Бүгд Найрамдах Буриад Улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Буриад Улс (Монгол)
Республика Бурятия (Орос)
Буряад Республика (Буриад)
Map of Russia - Buryat Republic (2008-03).svg
ОХУ дахь Бүгд Найрамдах Буриад Улсын байршил
сүлд далбаа
Coat of Arms of Buryatiya.svg
Flag of Buryatia.svg
Төрийн дуулал: n/a
Нийслэл Улаан-Үд
Байгуулагдсан 1923 оны тавдугаар сарын 30
Статус
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
Бүгд Найрамдах Улс
Сибирь
Зүүн Сибирь
Код 03
Нутаг дэвсгэр
Нутаг дэвсгэр
- Нутаг дэвсгэрийн эрэмбэ
351,300 км²
15
Хүн ам (2002 оны хүн амын тооллого)
Хүн ам
- Хүн амын эрэмбэ
- Нягтшил
- Хотын
- Хөдөөний
981,238 хүн
56
2.8 хүн / км²
59.6%
40.4%
Албан ёсны хэлнүүд орос, буриад
Засгийн газар
Ерөнхийлөгч Вячеслав Наговицин
Засгийн газрын дарга Вячеслав Наговицин
Хууль тогтоох байгууллага Буриадын Ардын Хурал
Үндсэн хууль Бүгд Найрамдах Буриад Улсын Үндсэн хууль
Албан ёсны вэбсайт
http://egov-buryatia.ru/

Бүгд Найрамдах Буриад Улс (Орос хэл: Республика Бурятия, Буриад хэл: Буряад Республика) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч Бүгд Найрамдах Улсуудын нэг бөгөөд Зүүн Сибирийн Байгал нуурын зүүн өмнөд хэсэгт, Монгол улсын хойно оршино.

Агуулга

[Засварлах] Ерөнхий ойлголт

Нийслэл нь Улаан-Үд (Хүн ам нь 386,700). Тус БНУ нь Сибирийн Холбооны тойрогт харьяалагдана. Хойд талаараа Эрхүү муж, зүүн талаараа Забайкалск муж, өмнө талаараа Монгол улс, баруун талаараа Бүгд Найрамдах Тува Улстай хиллэнэ.

[Засварлах] Цагийн бүс

RTZ7.png

БНБуриад Улс нь UTC+8 бүст харьяалагдах бөгөөд зуны цагийн хуваарьтай үедээ UTC+9 болно.

[Засварлах] Түүх

Эртнээс нааш монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.

16-р зууны үеэс алт, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үд голын хөндийд цайз барьж, Дээд Үд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин улс, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.

Хожим 1917 оны Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг цагаан арми болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд 1920 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс Дээд Үдэд нийслэлтэйгээр оршин тогтнож байв. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад-Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. 1958 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ.

1991 оны 5 сарын 27-нд Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн тус улс нь мөн оны 12 сарын 25-нд ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдэж, 1994 онд түүхэндээ анх удаа ардчилсан замаар ерөнхийлөгчөө сонгоход Леонид Потапов тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

[Засварлах] Хүн ам

  • Голдуу орос, буриадууд оршин суух бөгөөд хүн амын 70 хувь нь оросууд. Буриадууд оросуудтай цус холилдож, уусч буй гэж хэлэхэд болно.

[Засварлах] Боловсрол

[Засварлах] Аж үйлдвэр

  • Уул уурхай, мод боловсруулах, хөнгөн аж үйлдвэр, хонины аж ахуй зэрэг нь тус улсын аж үйлдвэрийн гол салбарууд болно.
  • Сибирийн төмөр зам тус улсын нутгаар дайрч өнгөрөх бөгөөд Улаан-Үд нь Монгол улсаар дамжин БНХАУ орох төмөр замын чухал зангилаа болно.

[Засварлах] Мөн үзэх

[Засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд