Монгол хэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол хэл
Өөрийн нэр Монгол хэл, ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠻᠡᠯᠡᠨ᠂ ᠮᡆᡊᡎᡆᠯ ᡘᡄᠯᡄᠨ.SVG
Тархалт Монгол Улс даяар; БНХАУ-ын ӨМӨЗО-ыг багтаагаад найман муж, орон; ОХУ-ын холбооны хоёр нэгж (Буриад, Халимаг)
Угсаатан Монгол
Төрөлх хэлтний тоо 5.2 сая (2005)[1]
Хэлний ангилал
Алтай?
Бичиг үсэг 3 янз Кирилл үсэг (Монгол, Буриад, Халимаг), 2 янз Монгол үсэг (Худам, Тод)
Албан ёсны хэрэглээ
Улс Flag of Mongolia.svg Монгол
Орон нутаг Өвөр Монголын ӨЗО (БНХАУ)
Тохируулагч байгууллага Mонголд:
Төрийн хэлний зөвлөл[2]
Өвөр Монголд:
Монгол хэл бичгийн ажлын зөвлөл[3]
Томьёолбор
ISO 639-1 mn
ISO 639-2 mon
ISO 639-3 mon – ерөнхий
Хэсэгчилсэн:
khk – Халхын
mvf – Эргэн тойрны
Topographic map showing Asia as centered on modern-day Mongolia and Kazakhstan. An orange line shows the extent of the Mongol Empire. Some places are filled in red. This includes all of Mongolia, most of Inner Mongolia and Kalmykia, three enclaves in Xinjiang, multiple tiny enclaves round Lake Baikal, part of Manchuria, Gansu, Qinghai, and one place that is west of Nanjing and in the south-south-west of Zhengzhou
Монгол хэлтний тархсан газар орны тойм зураг (улаан)

Монгол хэл (мо.б. Monggol kele.svg, эрдэм шинжилгээний латин галиг нь "Mongɣol kele") — Монгол бүлэгт харъяалагддаг Монголчуудын хэл. Монгол хэл нь Монгол улсын албан ёсны хэл бөгөөд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд Хятад хэлний хамтаар мөн албан ёсных болно.

Монгол улсад Халх аялгуунд тохируулсан кирилл бичгээр, БНХАУ-д олон аялгуунд тохирох (нарийвчилбал Өвөр Монголд) Монгол бичгээр тус тус тэмдэглэгдэж Монгол хэл нэртэйгээр Монголчуудын албан ёсны хэл болж байна. ОХУ-ын Буриад улсд Буриад аялгуунд тулгуурлан зохиогдсон кирилл бичгээр тэмдэглэж Буряад-Монгол хэлэн нэртэйгээр, Халимаг улсд Ойрад аялгуунд тулгуурлан зохиосон кирилл бичгээр тэмдэглэж Өөрд келн (Хальмг келн) нэртэйгээр албан ёсны хэл болж байна.[4]

Алтай хэлний язгуурын ерөнхий шинж болох SOV(өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн) гэсэн дарааллаар орно. Мөн нэр үгийн холбоос болон үйл үгийн хувирал нь үгийн төгсгөл нь хувирах зарчимтай. Эгшиг зохицох ёсд захирагдана.

Монгол хэлийг тэмдэглэхэд хамгийн удаан хугацаанд хэрэглэгдэж буй Монгол бичиг нь харьцангуй цөөн үсэгтэй, Монголчууд өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан тул нутгийн аялгуу ихэд дэлгэрсэн байна. Үүнээс гадна Монгол улс, ОХУ дахь Монголчууд 1940 оны орчмоос кирилл үсэг хэрэглэх болсноор Орос, Англи хэлнээс зээлдсэн үгс арвижсаар байна.

Агуулга

[засварлах] Халх аялгуу

Халх аялгуу нь Монгол хэлний нэг төв аялгуу юм. 2 сая 700 мянга гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялгуу бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Нутгийн аль ч хэсэгт аялгуу нь бараг ижилхэн бөгөөд, дэд аялгуу гэж байхгүй. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.

[засварлах] Өвөр Монголын аялгууд

Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялгуу болох Цахар аялгууг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялгуутай байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялгуу нь Халх аялгуутай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялгуу нь дуудлага, авиагаараа нилээд ялгаатай бөгөөд энэ нь Монгол хэлний зүүн аялгуу юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялгуу, баруун талд Ойрад аялгууд (Ордос аялгуу багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялгуу гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгуудыг хамарна.[5]

[засварлах] Буриад аялгуу

Буриад аялгуу нь Монгол хэлний хойд аялгуу болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгуунд үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирилл бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялгуу нь дотроо 4 аман аялгуу багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялгуунууд юм.

[засварлах] Ойрад аялгуу

Ойрад аялгуу нь Монгол хэлний баруун аялгуу юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялгуунууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна.

[засварлах] Ярилцагчдын тоо

Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын өөртөө засах оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг.[6]. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна.[7] Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна.[8] Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 %-нь Буриад хэлийг, 13,3 %-нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо тодорхойгүй байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон.

[засварлах] Тулгамдсан асуудал

Монгол улсаас өөр улсад амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад юмуу, Орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна. Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд маань эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багсаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна.[9] Монгол улсад ч бас интернетийн хөгжилтэй уялдан Англи, Орос хэлний үг томъёоны Монгол үг байсаар байтал шууд галигчлан хэрэглэх, чамирхан хэрэглэх хандлага нэмэгдэж эх хэлний цэвэр байдал алдагдсаар байгааг анхаарч, хүн бүр гадаад үг аль болох хэрэглэхгүй байхыг хичээн, нэгэнт хэрэглэгдэж буй гадаад үгнүүдийг Монголчлон засах ёстой юм.

[засварлах] Кирилл Монгол цагаан толгой

Монгол улсад албан ёсоор хэрэглэгддэг Халх аялгуунд тохируулж дүрэмжүүлсэн кирилл үсгээр бүтээсэн цагаан толгой нь нийт 35 үсэгтэй юм.

Pos. Cyrillic Name IPA[Эх сурвалжийг дурьдах шаардлагатай] ISO 9 Standard THL Library of
Congress
1 Аа а a a a a a
2 Бб бэ p, pʲ, b b b b b
3 Вв вэ w, wʲ v v w v
4 Гг гэ ɡ, ɡʲ, k, ɢ g g g g
5 Дд дэ t, tʲ, d d d d d
6 Ее е jɛ~jɜ, e e ye, yë ye, yö e
7 Ёё ё ë yo, yö yo ë
8 Жж жэ tʃ, dʒ ž j j zh
9 Зз зэ ts, dz z z z z
10 Ии и i i i i i
11 Йй хагас и i j ĭ i ĭ
12 (Кк) ка (k, ) k k k k
13 Лл эл ɮ, ɮʲ l l l l
14 Мм эм m, m m m m
15 Нн эн n, , ŋ n n n n
16 Оо о ɔ o o o o
17 Өө ө o ô ö ö ö
18 (Пп) пэ (, pʰʲ) p p p p
19 Рр эр r, r r r r
20 Сс эс s s s s s
21 Тт тэ , tʰʲ t t t t
22 Уу у ʊ u u u u
23 Үү ү u ù ü ü ü
24 (Фф) фэ, фа, эф (f) f f f f
25 Хх хэ, ха x, h x kh kh
26 Цц цэ tsʰ c c ts ts
27 Чч чэ tʃʰ č č ch ch
28 Шш ша, эш ʃ š š sh sh
29 (Щщ) ща, эшчэ (stʃ) ŝ šč shch shch
30 Ъъ хатуугийн тэмдэг ʺ ı ʺ ı
31 Ыы эр үгийн ы i y y î y
32 Ьь зөөлний тэмдэг ʲ ʹ ʹ ĭ i
33 Ээ э e è e e ê
34 Юю ю , ju û yu, yü yu, yü iu
35 Яя я ja, j â ya ya ia

[засварлах] Мөн үзэх

[засварлах] Гадаад холбоос

[засварлах] Эшлэл

  1. Estimate from Svantesson et al. 2005: 141
  2. Törijn alban josny helnij tuhaj huul'. MongolianLaws.com (2003-05-15). 2009-03-27-д хандсан. The decisions of the council have to be ratified by the government.
  3. "Mongγul kele bičig-ün aǰil-un ǰöblel". See Sečenbaγatur et al. 2005: 204.
  4. Мөн хэл шинжээч Лувсанвандан 1959 онд Монгол хэлийг өргөн хүрээнд Төв аялгууд (Халх, Цахар, Ордос), Зүүн аялгууд (Харчин, Хорчин), Баруун аялгууд (Ойрад, Халимаг) болон Хойд аялгууд (хоёр хэлбэрийн Буриад) гэж ангилсан байдаг. Sečenbaγatur et al. 2005: 167–168.-аас иш татав
  5. “Öbür mongγul ayalγu bol dumdadu ulus-un mongγul kelen-ü saγuri ayalγu bolqu büged dumdadu ulus-un mongγul kelen-ü barimǰiy-a abiy-a ni čaqar aman ayalγun-du saγurilaγsan bayidaγ.“ (Sečenbaγatur et al. 2005: 85).
  6. Svantesson et al. 2005: 141, 143. On the other hand, Sečenbaγatur et al. 2005: 206 (an Inner Mongolian source) assumes four million Inner Mongolians to be proficient in Mongolian.
  7. Janhunen 2003d: 178.
  8. Sečenbaγatur et al. 2005: 565.
  9. Л. ЧУлуунбаатар: Монгол хэлний сургалт хийгээд монгол хэлний одоогийн байдал Цахим Өртөө сүлжээ
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр