Норвеги
| Төрийн дуулал Ja, vi elsker dette landet Тийм ээ, бид энэ нутагтаа хайртай |
|
| Нийслэл | Осло |
| Албан ёсны хэл(нүүд) | Норвеги хэл (бүкмол - бичгийн хэл, нюнорск - шинэ норвеги хэл)1 |
| Засаглал | Парламентийн ардчилсан, үндсэн хуульт хаант засаглалтай |
| - Хаан | Харальд V |
| - Ерөнхий сайд | Йенс Стольтенберг |
| - Стортегийн ерөнхийлөгч | Торбьёрн Ягланд |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Нэгдсэн | 872 |
| - Үндсэн хууль батлагдсан | 1814 оны 5 сарын 17 |
| - Шведийн холбооноос тусгаарласан | 1905 оны 6 сарын 7 |
| Газар нутаг | |
| - Нийт | 385,252 км² (61-д) |
| - Ус (%) | 7.0 |
| Хүн ам | |
| - 2009 оны тооцоо | 4,805,437 (115-д) |
| - Нягтшил | 12/км² (202-д) |
| ҮНБ | 2008 оны тооцоо |
| - Нийт | $259.049 тэрбум[1] (43-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $55,198[1] (ОУВС) (2-д) |
| ХХИ (2008 он) | 0.968 (1-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Норвеги крон (NOK) |
| Цагийн бүс | UTC+1 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .no, .sj, .bv |
| Утасны код | +47 |
| 1Хойд Сами хэл 6, Луле-Сами хэл 1, Фин хэл/Квен хэл 1, Өмнөд Сами хэл 1 мужид албан ёсоор хэрэглэгддэг. 2Свальбард, Ян Майеныг оролцуулаад.2002 оноос өмнө Финлянд маркка 3Европын холбооны гишүүн тул .eu хэрэглэгддэг |
|
Норвеги (Норвеги хэл: Norge (бүкмол) ба Noreg (нюнорск)) буюу албан ёсоор Норвегийн Вант Улс нь Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших, үндсэн хуульт хаант засагт улс юм. Газрын хилийн ихэнх нь Шведтэй байх бөгөөд, зүүн хязгаар нь өмнө талаараа Финлянд, зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Хойд тэнгис дэх усан хилээр баруун талаараа Нэгдсэн Вант Улс, Фарерын арлууд, Скагерракын хоолойгоор өмнө талаараа Дани улстай хиллэдэг. Тус улсын Атлантын далай болон Баренцын тэнгисийн эрэг нь фьордуудаараа алдартай.
1920-иод онд Норвеги нь Ян Майеныг нэгтгэж, Умард мөсөн далай дахь Свальбардын ольтриг буюу Шпицбергенийг Шпицбергений гэрээ ёсоор эзэмших болсон юм. Мөн туйл орчмын Бувье арал, Петр I арал, Күйн Модын газар нь Норвегийн хамааралтай нутаг дэвсгэр боловч албан ёсоор тус улсад харьяалагддаггүй. Антарктид дахь Күйн Модын газар нь бусад улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Норвеги нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн үрээр дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болжээ. Норвеги нь дэлхийд газрын тосны экспортоороо 4-т орох[2] бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг.[3]
Мөн Норвеги нь байгалийн хий, усны эрчим хүч, загас, ой, эрдэс бодисын арвин баялагтай улс болно. 2006 оны байдлаар далайн хүнсний экспортоор дэлхийд Хятадын дараа 2-т бичигдэж байна.[4] Түүнчлэн хүнсний, усан онгоцны, химийн, олборлох, меттал боловсруулах, загас агнуур, цаасны аж үйлдвэр өндөр хөгжсөн.
Тус улс нь 2001-2006 онуудад хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд 2007, 2008 онуудад Исландтай тэргүүн байрыг хуваан эзэлж байна. 2007 оны Олон улсын энхтайвны индексээр ч дэлхийн хамгийн тайван орноор шалгарсан аж.[5] Норвеги нь НАТО-г үүсгэн байгуулсан орнуудын нэг юм.
Ишлэл [засварлах]
- ↑ 1.0 1.1 Report for Selected Countries and Subjects. Imf.org (2006-09-14). 2009 оны 3 сарын 9-д хандсан.
- ↑ CIA — The World Factbook — Rank Order — Oil — exports. Cia.gov (2009-02-10). 2009 оны 3 сарын 9-д хандсан.
- ↑ UPDATE 1-Statistics Norway raises '07 GDP outlook, cuts '08. Uk.reuters.com (2007-09-06). 2009 оны 3 сарын 9-д хандсан.
- ↑ FAO Globefish global trends 2006. 2009 оны 3 сарын 9-д хандсан.
- ↑ World Norway rated most peaceful nation. BBC News (2007-05-30). 2009 оны 3 сарын 9-д хандсан.
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |
| НАТО-гийн гишүүд, түүнд элсэж буй улсууд болон элсэхээр өргөдөл гаргасан улсууд | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|