Оросын Холбооны Улс
| Оросын Холбооны Улс
орос. Российская Федерация
|
||||||
|
||||||
| Төрийн дууллын нэр: орос. Государственный гимн Российской Федерации «Оросын Холбооны Улсын төрийн дуулал» |
||||||
| Нийслэл + их | ||||||
| Албан хэл | Орос хэл | |||||
|---|---|---|---|---|---|---|
| Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Орон нутагт Орос хэлний хамтаар ёсчлогдох 27 хэл | |||||
| Ард түмэн (2002 он) |
79.8% - Орос үндэстэн 3.8% - Татар үндэстэн 2.0% - Украйн үндэстэн 1.2% - Башкир ястан 1.1% - Чуваш ястан 12.1% - бус ард түмэн (бүрэн жагсаалт →) |
|||||
| Цуг хэлэгдэх нь | Оросынхон | |||||
| Төр засаг | Ардчилсан дэглэм, холбооны байгууламж, ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагтай |
|||||
| - | Ерөнхийлөгч | Владимир Путин | ||||
| - | Ерөнхий сайд | Дмитрий Медведев | ||||
| - | ХЗ-ын тэргүүн | Валентина Матвиенко | ||||
| - | УД-ын дарга | Сергей Нарышкин | ||||
| Улсын хурал | «Холбооны Хурал» | |||||
| - | Дээд танхим | «Холбооны Зөвлөл» (ХЗ) | ||||
| - | Доод танхим | «Улсын Дум» (УД) | ||||
| Түүх | ||||||
| - | 882 он | Киевийн Орос үүссэн | ||||
| - | 1547-01-16 | Хаант Орос улс тогтсон | ||||
| - | 1917-11-07 | ЗСБНХОУ байгуулагдсан | ||||
| - | 1991-12-25 | ОХУ байгуулагдсан | ||||
| Дэвсгэр газар | ||||||
| - | Бүхэлдээ | 17,075,400 км2 (1) | ||||
| - | Гадаргын ус (%) | 13%[1] | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2012) | 143,056,383[2] (8) | ||||
| - | Тооллого (2010) | 142,905,208[3] | ||||
| - | Нягт сийрэг | 8.3 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧТ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $2.383 их наяд[4] (6) | ||||
| - | Нэг хүнд | $16,736[4] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $1.884 их наяд[4] (9) | ||||
| - | Нэг хүнд | $13,235[4] | ||||
| ОТББИ (2008) | 42.3[5] (их) (83) | |||||
| ХХИ (2011) | ▲ 0.755[6] (сайн) (65) | |||||
| Мөнгөний нэгж | Оросын рубль (RUB) | |||||
| Цагийн бүс | НЗНЦ +3-аас +10 | |||||
| Домэйн нэр | латин .ru, кирилл .рф | |||||
| Утасны томьёо | +7 | |||||
Орос (орос.
Россия), албан ёсоор Оросын Холбооны Улс (үгээр хураавал ОХУ) нь хойд Евразийн орон юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм. Орос нь өргөн уудам нутагтай учир баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва, Польш, Беларусь, Украйн, Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад, Монгол, Хойд Солонгос гэх олон улстай хил залгана. Мөн усаар зааглагдаж, АНУ-н Аляска муж, Швед, Дани, Турк, Япон улстай ойр оршино.
Дэлхийн хамгийн том болох 17,075,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй том улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.
Оросууд 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг хүрээлэн нэгдсэн Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамайн цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.
1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж Зөвлөлт Холбоот Улс залгамжлахад гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралаар бусад 14 БНУ-ын адил 1991 онд тусгаар улс болсон.
Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, НҮБ-н Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.
Агуулга |
Түүх [засварлах]
Оросын Холбооны Улсын түүх нь Зүүн Славуудаар анх эхэлжээ. Славууд нь МЭӨ 3-8-р зууны дундуур Европт тодорч эхэлсэн байна. 9-р зуунд зүүн Славчуудын анхны улс болох Киевийн Русь байгуулагджээ. Энэ улс нь Викингүүд болон тэдгээрийн үр удмуудаар удирдуулж байсан бөгөөд 988 онд Византын эзэнт гүрнээс Христын шашныг өвлүүлэн авсан. Энэ явдал нь дараагийн мянган жилийн турш Оросын соёл урлагийг тодорхойлсон Византийн болон Славын соёл урлагийн нэгтгэлийг эхлүүлжээ. Улмаар Киевийн Русь нь задарч газар нутаг нь Оросын маш олон жижиг хэмжээний феодалын улсуудад хуваагджээ. Киевийн Русийн залгамжлагч улсуудаас хамгийн хүчирхэг нь Москва байсан бөгөөд энэ нь Оросын нэгдэл, Алтан Ордын эсрэг тусгаарлах хөдөлгөөнд голлох байр суурийг эзэлж байв. Москва нь аажмаар орчмынхоо Орос улсуудыг нэгтгэсэн бөгөөд Киевийн Русийн соёл урлаг, улс төрийн өвийг захирах болжээ. 18-р зуун гэхэд энэ улс нь байлдан дагуулалт, нийлүүлэлт, судалгаа зэргээр хүрээгээ тэлж, Польшоос Номхон Далай хүртэл үргэлжилсэн Оросын эзэнт гүрэн болсон байв.
Орос нь Оросын эзэнт гүрний цагаас дэлхийн хүчин, нөлөө ихтэй орон болсон бөгөөд хожим нь дэлхийн анхны, хамгийн том социалист орон, "суперхүчин" болох ЗХУ-н хамгийн том, хамгийн чухал хэсэг болжээ. Энэ нь урлаг, шинжлэх ухааны бүхий л салбарт амжилт үзүүлсэн. 1991 онд ЗХУ задарснаар Оросын Холбооны Улс байгуулагдсан бөгөөд энэ нь ЗХУ-н залгамжлагч хэмээн тооцогддог.
Улс төр [засварлах]
ОХУ-ын үндсэн хууль ёсоор, төр нь холбооны байгууламжт, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалт, ардчилсан дэглэмт улс юм. Улсын тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд. Төр нь төлөөллийн ардчилсан, олон намын тогтолцоотой ба эрх мэдэл нь 3 доорх гурван бүтцэд салбарлана.
- Хууль тогтоох: Хоёр танхимт парламент болох Холбооны Хурал.
- Дээд танхим болох Холбооны Зөвлөл: Харъяат анги бүрээс 2 төлөөлөгчийн эрхтэй, нийт 166 гишүүнтэй. Холбооны хууль, дайн зарлах, олон улсын гэрээг батламжлах, ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх шийдвэрлэдэг.
- Доод танхим болох Улсын Дум: Хувь тэнцүүлсэн (Пропорционал) саналын аргачлалт сонгуулаар сонгогдох 450 суудалтай хууль тогтоох байгууллага.
- Гүйцэтгэх: Ерөнхийлөгч давамгай эрхтэй. 1991 онд сонгогдсон анхны ерөнхийлөгч нь Борис Ельцин, 2000 оноос Владимир Путин, 2008 оноос Дмитрий Медведев, 2012 оноос дахин Владимир Путин юм. ОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна.
- Шүүх: Ерөнхийлөгчийн саналаар Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хөндлөнгийн шүүхийн бүрэлдэхүүнийг Холбооны Зөвлөл баталдаг.
Засаг захиргааны хуваарь [засварлах]
Холбооны харъяат анги [засварлах]
ОХУ нь 83 холбооны харъяат ангиас (субъект) бүрдэнэ. Эдгээр харъяат ангиуд нь Холбооны Хуралд адилхан тус бүр 2 төлөөллийн эрхтэй. Хэдий тийм ч, өөртөө засаглах эрхээр харилцан адилгүй доорх нэгжүүдэд хамаарна.
- 46 муж: Жирийн харъяат анги. Захирагчтай, орон нутгийн сонгуульт хууль тогтоох хуралтай.
- 21 бүгд найрамдах улс: Өөртөө засах эрхтэй цөөнх үндэстэн, ард түмний өлгий нутаг. Тус бүрдээ үндсэн хууль, ерөнхийлөгч, парламенттай. Орос хэлний хамтаар төрөлх хэл нь албан ёсны хэл болно, гэвч ОХУ даяар болон олон улсын харилцаанд зөвхөн Орос хэл хэрэглэнэ.
- 9 хязгаар: Үнэндээ мужтай адил Оросууд голчлон амьдардаг нутаг. Гагцхүү алс, чинад, захын нутаг бөгөөд хүн ам багатай, түүхэндээ зах хязгаар хэмээгдсээр ирсэн.
- 4 өөртөө засах тойрог: Муж, хязгаарын мэдэл дэх цөөнх ард түмний өлгий. 1990 оноос байр суурь өндийсөн боловч Чукоткийнхаас бусад нь үнэндээ муж, эсвэл хязгаарт захирагддаг.
- 1 өөртөө засах муж: Түүхэндээ, өөртөө засах муж байсан, дараа нь хязгаарт захирагдсан. 1990 онд Еврейн өөртөө засах мужаас бусад нь бүгд найрамдах улс болсон.
- 2 холбооны хот: Зангилаа хоёр том хот Москва, Санкт-Петербург.
Холбооны тойрог [засварлах]
Мөн харъяат ангиуд нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн томилох элч төлөөлөгчид удирдагдах 8 ОХУ-ын холбооны тойрогт ангилагддаг. Холбооны тойрог нь холбооны хуулийг улс даяар мөрдүүлэхэд анхаардаг.
Мөн үзэх [засварлах]
Эшлэл [засварлах]
- ↑ The Russian federation: general characteristics. Federal State Statistics Service. 5 April 2008-д хандсан.
- ↑ http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat/rosstatsite/main/population/demography/
- ↑ Загвар:Ru-pop-ref
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 Russia. International Monetary Fund. 20 April 2012-д хандсан.
- ↑ Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA. 13 January 2011-д хандсан.
- ↑ 2011 Human development Report 148–151. United Nations Development Programme. 5 November 2011-д хандсан.
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Орос - зураг, дуу, бусад юмс |
- Засгийн газар
- gov.ru—Засгийн газрын албан ёсны вэбсайт
- Duma—Парламентийн доод танхим
- Federation Council—Парламентийн дээд танхим
- Kremlin—Ерөнхийлөгчийн албан ёсны вэбсайт
- Төрийн тэргүүн болон түүний кабинет
- Оросын төв банк
- Federal Migration Service
- Russian Federal Customs Service
- Energy Statistics for Russia from the Energy Information Administration
- Russian News Agency Ria Novosti
- Ерөнхий мэдээлэл
- Russia at UCB Libraries GovPubs
- Бусад
- ITAR-TASS News Agency
- Interfax.com—News agency based in Moscow
- Way to Russia. An Introduction to Russia and Russian People
- RussGUS—Bibliographic database of German publications on Russia (about 175,000 positions)
- Russia Beyond the Headlines International news project about Russia.
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |