Дорноговь

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дорноговь аймаг
Дга-мб.png
—  аймаг  —
Төмөр замын Сайншанд өртөө

Сүлд туг

Сүлд тэмдэг
Монгол орон дахь Дорноговь аймаг
Улс Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Дорноговь
Сум (14) (Сумд хэсэг рүү)
Аймгийн төв Сайншанд
Газар нутаг 109,472.30 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 58,612 хүн
Хүн ам (тооц.) 2011 онд 60,450 хүн
Нягт сийрэг 0.55 хүн/км²
Ард түмэн үндсэндээ монгол
Цугаараа Дорноговийнхон
Урьд цагт 80% гаран Түшээт хан аймаг,
20% гаруй нь Сэцэн хан аймагт
1923-1931 он Ихэнх нь Богдхан уулын аймагт
1931 он Дорноговь аймаг үүссэн
Засаг дарга Пантийн Ганхуяг (АН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (НЗНЦ+8)
Таних үсэг ДГ
Цахим газар dornogobi.gov.mn (монг.)

Дорноговь (худам монголоор ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢдорунагоби) нь Монгол улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 14 сум, 60 багтай. 60500 орчим хүн амтай(2011 оны эцсээр) бөгөөд Сайншандад хүн аж үйлдвэрийн парк байгуулахаар болсноос хойш хүн ам огцом өсч байна. Аймгийн төв Сайншанд нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 456км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд,урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин сууж байна.

Хүн ам[засварлах]

Тус аймагт 2011 оны эцсийн байдлаар 18 мянган өрхөд 60500 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 60.6 хувь нь хот /аймгийн төв/ тосгонд, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 48,7 хувь нь эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг өрхөд дунджаар 3,4 хүн ногддог. Нийт 19,7 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ноогдож байна. Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дунджаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 15.2 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин 2.6% байгаа юм.

Газар зүй[засварлах]

Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ.

Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг.

Нутгийн онцлог[засварлах]

-Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ. -Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авъяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм. Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байлаа. -Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна. -Хилийн Замын-Үүд, Баянбулаг-Мандалын боомтууд нь Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна. -1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавъяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ. -Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм. -1954 онд жилдээ 50 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай Зүүнбаяны нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтанд орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа. -Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1942 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.

Түүх[засварлах]

Дорноговь аймаг ХI, ХII зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Хэрэйд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймаг нэртэй байжээ. Чингис хааны төрийн 8 хөлт их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг, бага цагаан тугийг одоогийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан түүхтэй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн юм. Иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг бичиж, 120 гаруй дууны үг аяыг зохиож, 50 орчим сүм хийдийн барилгын зургийг зурж, бариулсан болон уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагт хөгжүүлсэн гавъяат үйлстэн байлаа. Эртнээс нааш хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалгаас Улиастай ордог харчин буухиа өртөөний зам гэж хоёр их зам тус аймгийн нутгаар дайран гардаг байв. Энэ нь гадаад худалдаа, соёл нэвтрэх зам болж байсан юм. 1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм. Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэн, аймаг байгуулах шийдвэрийг 1930 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн Газар шийдвэрлэж, улмаар 1931 онд Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ.

Байгаль, цаг агаар[засварлах]

Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

Аж үйлдвэр, тээвэр[засварлах]

Гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой. Зэс молибден (цагаан суварга), чулуун нүүрс (Алагтогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын материалын баялаг бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг.

Дорноговь аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн єнгөрөх бөгөөд Сайншанд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Дорноговь аймгийн Замын-Үүд нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм.

Боловсрол, эрүүл мэнд[засварлах]

Дорноговь аймагт Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг эрүүл мэнд, боловсролын байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит "Саранхөхөө" театр, Иргэдийн хөгжил төв, Усан спорт сургалтын төв, Нийтийн номын сан, Орон нутгийн судлах музей, Ноён хутагт Данзанравжаагийн музей, Орон нутгийн 3 телевиз, Дорноговийн мэдээ сонин зэрэг соёл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Ургамал амьтан[засварлах]

Говийн ургамал ургана. Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг.

Нутгийн уугуул алдартнууд[засварлах]

Улсын баатар[засварлах]

  1. Дашийн Данзанваанчиг

Хөдөлмөрийн баатар[засварлах]

  1. Наваантаяагийн Цэвэл (үхэрчин)
  2. Сэргэлэнгийн Чимэддорж (тэмээчин)
  3. Одсүрэнгийн Мажиг (адуучин)
  4. Дарамын Даваасамбуу (сум, нэгдлийн дарга)
  5. Насангийн Хүрээт (тэмээчин)
  6. Чимэдийн Дүгэрээ (эх баригч, бага эмч)
  7. Эдэвийн Батсүх (усжуулагч)
  8. Гомбосүрэнгийн Очирбат (барилгачин)

Ардын жүжигчин[засварлах]

  1. Цэрэндуламын Сэвжид
  2. Цэндийн Батчулуун

Ардын зураач[засварлах]

  1. Лувсангийн Гаваа

Улсын гавьяат[засварлах]

  1. Данзанваанчигийн Ухнаа
  2. Майдарын Дорж
  3. Доржийн Банди
  4. Лувсандоржийн Буянхишигт
  5. Доржийн Алтантуяа
  6. Гунгаагийн Зоригт
  7. Лувсанжамцын Нарантуяа
  8. Жамбалын Ёндонжамц
  9. Лодонгийн Ухнаа /бүжиг дэглээч/
  10. Дугарын Гүрдорж
  11. Гэлэнгийн Цэрэн
  12. Дамбадоогийн Нацагдорж
  13. Цэдэвийн Баатаржав
  14. Цэдэнгийн Жамсран
  15. Мижидийн Юндэн
  16. Дамжингийн Нямхүү (багш)
  17. Сугирын Цэрэндэжид (эмч)
  18. Хайргын Жамбал (хуульч)
  19. Балжирын Хэнмэдэх (эмч)
  20. Г.Амгалан (эмч)
  21. Чойрогийн Отгонбаяр (багш)
  22. Зундуйн Алтангэрэл (соёлын зүтгэлтэн)
  23. Ч.Дугуйцагаан (багш)
  24. Г.Доёд (багш)
  25. Ренчингийн Энхтайван (малчин)
  26. Батдоржийн Бадарч (багш)
  27. Цэрэнхүүгийн Шаравдорж (хуульч)
  28. Лувсангийн Одончимэд (соёлын зүтгэлтэн)
  29. Балжирын Догмид (соёлын зүтгэлтэн)
  30. Галсангийн Жамьяан (соёлын зүтгэлтэн)
  31. Сэвжидийн Сүхбаатар (соёлын зүтгэлтэн)

Дэд бүтэц[засварлах]

◦ Төмөр замын урт: 531 км ◦ Сайншанд-Замын-Үүд 232 км ◦ Сайншанд- Говьсүмбэр 189 км ◦ Сайншанд- Зүүнбаян 50 км ◦ Айраг-Бор-Өндөр 60км ◦ Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан 1100 км төмөр зам баригдахаар болж, эхний ажлууд нь хийгдэж эхэлсэн.

Авто зам[засварлах]

Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 432 км хатуу хучилттай зам баригдаж байна. Сайншанд-Зүүнбаян-Хөвсгөл-Ханги мандалын боомтын 260 км хатуу хучилттай авто замын зураг, төсөв хийгдсэн. 2013 оноос баригдаж дуусахаар болсон

Агаарын зам[засварлах]

◦ Улаанбаатар-Бээжин чиглэл дайран өнгөрдөг. ◦ Олон улсын онгоц буух боломжтой нөөц аэродромтой.

Цахилгаан хангамж[засварлах]

◦ Багануур-Сайншанд 220 кВ ◦ Сайншанд-Замын-Үүд 110 кВ ◦ Сайншанд-Зүүнбаян 35 кВ

Томоохон орд[засварлах]

- Улаанбадрах сумын Дулаан уулын ураны орд, Францын "Арeво" групп - Мандах сумын Цагаан суваргын зэс молибдены орд, "МАК" ХХК - Хатанбулаг сумын Элстэйн төмрийн хүдрийн орд, “Мон-Лаа” ХХК - Даланжаргалан сумын Элдэвийн нүүрсний орд, "МАК" ХХК - Өргөн сумын шохой чулуу, цеолитын орд, цементийн үйлдвэр “Сэнж сант” ХХК

Жонш - Монросцветмет нэгдлийн уулын үйлдвэр Өргөн, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж Монгол улсын жоншны 30 хувийг үйлдвэрлэж байна. - Даланжаргалан суманд “Кэйвин инвест” ХХК 98 хүртэл хувийн агуулгатай жонш баяжуулан Америк, Япон улсад экспортолдог. - Айраг суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Янтай уул” ХХК жонш баяжуулан экспортолж байна. - Эрдэнэ суманд “Коммод” ХХК жоншны хайгуул, олзворлолт хийж байна.

Газрын тос 1. “Доншен газрын тос /Монгол/” ХХК 97-р талбай 2. “Golden sea petrolium" ХХК Тариач XV 3. “DWM" ХХК, “Манас гоби” ХХК Цагаан элс XIII, Зүүнбаян XIV 4. "Шунхлай энержи" ХХК Сулин хээр XXIII 5. "Сансарын геологи хайгуул" ХХК Төхөм хойд Х 6. “Зон Хэн Юу Тиан” ХХК Галба XI

“Доншен Монгол” ХХК нь Зүүнбаянд 2003 оноос газрын тосны хайгуул явуулж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заагдсан хайгуулын 5314 кв талбайд жилд 600 мянга орчим баррель түүхий нефть олборлож, экпортолж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат 2010 онд дуусах бөгөөд үүнээс хойш олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөгдсөн.

Хөгжлийн тулгуур салбар[засварлах]

1. Ашигт малтмал - Газрын тос - Зэс молибден - Жонш - Нүүрс - Уран - Бусад

2. Боловсруулах үйлдвэр - Нефть-хими - Кокс-хий - Зэс - Төмөр

3. Хүний хөгжил - Техник, технологийн их сургууль байгуулах - Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургуулийг өргөтгөх - Зам барилга, техникийн чиглэлээр түргэвчилсэн сургалт зохион байгуулах - Анагаах ухааны коллежийн статусыг дээшлүүлэх

4. Хөдөө аж ахуй - Мал аж ахуй - Газар тариалан

5. Аялал жуулчлал - Тур оператор, жуулчны бааз - Аялал жуулчлалын үйлчилгээний шинэ бүтээгдэхүүн - Бэлэг дурсгал /ЖДҮ/

Сумд[засварлах]

Эх сурвалж[засварлах]

Агуулахад байгаа «Дорноговь аймгийн зураг» зургийн цомог