Ховд
- Ховд гэсэн үгээр энэ хуудсанд холбогдлоо. Адил нэрт бусад зүйлсийг Ховд (салаа утга) хуудаснаас сонгоорой.
| Ховд аймаг |
|||
|---|---|---|---|
| — аймаг — | |||
| Хар нуурын эрэг | |||
|
|||
| Хоч: "Олон ястны өлгий" | |||
| Монгол орон дахь Ховд аймаг | |||
| Улс орон | |||
| Аймаг | Ховд | ||
| Сум (16) | Нэр бүхий 16 сум | ||
| Аймгийн төв | Ховд | ||
| Газар нутаг | 76,060.38 км² | ||
| Хүн ам (тоол.) | 2010 онд ▼76,869 хүн [1] | ||
| - МУ-ын иргэн | 76,677 хүн (99.8%) [2] | ||
| Хүн ам (тооц.) | 2011 онд ▲82,333 хүн [3] | ||
| Нягт сийрэг | 2011 онд 1.26 хүн/км² | ||
| Ард түмэн | ойрд голцуу олон монгол, цөөн хасаг, 2000 оны тооллогоор 27.4% - халх, 24.9% - захчин, 11.5% - хасаг, 8.1% - торгууд, 7.9% - урианхай, 7.6% - өөлд ... |
||
| Цугаараа | Ховдынхон | ||
| 1925-1931 он | Баянчандмань уулын аймагт багтаж байв |
||
| 1931 он | Ховд аймаг үүссэн | ||
| Засаг дарга | Дамдиндоржийн Цэвээнравдан (АН) |
||
| Цагийн бүс | Ховдын цаг (НЗНЦ+7) | ||
| Утасны дуг. | +976 143 | ||
| Шуудан дуг. | 84000 | ||
| Автомашиных | ХО | ||
| Цахим газар | khovd.gov.mn (монголоор) | ||
Ховд нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.
Агуулга |
Газар зүй [засварлах]
Ховд аймаг нь Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.
Ховд аймгийн нутгаар Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар, Дөргөн, Цэцэг зэрэг том, жижиг нуурууд оршдог. Нэвтийн, Булганы, Индэртийн зэрэг рашаан ус олон бий.
Амьтан ургамал [засварлах]
Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.
Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.
Хүн ам [засварлах]
| Ястан угсаатан | Эзлэх хувь |
|---|---|
| Халх | 24.7% |
| Захчин | 24.9% |
| Казах | 11.5% |
| Торгууд | 8.1% |
| Урианхай | 7.6% |
| Өөлд | 7.5% |
| Дөрвөд | 6.0% |
| Мянгад | 4.9% |
| Бусад | 2.0% |
Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Үүнээс гадна Казах-Монгол холилдсон хүн амтай бөгөөд эдгээр нь Монгол хэл ба Казах хэлийг аль алиныг нь ярьдаг.
Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.
| 1956 оны тоол. |
1960 оны тооц. |
1963 оны тоол. |
1969 оны тоол. |
1975 оны тооц. |
1979 оны тоол. |
1981 оны тооц. |
1989 оны тоол. |
1991 оны тооц. |
1993 оны тооц. |
1995 оны тооц. |
1997 оны тооц. |
1999 оны тооц. |
2000 оны тоол. |
2002 оны тооц. |
2004 оны тооц. |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 42,300 | 48,000 | 47,300 | 54,000 | 59,200 | 62,600 | 64,500 | 86,831 | 89,365 | 87,171 | 88,494 | 91,339 | 91.490 | 89,326 | 89,664 | 91,770 |
Уур амьсгал [засварлах]
Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -35OC хүрдэг. Уур амьсгал нь хуурай.
Тээвэр [засварлах]
Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.
Эдийн засаг [засварлах]
Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.
Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг барьж дууссан бөгөөд Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудыг цахилгаанаар хангаж байгаа.
Сумд [засварлах]
| № | Нэр | Аймгийн статистикийн хэлтсийн тооцсон хүн амын тоо | Газар нутаг (км²) |
Нягт сийрэг (хүн/км²) |
|||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сум | төв суурин (хотыг тодоор) |
1969 он | 1979 он | 1989 он | 2000 он | 2011 он[3] | |||
| 1 | Алтай | Бор-Үзүүр | 1,700 | 2,141 | 2,312 | 3,234 | 3,127 | 13,144 км² | 0.25 |
| 2 | Булган | Бүрэнхайрхан | 6,955 | 7,052 | 8,279 | 9,374 | 9,266 | 8,104 км² | 1.19 |
| 3 | Буянт | Буянт | 1,965 | 3,361 | 3,611 | 3,362 | 2,875 | 3,759 км² | 0.96 |
| 4 | Дарви | Булган | 1,896 | 2,402 | 2,540 | 3,061 | 2,710 | 5,604 км² | 0.47 |
| 5 | Дөргөн | Сээр | - | 1,715 | 2,555 | 2,199 | 2,873 | 4,128 км² | 0.73 |
| 6 | Дуут | Босго | 1,281 | 1,675 | 1,757 | 2,257 | 2,041 | 2,146 км² | 0.98 |
| 7 | Жаргалант | Ховд | 10,728 | 17,620 | 24,146 | 26,418 | 27,538 | 70 км² | 417.24 |
| 8 | Зэрэг | Алтантээл | 2,298 | 2,388 | 2,563 | 3,583 | 3,131 | 2,524 км² | 1.23 |
| 9 | Манхан | Төгрөг | 3,273 | 3,273 | 3,752 | 5,042 | 4,004 | 4,330 км² | 1.05 |
| 10 | Мөнххайрхан | Цэнхэр | 1,248 | 1,811 | 2,085 | 2,673 | 2,225 | 2,554 км² | 1.06 |
| 11 | Мөст | Улаантолгой | 3,068 | 3,239 | 3,603 | 4,244 | 3,289 | 3,927 км² | 0.91 |
| 12 | Мянгад | Баянхошуу | 4,087 | 2,940 | 3,621 | 4,015 | 3,541 | 3,258 км² | 1.12 |
| 13 | Үенч | Хөх-Үзүүр | 2,151 | 2,575 | 3,345 | 4,604 | 4,440 | 7,476 км² | 0.64 |
| 14 | Ховд | Дунд-Ус | 3,727 | 3,927 | 4,510 | 4,834 | 3,131 | 2,830 км² | 1.63 |
| 15 | Чандмань | Урдгол | 2,310 | 2,311 | 2,486 | 3,417 | 3,001 | 6,016 км² | 0.52 |
| 16 | Цэцэг | Цэцэгнуур | 1,908 | 2,189 | 2,358 | 2,759 | 2,585 | 3,491 км² | 0.72 |
| 17 | Эрдэнэбүрэн | Хар-Ус | 2,490 | 2,258 | 2,655 | 3,414 | 2,556 | 2,772 км² | 1.22 |
| Аймгийн дүн | 51,155 | 62,877 | 75,822 | 89,326 | 82,333 | 76,133 км² | 1.22 | ||
Ишлэл [засварлах]
- ↑ Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого. Нэгдсэн дүн
- ↑ Монгол Улсын хүн амын тоо, аймаг, нийслэл, 2010 оны тооллогын дүнгээр
- ↑ 3.0 3.1 Ховд аймгийн статистикийн хэлтэс. Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 2011 оны танилцуулга
- ↑ 2000 оны тооллого
- ↑ Statoids (Gwillim Law) web page[1]
- ↑ National Statistical Office[2]
- ↑ National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
- ↑ , GeoHive: Global Statistics, [3]
- ↑ Ховд аймгийн статистикийн хэлтэс. 1983-2010 оны Ховд аймгийн динамик мэдээлэл
| Ховд аймгийн арван долоон сум | |
|---|---|
| Алтай · Булган · Буянт · Дарви · Дөргөн · Дуут · Жаргалант · Зэрэг · Манхан Мөнххайрхан · Мөст · Мянгад · Үенч · Ховд · Цэцэг · Чандмань · Эрдэнэбүрэн |
|
| Монгол Улсын засаг захиргааны хуваарь (22) | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||