Асуд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Асуд аймаг бол Монголын нэгэн овог аймаг юм. Асудын өвөг дээдэс нь Алан нар болно. XIII зууны үед Алан нарын зарим хэсгийг Монголд авчран суулгасанаар Асуд аймаг бүрэлдэн бий болжээ. Одоо үед Асуд нар Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суудаг.

Гарал үүсэл[засварлах]

Асуд нарын өвөг дээдэс нь Алан нар юм. Аланчууд Кавказын нурууны хойд талын нутагт амьдардаг байжээ. Бат ханы байлдан дагуулалтын үед Аланчууд Монголын захиргаанд орсон байна. Олзлогдсон Аланчуудыг Монгол руу илгээж, цэрэг, аж ахуйн ажил хийлгэх болжээ. Улмаар эдгээр Аланчууд нь Монголчуудтай цус холилдож, Асуд хэмээх аймгийг бүрдүүлжээ. Кавказын нуруунд үлдсэн Аланчууд нь улмаар Осетчуудын өвөг дээдэс болжээ.

Нэрний тухайд[засварлах]

Монголчууд Аланчуудыг Ас хэмээн нэрлэдэг байжээ. Ас гэдэг нь араб хэлээр Аланчуудыг нэрлэсэн нэр юм. Монголд байсан Аланчуудыг Монголчууд Асууд гэдэг байв. Асууд гэдэг нь Ас нар гэсэн үг юм. Энэхүү Асууд нь Монголын Асуд аймгийн нэр болсон ажээ.

XIII-XIV зууны үед[засварлах]

XIII зууны сүүл үед Асудууд Юань улсын захиргаанд хамрагдах болсон байна. XIV зууны үед мөн Юань улсын захиргаанд хамрагдаж байжээ. 1368 онд Юань улсын захиргаа Хятадад унасаны дараа Монголчууд олон ноёдын эзэмшилд хуваагдах үеэр Асуд аймаг хүчирхэгжиж эхэлжээ.

XV зууны үед[засварлах]

XV зууны үед Асуд аймгийн Аругтай тайш хүчирхэгжиж, Ойрадын тайш Үгэчи Хашихагийн дэргэд нэгэн хэсэг байжээ. Үгэчи Хашиха алагдсаны дараа Аругтай тайш Ойрадын Батула чинсанд олзлогдож, нэгэн хэсэг байж байгаад улмаар суллагдаж, Элбэг Нигүүлсэгч хааны хүү Өлзийтөмөрийг доголон Төмөрийн ордноос залж авч ирээд Буяншир хэмээх цол олгон Монголын хаанд өргөмжилж, Ойрадын Батула чинсантай тэмцэлдэх болжээ. Мин улсын хаан Юнло Буяншир хаанд бууж өгөхийг тулган шаардсан захидал илгээсэнд Буяншир хаан түүнийг эс тоов. Түүний улмаас Мин улсын хаан Юнло Монгол руу 100000 цэрэг илгээв. Буяншир хаан, Аругтай тайш нар Мин улсын цэргийг бут цохиж, тэдний тэргүүлэгч таван том жанжныг алсан байна. Монголчууд энэ ялалтынхаа эрчээр Мин улс руу довтолж, Датун зэрэг мужуудыг нь цөлмөн сүйтгэжээ. Үүнийг сонсоод Мин улсын хаан Юнло өөрийн биеэр 500000 цэрэг удирдан Монгол руу довтолжээ. Мин улсын их цэрэг ирж яваа тухай мэдээг аваад Буяншир хаан баруун зүг рүү доголон Төмөрийн дэргэд очих санал тавихад Аругтай тайш түүнийг эс зөвшөөрч маргалдсан тул Аругтай тайш цэргээ авч зүүн зүг рүү явжээ. Буяншир хаан Хэрлэн мөрний орчим Мин улсын цэрэгтэй тулалдаж ялагдаад баруун зүг рүү зугатжээ. Түүнийг доголон Төмөрийн зүгт явж байтал нь Батула чинсан довтолж алаад тамгыг нь олзлон авч, түүний хүү Дэлбэгийг Монголын хаанд өргөмжилжээ. Аругтай тайш түүний эсрэг Адай тайжийг хаанд өргөмжилж Батула чинсантай тэмцэлдэх болов. Дэлбэг хаан, Батула чинсан нар Туул голын орчим Мин улсын цэрэгтэй дайтаж их хохирол амссан байна. Адай хаан, Аругтай тайш нар үүнийг ашиглан Ойрад руу довтолж, Батула чинсанг алж, эхнэр, хүүхэд, албат, хөрөнгийг нь олзлон авчээ. Батула чинсаны хүү Бахамуг Аругтай тайш урьд Батула чинсанд олзлогдож, арган доор хөмрүүлж, Аругтай хэмээх нэр авсан өшөөгөө авч, тогоон доор хөмөрч Тогоон хэмээх нэр өгчээ. Удалгүй Адай хаан Тогооны эх Самар хатны ятгалгаар Тогооныг суллаж, Ойрад руу буцаажээ. Тогоон Ойрадад очоод эцгийнхээ суурийг залгамжилж, улмаар бүх Ойрадыг нэгтгэжээ. Мөн Чингис хааны угсааны Тодбухыг Тайсун цолтойгоор Монголын хаанд өргөмжилсөн тул Адай хаан, Аругтай тайш нарын эзэмшлээс бусад Монголын газар нутаг Тогоон тайшийн захиргаанд оржээ. Адай хаан, Аругтай тайш нар Тайсун хаан, Тогоон тайш нартай тэмцэлдсээр байсан бөгөөд эн тэмцлийн явцад Аругтай тайш өөрийн хүүгийн хамт Тогоон тайшид алагдсан юм. Аругтай тайшийн харъяат албатуудыг Ойрадууд хоорондоо хувааж авсан ба Аругтай тайшийн зарим албатууд нь Аругтай тайшийн нэг хүүгээр удирдуулан баруун зүг рүү нүүж, доголон Төмөрийн улсад очиж суужээ. Адай хаан Доржбай чинсаны хамт Ойрадуудтай тэмцэлдсээр байсан ба улмаар Мин улс, Ойрадын хамтарсан цэрэгт ялагдаж алагджээ. Тогоон тайш нас барсны дараа түүний хүү Эсэн тайшийн сууринд сууж, бүх Монголыг Тайсун хааны манлайлал доор нэгтгэв. Гэвч 1450-иад оноос нэгдсэн Монгол улс дотоодын хямралд автагдаж, Тайсун хаан, Эсэн тайш зэрэг төрийн том зүтгэлтнүүд бүгд алагдав. Энэ хямралын улмаас Ойрадын нэгдэл суларч, хэдэн хэсэг болон задарчээ. Энэ үед Асуд аймаг Ойрадын бүрэлдэхүүнд байж байгаад улмаар зүүн Монголын захиргаанд оржээ. 1480 онд Батмөнх Даян хаан Монголчуудыг захирах болсон үеэс хойш Асудууд говийн өмнөх Монголчуудын дотор багтах болжээ.

XVI-XVIII зууны үед[засварлах]

XVI зууны үед Асудууд Батмөнх Даян хааны удмын ноёдоор удирдуулах болжээ. XVII зууны үед говийн өмнөх Монголчууд Манжид дагаар ороход Асудууд мөн Манжид дагаар оров. XVIII зууны туршид Асудууд Манжийн захиргаанд байсан юм.

XIX зууны үед[засварлах]

XIX зууны үед өвөр Монголд Хятад, Япон, Англи, Франц, АНУ, Орос зэрэг гадаадын улсуудын нөлөө хүчтэй болжээ. Ялангуъяа Хятад тариачид олноороо өвөр Монголд орж ирж суух болов. Манжийн "Шинэ засгийн бодлого" явагдах болсноос хойш энэ явдал улам эрчимжив. Энэ явдлын эсрэг өвөр Монголчууд олон удаа бослого гаргаж байжээ. Асудууд ч мөн бослого гаргаж байв.

XX зууны үед[засварлах]

1912 онд Манж Цинь улс мөхөж, Дундад Иргэн Улс багуулагдав. 1911 онд Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдаж, өвөр Монголыг өөртөө нэгтгэхийн тулд олон талын оролдлого хийх боллоо. ДИУ өвөр Монголыг захиргаандаа барьж байх, Монгол улсыг өөртөө нэгтгэх бодлого явуулах болов. 1912 онд Монгол улсын таван замын их цэрэг өвөр Монголд давшин орж, Хятадын цэргүүдтэй тулалдаж эхлэв. Өвөр Монголчууд Монголын цэргийг элдвээр дэмжиж, өөрсдөө цэрэгт элсэх нь улам их болсоор байв. Гэвч Орос улс Монголд шахалт үзүүлсэн тул Монгол улс цэргээ буцааж татжээ. Түүний дараа өвөр Монголд бослого хөдөлгөөн гарсаар байв. 1930-аад онд Японы цэрэг өвөр Монголыг эзэлж, захиргаандаа оруулан Манжго улсыг байгуулжээ. Манжго улсын морин цэрэг нь Манж, Монгол цэргүүд байв. 1945 онд Япон улс дэлхийн II дайнд ялагдсаны дараа өвөр Монголчууд БНХАУ-ын захиргаанд оржээ. БНХАУ өөрийн захиргаан дахь цөөн тоот үндэстнүүдийг аймаглан устгах бодлого явуулснаас болж, 2 сая гаруй өвөр Монголчууд алагджээ. 1960-аад онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагджээ.

Одоо үед[засварлах]

Асудууд одоо үед Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суудаг.