Монгол бичиг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
«Монгол бичиг»
Гүюг хааны тамганы дардас

Авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь Монгол үсэг, тэрхүү үсгээр бичсэн зүйлсийг Монгол бичиг (‎ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ᠌‎) гэж нэрлэх нэгэн зүйл үсэг бичиг өдгөө байна. Энэ үсэг бичгийг 13-р зууны эхнээс эхлээд өнөө үед ч гэсэн Монгол үндэстэн (Монгол угсаатан) хэл аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирлээ.

Өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол хэлийг тэмдэглэхэд албан ёсоор хэрэглэдэг бол Монгол Улсад Монгол хэлийг тэмдэглэх хоёрдогч бичиг болгон хэрэглэж, төрийн албан хэрэгт зарим байдлаар хэрэглэж байна. Нийт 26 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй.

Түүх[засварлах]

Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан Монгол угсаатан гэж оршин байх үндсийг тавьсан билээ. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж үздэг. Үүнээс төрийн албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг ба Монголчууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэж байжээ. Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэж үздэг юм. Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш Гүүшийн зохиосон галиг үсэг болох Али-Гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвөд, самгард, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн.

Цагаан толгойн хувилбарууд[засварлах]

Монгол бичигт тулгуурлан зохиогдсон цагаан толгой нь тухайн монгол хэлний аялгуу бүрд тохирсон дуудлагын онцлог, онцгой дуудлага хөгийг тусгай галиглан бичиглэх зорилгоор зохиогдсон байдаг. Мөн манж хэлийг тэмдэглэх зорилгоор монгол бичгээс санаа авч Манж бичгийг зохиосон байдаг. Цагаан толгойн хувилбаруудыг дурдвал:

  • Тод бичиг - Зая Бандида Намхайжамцын зохиосон ойрад аялгуунд тулгуурласан цагаан толгой.
  • Вагиндрагийн үсэг - Буриад аялгуунд ойртуулж буриад аялгууны онцлогийг тэмдэглэх зорилгоор зохиосон цагаан толгой.
  • Манж бичиг - Манж хэлийг тэмдэглэх зорилгоор 1599 онд Манжийн хаан Нурхачын зарлигаар зохиогдсон цагаан толгой. Монгол бичгээс ялгаатай нь үсгийн нуруунд дусал, бинт нэмсэн байдаг.
  • Эвэнк бичиг - Эвэнк хэлийг тэмдэглэхэд ашигладаг цагаан толгой бөгөөд Манж бичгээс санаа авсан байдаг.
  • Галиг үсэг (Али-Гали) - Монгол бичгийн галиг үсэг болох Али-Гали-г Аюуш Гүүш зохиосон.

Юникод[засварлах]

1800
Birga
1801
Ellipsis
1802
Comma
1803
Full Stop
1804
Colon
1805
Four Dots
1806
Todo Soft Hyphen
1807
Sibe Syllable Boundary Marker
1808
Manchu Comma
1809
Manchu Full Stop
180A
Nirugu
180B
Free Variation Selector One
180C
Free Variation Selector Two
180D
Free Variation Selector Three
180E
Vowel Separator
1810
Zero
1811
One
1812
Two
1813
Three
1814
Four
1815
Five
1816
Six
1817
Seven
1818
Eight
1819
Nine
1820
A
1821
E
1822
I
1823
O
1824
U
1825
Oe
1826
Ue
1827
Ee
1828
Na
1829
Ang
182A
Ba
182B
Pa
182C
Qa
182D
Ga
182E
Ma
182F
La
1830
Sa
1831
Sha
1832
Ta
1833
Da
1834
Cha
1835
Ja
1836
Ya
1837
Ra
1838
Wa
1839
Fa
183A
Ka
183B
Kha
183C
Tsa
183D
Za
183E
Haa
183F
Zra
1840
Lha
1841
Zhi
1842
Chi
1843
Todo Long Vowel Sign
1844
Todo E
1845
Todo I
1846
Todo O
1847
Todo U
1848
Todo Oe
1849
Todo Ue
184A
Todo Ang
184B
Todo Ba
184C
Todo Pa
184D
Todo Qa
184E
Todo Ga
184F
Todo Ma
1850
Todo Ta
1851
Todo Da
1852
Todo Cha
1853
Todo Ja
1854
Todo Tsa
1855
Todo Ya
1856
Todo Wa
1857
Todo Ka
1858
Todo Gaa
1859
Todo Haa
185A
Todo Jia
185B
Todo Nia
185C
Todo Dza
185D
Sibe E
185E
Sibe I
185F
Sibe Iy
1860
Sibe Ue
1861
Sibe U
1862
Sibe Ang
1863
Sibe Ka
1864
Sibe Ga
1865
Sibe Ha
1866
Sibe Pa
1867
Sibe Sha
1868
Sibe Ta
1869
Sibe Da
186A
Sibe Ja
186B
Sibe Fa
186C
Sibe Gaa
186D
Sibe Haa
186E
Sibe Tsa
186F
Sibe Za
1870
Sibe Raa
1871
Sibe Cha
1872
Sibe Zha
1873
Manchu I
1874
Manchu Ka
1875
Manchu Ra
1876
Manchu Fa
1877
Manchu Zha
1880
Ali Gali Anusvara One
1881
Ali Gali Visarga One
1882
Ali Gali Damaru
1883
Ali Gali Ubadama
1884
Ali Gali Inverted Ubadama
1885
Ali Gali Baluda
1886
Ali Gali Three Baluda
1887
Ali Gali A
1888
Ali Gali I
1889
Ali Gali Ka
188A
Ali Gali Nga
188B
Ali Gali Ca
188C
Ali Gali Tta
188D
Ali Gali Ttha
188E
Ali Gali Dda
188F
Ali Gali Nna
1890
Ali Gali Ta
1891
Ali Gali Da
1892
Ali Gali Pa
1893
Ali Gali Pha
1894
Ali Gali Ssa
1895
Ali Gali Zha
1896
Ali Gali Za
1897
Ali Gali Ah
1898
Todo Ali Gali Ta
1899
Todo Ali Gali Zha
189A
Manchu Ali Gali Gha
189B
Manchu Ali Gali Nga
189C
Manchu Ali Gali Ca
189D
Manchu Ali Gali Jha
189E
Manchu Ali Gali Tta
189F
Manchu Ali Gali Ddha
18A0
Manchu Ali Gali Ta
18A1
Manchu Ali Gali Dha
18A2
Manchu Ali Gali Ssa
18A3
Manchu Ali Gali Cya
18A4
Manchu Ali Gali Zha
18A5
Manchu Ali Gali Za
18A6
Ali Gali Half U
18A7
Ali Gali Half Ya
18A8
Manchu Ali Gali Bha
18A9
Ali Gali Dagalga
18AA
Manchu Ali Gali Lha


Жишээ[засварлах]

Бичмэл Дармал Эхний үгийн үсгийн задаргаа
Mclassical mimic.jpg Wikiclassicalmongol.jpg
 
Mongol w head.jpg v
Mongol i middle1.jpg  i
Mongol k middle.jpg k
Mongol i middle1.jpg i
Mongol p middle.jpg p
Mongol a middle 2.jpg e
Mongol t middle.jpg d
Mongol i middle1.jpg i
Mongol y1 middle.jpg y
Mongol a tail 1.jpg a
  • Кирилл: Википедиа Чөлөөт Нэвтэрхий Толь Бичиг Болой.

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Монгол бичиг» зургийн цомог