Мурманск муж
| Мурманск муж (Монгол) Мурманская область (Орос) |
|
|---|---|
ОХУ дахь Мурманск мужийн байршил |
|
| сүлд | далбаа |
| Төрийн дуулал: n/a | |
| Засаг захиргааны төв | Мурманск |
| Байгуулагдсан | 1938 оны 5 сарын 28 |
| Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Муж Баруун Хойд Хойд |
| Код | 51 |
| Газар орон | |
| Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
144,900 км² 144900 |
| Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
| Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
892,534 хүн 61 6.2 хүн / км² 92.2% 7.8% |
| Албан ёсны хэл | Орос хэл |
| Засгийн газар | |
| Захирагч | Юрий Евдокимов |
| Хууль тогтоох байгууллага | Мужийн Дума |
| Дүрэм | Мурманск мужийн дүрэм |
| Албан ёсны цахим сүлжээ | |
| http://www.gov-murman.ru/ | |
Мурманск муж (орос. Мурманская область) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт багтах муж юм. Мужийн төв нь Мурманск хот.
Агуулга |
[засварлах] Газарзүй
4 улсын нутгийг хамрах Лапланд бүсийн зүүн хэсэгт, Колийн хойгийг бүхлээр нь эзлэн оршино. Баруун талаараа Норвеги, Финланд улсуудтай хиллэх бөгөөд ОХУ дотор өмнө талаараа Карельтай хиллэнэ. Мөн Цагаан тэнгис, Баренцын тэнгисээр хүрээлэгдэнэ.
Гол мөрөн, нуур цөөрөм элбэгтэй. Хамгийн том нуур нь Имандра.
Нутгийн ихэнх хэсэг нь Тундр, ойт тундрын бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгээр нь тайга бий.
[засварлах] Цагийн бүс
Москвагийн цагийн бүс буюу UTC+3 цагийн бүст хамаарах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.
[засварлах] Хүн ам
Хүн амын ихэнх нь оросууд боловч сами үндэстэн цөөн тоотой амьдарна. Самичуудын хувьд Мурманск муж нь түүхэн холбоотой нутаг юм. Мурманск Санкт-Петербургийг холбосон төмөр замын дагуух нутгуудад хүн ам нь төвлөрсөн байдаг.
[засварлах] Аж үйлдвэр
Загас агнуур ихэд хөгжсөн. Апатит, төмрийн хүдэр, зэс, никель зэрэг ашигт малтмалуудтай. Мөн Баренцын тэнгисээс газрын тос олборлодог.
| Commons: Category:Murmansk Oblast - зураг, дуу, бусад юмс |