Монгол Улсын аймгууд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол улс
State emblem of Mongolia.svg

Энэ өгүүлэл нь дараах
сэдвийн хэсэг болно:

Монгол Улсын
улс төр ба засаглал



Газрын зураг
Монгол улсын засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн
зэрэг дэв, нэгжийн хүснэгт
Нэгдүгээр зэрэг
аймаг (21)
нийслэл (1)
Хоёрдугаар зэрэг
сум (329)
дүүрэг (9)
Гуравдугаар зэрэг
баг (1568)
хороо (152)
Ү · Х · З

Аймаг нь Монгол улсын дээд түвшний засаг захиргааны нэгж юм. Цаашлаад аймгууд нь сумдад хуваагддаг. Нийслэл хот Улаанбаатар нь тусдаа захирагддаг

Түүх[засварлах]

1691 онд Халх Манжид дагаар орсны дараа Түшээт, Сэцэн, Засагт 3 ханы нутгийг тус бүр аймаг болгож, 1725 онд баруун Монголтой байлдахад гавъяа байгуулсан гэж үзсэн Чин ван Дашдондовт Түшээт хан аймгаас 19 хошуу таслан өгч Сайн ноён хан аймгийг үүсгэснээр Халхын 4 аймаг гэх болсон. Мөн хожим Дөрвөдийн зүүн гарын Бат ерөөлт төгс хүлэг далай ханы аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт ханы аймгууд нэмэгдэн 6 аймаг болжээ.

1911 оны Богд хаант Монгол улсын үед аймгуудын эрх хэмжээ, чуулган, тамга, тэмдэгийг шинээр батламжилсан ба нэрүүдийг хэвээр үлдээсэн чуулгадыг уулын нэрээр нэрлэжээ.[1]

1921 оны хувьсгалын дараа аймгуудын хуучин нэрийг халж, Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Сайн Ноён хан аймгийг Цэцэрлэг Мандал уулын аймаг, Засагт хан аймгийг Хан Тайшир уулын аймаг, мөн Ховдын хязгаарыг Чандмань уулын аймаг болон Их уулын аймаг гэж уулуудын нэрээр өөрчилжээ.

1931 онд засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх шийдвэр гарчээ. Ингэснээр Ховд, Дөрвөд (хожим Увс гэж нэрлэгдсэн), Алтай (хожим Говь-Алтай гэж нэрлэгдсэн), Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Тариачин (хожим Булган, Сэлэнгэ аймгуудын хэсгүүд болж хоёр хуваагдсан), Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод (хожим Чойбалсан гэж нэрлэгдсэн) аймгууд үүсгэгджээ. 1954 онд өмнөд Говь цөлийн хэсэг газрыг Хятад дахин авчээ. Тэгээд Монгол улсын үлдсэн нутаг дэвсгэрийг засварлаж, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгуудыг байгуулжээ. Хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийг Төв аймгаас салгажээ.

1963 онд Чойбалсан аймгийг дахин Дорнод нэртэй болгож, Улаанбаатарыг Төв аймгаас салгаж тусдаа захирагддаг болгожээ. 1994 онд Булган аймгийн 2 сумыг Эрдэнэттэй нийлүүлж Орхон аймгийг, Дархан-Уул аймгийг бий болгов. 1996 онд Говьсүмбэр аймгийг Дорноговиос салган аймаг болгожээ.

Газрын зураг-1[засварлах]

Mongolian Aimags, Mongolia.png

Аймгууд[засварлах]

Аймаг Сумын тоо (2013) Хүн ам (2012) Газар нутаг (км²) Хүн амын нягтрал (/км²) Аймгийн төв
Архангай 19 94,900 55,300 1.7 Цэцэрлэг
Баян-Өлгий 13 101,200 45,700 2.2 Өлгий
Баянхонгор 20 83,800 116,000 0.7 Баянхонгор (аймгийн төв)
Булган 16 60,800 48,700 1.2 Булган (аймгийн төв)
Говь-Алтай 18 60,900 141,400 0.4 Алтай
Говьсүмбэр 3 12,300 5,540 2.2 Чойр
Дархан-Уул 4 87,800 3,280 26.8 Дархан
Дорноговь 14 52,500 109,500 0.5 Сайншанд
Дорнод 14 73,700 123,600 0.6 Чойбалсан
Дундговь 15 49,900 74,700 0.7 Мандалговь
Завхан 24 80,700 82,500 1.0 Улиастай
Орхон 2 78,400 840 93.3 Эрдэнэт
Өвөрхангай 19 113,200 62,900 1.8 Арвайхээр
Өмнөговь 15 46,800 165,400 0.3 Даланзадгад
Сүхбаатар 13 56,600 82,300 0.7 Баруун-Урт
Сэлэнгэ 17 100,800 41,200 2.4 Сүхбаатар (хот)
Төв 27 88,900 74,000 1.2 Зуунмод
Увс 19 81,000 69,600 1.2 Улаангом
Ховд 17 87,800 76,100 1.2 Ховд (хот)
Хөвсгөл 24 121,400 100,600 1.2 Мөрөн
Хэнтий 17 71,200 80,300 0.9 Чингис

Эш үндэс[засварлах]