга
Нийт үйлдвэрлэл - Нийт завсрын хэрэглээ = Нийт нэмэгдэл өртөг гэж тооцохыг үйлдвэрлэлтийн арга гэнэ.
[засварлах] Зардлын арга
ДНБ = Хувийн хэрэглээний зардлууд + Дотоодын хөрөнгө оруулалт + Засгийн газрын хэрэглээний зардлууд ба нийт хөрөнгө оруулалт + (Экспорт - Импорт) гэж тооцохыг зардлаар ДНБ-ийг тооцох арга гэнэ.
[засварлах] Хyваарилалтын арга
Xөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн элэгдэл, ашиг түүнтэй адилтгах орлого, шууд бус татвар зэрэг орлогын элeмeнтүүдийн нийлбэрээр тооцохыг хуваарилалтын арга гэнэ.