Найман

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чингис хааны байлдан дагууллын өмнөх Евразийн газрын зураг

Найман нь Төв Азид нутагладаг байсан нэгэн аймаг бөгөөд Монгол, эсвэл Түрэг гаралтай алин болох нь тодорхойгүй. Тэд 1177 он хүртэл Хар Хятаны харъяанд байсан. 1204 онд тэдний сүүлчийн хан Таян алагдаж, албат иргэд нь Чингис хаанд дагаар орсон бөгөөд Таян ханы хүү Хүчлүг Хар Хидан руу зугатаж очиход тэдний хаан нь найрсгаар хүлээн авч, охиноо хатан болгон өгч байжээ. Хүчлүг 1211 онд Хар Хятаны хаан суудлыг булаан авч, 1218 онд Зэв жанжин Хар Хятаныг дайлах хүртэл хаан суужээ.

Найманы ханлиг мөхсөн ч тэд Их Монгол Улсын түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Чингис хаан Найман аймгийг эзлэхэд Найманы нэгэн түшмэл Тататунга монголчуудад бичиг үсэг зааж өгсөн гэсэн домог байдаг. Өгэдэй хааны их хатан Дөргэнэ Найман аймгийн хүн байсан гэж үздэг. Түүнчлэн Хүлэгү Найман аймгийн Хэтбух гэгч жанжинтай байсан нь 1260 оны Айн Жалутын тулалдаанд амь үрэгджээ.

Одоо казахчуудын дунд дор хаяж 400 мянган Найман гаралтай хүн бий. Найманчуудын зарим нь Киргиз, Узбекчуудад уусчээ. Мөн Афганистан дахь Хазара монголчууд, Монгол улсын хойд хэсгээр ч Найман гаралтай хүмүүс цөөн тоогоор байдаг.

Ойрадын Дөрвөд, Цорос ястнууд Найман гаралтай гэх үзэл бий.