Швед

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Konungariket Sverige
Шведийн Вант Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
För Sverige i tiden
(Шведийн төлөө - Ямар ч цаг үед)
Төрийн дуулал
Du gamla, Du fria
(Та бол эртний, та бол эрх чөлөөтэй)
Вангийн дуулал
Kungssången
(Вангийн дуулал)
Байршил
Нийслэл Стокгольм
Албан ёсны хэл(нүүд) Швед хэл (де факто), орон нутгийн 5 хэл
Засаглал Парламентийн засаглалтай ардчилал ба Үндсэн хуульт хаант улс
- Ван XVI Карл Густав
- Ерөнхий сайд Фредрик Райнфелдт
- Риксдагийн дарга Пер Вестерберг
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Нэгдсэн Түүхээс өмнөх цаг үе
Европын холбоонд элссэн 1995 оны 1 сарын 1
Газар нутаг
- Нийт 449,964 км² (55-д)
- Ус (%) 8.7
Хүн ам
- 2008 оны тооцоо 9,208,034 (88-д)
- 2008 оны тооллого 9,208,034
- Нягтшил 20/км² (149-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $333.1 тэрбум (33-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $36,900 (25-д)
ХХИ (2004 он) 0.956 (6-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Швед крон (SEK)
Цагийн бүс UTC+1
- Зун UTC+2
Улсын домэйн нэр .se
Утасны код +46

Швед, албан ёсоор Шведийн Вант Улс (Швед хэл: Konungariket Sverige) нь Умард Европт Скандинавын хойг дээр орших нордикийн улс болно. Нийслэл хот Стокгольм. Швед улс нь Норвеги (баруун зүгт), Финланд (зүйн хойд зүгт), Скагеррак, Каттегат, Өресундын хоолойнууд (баруун өмнө зүгт) болон Балтын тэнгистэй хиллэнэ (зүүн зүгт). Далайгаар Дани, Герман, Польш, Оросын Холбооны Улс, Литва, Латви, Эстон улсуудтай хиллэх бөгөөд Дани улстай (баруун өмнө зүгт) Өресундын гүүрээр холбогддог. 1995 онд Европын Холбоонд гишүүнээр элссэн.

449,964 км² нутаг дэвсгэрийн хэмжээгээр Швед улс нь Өрнөд Европт гурав дахь том улсад тооцогдоно. Хотожсон бүсүүдээс бусад нутгууд нь хүн амын нягтшил багатай. Хүн амын 84 хувь нь нийт газар нутгийн 1.3 хувийг эзлэх хот суурин газарт амьдардаг.

Швед улс нь орчин үеийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс бөгөөд иргэдийн амьдралын түвшин өндөр. Хувийн хэвшил аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувийг гаргах бөгөөд үүнд инженерийн салбар тэн хагасыг нь эзлэнэ. Энэ нь Икеа, Вольво зэрэг дэлхийд данстай компаниудыг дурдахад ойлгомжтой. Хөдөө аж ахуй үндэсний нийт бүтээгдэхүүний зөвхөн 1 хувийг эзэлдэг онцлогтой. Швед улс нь урт хугацааны турш төмөр, зэс, модны гол экспортлогчдын нэг байсан. 1890-ээд оноос эхлэн боловсролын болон аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжин 20-р зуунд Швед улс нь эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчирхэг улс болон дэлхийн тавцанд гарч ирсэн бөгөөд өнөөдөр НҮБ-ын хүний хөгжлийн индексээр топ орнуудын тоонд байнга дээгүүр бичигдэх түвшинд хүрсэн. Усны баялаг нөөцтэй боловч нүүрс, газрын тосны нөөцөөр дутмаг.

Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон.

100-аад жилийн өмнө сая гаруй Шведчүүд Америкийн Нэгдсэн Улс руу шилжин суурьшсан гэгддэг. Тэдний ихэнх нь газар тариалан эрхэлдэг байжээ. Аж үйдвэржилт хөгжихийн зэрэгцээ гадаад улсаас цагаачдыг олноор хүлээн авах болсон.

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Швед - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр