Бельги
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Уриа Eendracht maakt macht (Нидерланд) L'union fait la force (Франц) Einigkeit macht stark (Герман) Нэгдэснээр хүчирхэгжинэ |
|
| Төрийн дуулал "Brabançonne" (Брабантын дуу) |
|
| Нийслэл | Брюссель |
| Албан ёсны хэл(нүүд) | Нидерланд, Франц, Герман |
| Засаглал | Парламентийн засаглалтай ардчилал ба Үндсэн хуульт хаант улс |
| - Хаан | II Альберт |
| - Ерөнхий сайд | Ив Летерм |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Тусгаарласнаа зарласан | 1830 оны 10 сарын 4 |
| - Хүлээн зөвшөөрөгдсөн | 1839 оны 4 сарын 19 |
| Европын холбоонд элссэн | 1957 оны 3 сарын 25 |
| Газар нутаг | |
| - Нийт | 30,528 км² (139-д) |
| - Ус (%) | 6.4 |
| Хүн ам | |
| - 2007 оны тооцоо | 10,584,534 (76-д) |
| - 2001 оны тооллого | 10,296,350 |
| - Нягтшил | 344.32/км² (29-д) |
| ҮНБ | 2004 оны тооцоо |
| - Нийт | $316.2 тэрбум (30-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $31,400 (13-д) |
| ХХИ (2005 он) | 0.946 (17-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Евро (€)1 (EU) |
| Цагийн бүс | UTC+1 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .be2 |
| Утасны код | +32 |
| 11999 оноос өмнө Бельги франк2Европын холбооны гишүүн тул .eu-г хэрэглэнэ | |
Бельги, албан ёсоор Бельгийн Вант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Европын холбоо, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын холбооны төв байр нь энд байрлана. Газар нутаг нь 30,528 квадрат километр бөгөөд хүн ам нь 10.5 сая орчим юм.
Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын Голланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), Франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу Франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлоны бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг жижиг хүн ам бий. Бельгийн хэлний олон янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.
Бельги гэсэн нэр нь Галлиа Бельгика (Gallia Belgica) гэгч Галлын хойд хэсэгт орших Ромын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. Энд Белги (Belgae) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги, Голланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны үеэс 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги нь Аж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон баяжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олон колонийг байгуулжээ.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: België - Belgique - зураг, медиа материалууд |
| Европын орнууд |
|---|
| Австри | Азербайжан1 | Албани | Андорра | Армен2 | Беларусь | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Гүрж1 | Дани3 | Ирланд | Исланд | Испани1 | Итали1 | Казахстан1 | Кипр2 | Косово5 | Орос1 | Латви | Литва | Лихтенштейн | Люксембург | Македон4 | Мальта | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд3 | Норвеги3 | Нэгдсэн Вант Улс | Польш | Португал3 | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Турк1 | Унгар | Украйн | Финлянд | Франц1 | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон |
| 1 Европоос гадна нутаг дэвсгэртэй. 2 Тэр чигээрээ Баруун Азид орших ч Европтой соёл-улс төрийн холбоотой. 3 Европоос гадна харъяат нутаг дэвсгэр буюу түүнтэй ойролцоо нутагтай. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Сербиэс тусгаар тогтносноо зарласан ба НҮБ-ын 50 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |