Ховд сум (Ховд)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Ховд аймгийн нэгэн сумыг мөн Ховд гэнэ. Ховд сум Улаанбаатар хотоос 1508 км, аймгийн төвөөс 30 км зайтай, газар нутгийн 1200 га-г тариалан, 273 мянган га-г бэлчээр, 260 га-г ой, 415 га-г ус эзэлдэг.

[засварлах] Хүн ам

2005 оны байдлаар 866 өрхийн 4,644 хүн амтай. Ховд сум нь казак үндэстэн хүн амын ихэнхийг нь эзэлдэг, Ховд аймгийн цорын ганц сум бөгөөд 96% нь казакууд болно. Үлдсэн нь чантуу (узбек), мянгад, торгууд, халхууд юм. Сумын хүн ам 1991 он хүртэл тасралтгүй өсч байсан боловч шинээр байгуулагдсан Казакстан улс руу казак иргэд олноор шилжин суурьшсанаар 1992, 1993 оны үед эрс цөөрчээ. Тэр үед 1650 орчим хүн буюу сумын нийт иргэдийн 33% нь Казакстан руу нүүсэн гэсэн тооцоо бий. Түүнээс хойш зарим казак иргэд буцаж ирсэн, байгалийн өсөлт зэргийн улмаас сумын хүн ам өсч байсан боловч сүүлийн жилүүдэд төв суурин газар уруу шилжин суурьшигсдын тоо нэмэгдэж байгаа тул сумын хүн ам буурах хандлагатай байгаа.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр