UTC+8
UTC+8 нь Гринвичийн цагаас 8 цагаар түрүүлж явдаг цагийн бүс юм.
1.53 тэрбум орчим хүн буюу дэлхийн нийт хүн амын 22.5% нь энэхүү цагийн бүст амьдардаг. Дэлхийн хамгийн их хүн амтай тус бүс нь АСЕАН-ы ерөнхий цаг болох хамгийн их магадлалтай нэр дэвшигч болно.
[засварлах] Стандарт цаг (жилийн турш)
Бруней
БНХАУ - Хятадын стандарт цаг (Бээжингийн цаг), мөн
Тайвань - Чунгюанийн стандарт цаг
Индонез (Төв хэсэг)
Малайз
Монгол (Ховд, Увс, Баян-Өлгийгөөс бусад нутаг)
Филиппин
Сингапур
Австрали (AWST—Баруун Австралийн стандарт цаг)
[засварлах] Хойд хагас бөмбөрцөг - стандарт цаг (өвөл)
[засварлах] Хойд хагас бөмбөрцөг - зуны цаг
[засварлах] Албан ёсны UTC+8 болон газарзүйн UTC+8 бүсийн ялгаа
Цагийн бүсийг тогтооход хууль, улс төр, эдийн засгийн шалтгаанууд нөлөөлдөг. Иймээс газарзүйн уртрагийн цагийн бүс нь улс орнуудын албан ёсны цагийн бүсээс зөрөх нь олонтаа. Газарзүйн хувьд UTC+8 цагийн бүс нь дорнод уртрагийн 112°30′-аас 127°30′ хүртэлх нутгийг хамардаг.
Гэвч газарзүйн хувьд UTC+8 бүст багтах Азийн олон улс өөр цагийн бүсийг ашигладаг.
Эсрэгээрээ, газарзүйн хувьд UTC+7 (Малайн хойг, Сингапур), UTC+9 (Хятадын зүүн хязгаар, Баруун Австрали) бүст багтах газар нутагт UTC+8 бүс хэрэглэгддэг байна.
[засварлах] Уртрагийн хувьд UTC+8-д байрладаг ч өөр цагийн бүст багтдаг газрууд
Пхеньян, Сөүл зэргийг оролцуулсан Солонгосын баруун хэсэг
[засварлах] Газарзүйн хувьд UTC+8-аас гадна орших боловч UTC+8-г ашигладаг газрууд
[засварлах] Дорнод уртрагийн 127°30′-аас 142°30′-д орших газрууд (газарзүйн хувьд UTC+9)
- Хар мөрөн мужийн зүүн үзүүриг оролцуулсан Хятадын зүүн хэсэг
- Баруун Австралийн зүүн хэсэг
[засварлах] Дорнод уртрагийн 97°30′-аас 112°30′-д орших газрууд (газарзүйн хувьд UTC+7)
- Гуаньси муж, Хайнань арлыг оролцуулсан Хятадын хэсэг
- Нийслэл Улаанбаатарыг оролцуулсан Монголын төв хэсэг
- Малайн хойг
- Малайзын Саравакын баруун хэсэг, Индонезийн Баруун Калимантаныг оролцуулсан Борнео арлын баруун хэсэг
- Сингапур
[засварлах] Дорнод уртрагийн 82°30′-аас 97°30′-д орших газрууд (газарзүйн хувьд UTC+6)
- Шинжаан, Төвд
- Баруун Монгол
[засварлах] Дорнод уртрагийн 67°30′-аас 82°30′-д орших газрууд (газарзүйн хувьд UTC+5)
- Шинжааны баруун хэсэг
| Нийцүүлсэн универсал цагт үндэслэсэн цагийн бүсүүд |
|---|
| −12 · −11 · −10 · −9:30 · −9 · −8 · −7 · −6 · −5 · −4:30 · −4 · −3:30 · −3 · −2:30 · −2 · −1 · −0:44 · −0:25 · UTC (0) · +0:20 · +0:30 · +1 · +2 · +3 · +3:30 · +4 · +4:30 · +4:51 · +5 · +5:30 · +5:40 · +5:45 · +6 · +6:30 · +7 · +7:20 · +7:30 · +8 · +8:30 · +8:45 · +9 · +9:30 · +10 · +10:30 · +11 · +11:30 · +12 · +12:45 · +13 · +13:45 · +14 |
| Зуны цаг · Хойд хагас бөмбөрцөг · Өмнөд хагас бөмбөрцөг · Одоо ашиглагддаггүй |