Австри

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Австри Улс
Republik Österreich
Далбаа Сүлд
Дуулал: герм. "Land der Berge, Land am Strome"
«Уул усны орон»
Нийслэл
(ихийн их хот)
Вена
Албан ёсны хэл Герман
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Хорват, Унгар, Словак[1]
Төрийн хэлбэр ба засаг баригч Парламентийн бүгд найрамдах улс
 -  Ерөнхийлөгч Хайнц Фишер
 -  Дээд түшмэл Вернер Файман
Тусгаар Тогтнол
 -  Австри-Унгарын бутралаар 1918 оны 10 сарын 17 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 83,855 км2 (115)
 -  Үүнээс: Ус (%) 1.7
Хүн ам
 -  Тооцоо (2011) 8,414,638 (92)
 -  Тооллого (2001) 8,032,926 
 -  Нягтрал 99 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $351.873 тэрбум 
 -  Нэг хүнд $41,805 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $425.091 тэрбум 
 -  Нэг хүнд $50,504 
ХХИ (2011) 0.885[2] (дээгүүр) (19)
Мөнгөн тэмдэгт Евро (€) (EUR)
Цагийн бүс +1
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .at ³
Утасны дугаар 43
3 Европын холбооны гишүүн улс тул .eu интернэтийн анхдагч домэйн нэр мөн хэрэглэгдэнэ.

Бүгд Найрамдах Австри Улс (герм. Republik Österreich, "Österreich" нь [ˈøːstəˌʁaɪç], дуудлагийг сонсоход Дуудлага Өстагайш гэдэгт дөхүү байна) — төв Европт оршдог далайд гарцгүй улс. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словен, Итали, баруун талаараа Швейцари, Лихтенштейн гэсэн найман улстай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой.

Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreich) болтлоо хувьссан ажээ.

Австри нь парламентийн засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос НҮБ, 1995 оноос Европын холбооны гишүүн байна.

Агуулга

[засварлах] Газар нутаг

Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,872 квадрат километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.

[засварлах] Хил хязгаар

Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнд, Германтай 816 км, Чехтай 466 км, Словактай 107 км, Унгартай 354 км, Словенитай 816 км, Швейцаритай 166 км, Лихтенштайнтай 35 км.

[засварлах] Байгаль, уур амьсгал

Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.

[засварлах] Байгалийн баялаг

Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.

[засварлах] Хүн ам

Австрийн хүн ам нь 2006 оны 10 сарын байдлаар 8,292,322 байжээ. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,22 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестант ургалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.

[засварлах] Засаглалын хэлбэр

Вена даь Австрийн парламент

Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.

[засварлах] Төрийн тэргүүн

Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Хайнц Фишер 2004 оны 4 сарын 25-ны өдрөөс ажиллаж байна.

[засварлах] Хууль тогтоох дээд байгууллага

Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 депутаттай, дөрвөн хувийн босготой. Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.

Австри нь Европын парламентад 21 депутаттай, тэднийг Үндэсний зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээдэг.

[засварлах] Гүйцэтгэх засаглал

2006 оны сонгуулийн үр дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АДСН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан. Засгийн газрын бүрэн эрх энэ оны нэгдүгээр сараас эхлэсэн бөгөөд холбооны канцлер буюу Еерөнхий сайдаа Альфред Гузэнбауэр ажиллаж байна.

[засварлах] Иш үндэс

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Österreich - зураг, дуу, бусад юмс


Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр