Мин улс
| Хадмал | |
| Монгол үсгээр | |
|---|---|
| монгол кирилл. | мин улс |
Мин улс нь (хя. 大明帝國 Míng Cháo) 1368-1644 оны үед Хятадад оршин тогтнож байсан улс юм.
Монголчуудын байгуулсан Юань улсын эсрэг 1351 онд эхэлсэн "Улаан алчууртаны бослого"-ын толгойлогчдын нэг болох Жу Юань Жан улсыг байгуулжээ. Түүний дараа өөрийн өрсөлдөгчдийг устгаж, өмнөд Хятадыг эзлэн авч, улсын нэрийг "Мин" хэмээн өөрчлөн нэрлэжээ. 1368 онд Мин улсын цэрэг Юань улсын нийслэл Дайду хотыг эзлэн авч, цагаан хэрэм хүртэлх ихэнх нутгийг эрхшээлдээ оруулжээ. 1382 онд Юань улсын Хятад дахь эцсийн тулгуур болох Юннан мужийн Монгол цэргийн үлдэгдэлийг эрхшээлдээ оруулснаар бүх Хятадыг эрхэндээ оруулсан юм.
Мин улсын үед Цагаан хэрмийн ихэнх хэсгийг сэргээн босгосон, Хориотой хотыг барьж байгуулсан зэрэг барилга байгуулалтын онцгой бүтээлүүд хийгдсэн байдаг.
17-р эхэн хагаст Манж угсаатнууд Мин улсын умард газар нутгийг эзлэн авч, улмаар Бээжинд ойртож ирэхэд Ли Зи Чэн гэгч бослого гарган Бээжинг эзлэн авч Мин улсын төрийг мөхөөжээ. Энэ мэдээг сонсоод Мин улсын цэргийн жанжин Ү Сань Гүй Мин улсын хойд талаас довтолж байсан Манж нартай холбоолон Бээжинг эзлэн авав. Ли Зи Чэн 1645 онд Манж нартай тулалдаж байгаад алагджээ. 1662 онд өмнөд Хятадад Мин улсын сүүлчийн хүч нь Манжуудад эзлэгдсэн байна.
Агуулга |
[засварлах] Түүх
[засварлах] Үүсэл
[засварлах] Бослого, босогчдын зөрчил
Монголчуудын байгуулсан Юань улс (1271–1368) нь Мин улсын өмнө оршин тогтнож байв. Хятадуудыг зохион байгуулалттай ялгаварлан гадуурхаж байснаас үймээн дэгдэж бослого гаргадаг байв. Юань хаант засаглал нурж унасны бас нэгэн шалтгааныг өндөр татвар ногдуулсан газруудад үнийн хөөрөгдөл бий болж, усжуулах төслүүдийг хэрэгжүүлэхээс больсноос Шар гол ихээхэн хүчтэй үерлэснээс болсон хэмээн тайлбарладаг юм. Үүний үр дүнд газар тариалан ба эдийн засаг уналтанд орж Шар голын даланг босгохоор дайчлагдаад байсан ядуу тариачид бослого гаргах болсон.
Ингээд 1351 онд Улаан ороолтнуудыг оруулаад хэдэн олон Хан хятадуудын бүлгүүд боссон ба эдгээр Улаан ороолтнууд буддын шашины нууц нийгэмлэг болох Цагаан лянхуа цэцгийнхэнтэй нэгджээ. Жу Юань Жан гэгч сохор зоосгүй ядуу тариачин бөгөөд 1352 онд Улаан ороолтнуудтай нэгдэж байсан буддын шашинтан лам байв. Тэрбээр бослогийн толгойлогчийн шивэгчин охинтой гэрлэснээс хойш нэр алдарт хүрсэн юм. 1356 онд Жу-гийн бослого гаргагчид Нанжинг хотыг эзлэн авсан нь хожим Минь хаант улсын нийслэл болно.
Хоорондоо өрсөлдөж тэмцэж байсан босогчдийн бүлгүүд Юань хаант улсыг өөрийн хяналтандаа байлгаж улмаар шинэ хаант улсыг бий болгохын төлөө тэмцэнэ. 1363 онд Жу Юань Жан нь түүхэнд хамгийн том усан дахь тулалдаан болох Поян нууран дахь тулалдаанд Хан бүлэглэлийн толгойлогч Чэнь Юуо Линь гэгч өрсөлдөгчөө устгажээ. Галт зэвсэгтэй усан онгоцнуудыг хэрэглэдэгээрээ алдаршсан байсан 200,000 Минг далайчдаас бүрдсэн Zhu-гийн хүч 650,000 буюу түүнээс гурав дахин их Хан босогчдийн хүчтэй тэмцэх бүрэн чадвартай байв. Жү Юань Жан босогчдийн сүүлчийн бүлэглэлийг устгаж ялалт байгуулснаар Янгтзе голын эрэгт хязгааргүй эрх мэдэлээ тогтоож өмнө эрх мэдлээ бэхжүүлж чадсан юм. 1367 онд Улаан ороолтнуудын залгамжит толгойлогч Жу-гийнд зочлох үед учир битүүлгээр нас барснаас хойш түүний хаан ширээ рүү залах аянд саад учруулж тууштай тэмцэх чадвартай хүн гарч ирээгүй бөгөөд Жу 1368 онд Юанийн нийслэл хот Даду /өнөөгийн Бээжин хот/ руу цэргээ явуулснаар хааны эрх мэдлээ олонд таниулсан юм. Юанийн сүүлчийн эзэн хаан хойд зүг рүү зугтаж Шанду-д очсон тул Жу Даду дахь Юанийн ордуудыг газартай тэгшлэн Минь эзэнт гүрнийг зарлан тунхагласан юм. Мөн жил уг хотыг Бейпинг хэмээн нэрлэжээ. Жү Юань Жан-г Хонгву буюу “эрх мэдэлтэй цэргийн хүн” хэмээн өргөмжилсөн байдаг.
[засварлах] Баруун хойд хязгаар
Хөх нуурын салар мусульманчууд сайн дураараа Мин засаглалд захирагдах болж тэдний омогийн ахлагчид 1370 оны үеэр бууж өгчээ. Генерал Хала Баши–ийн удирдлаган дор Уйгурын цэргүүд Мяо үндэстэний брслого-ыг 1370-аад оны үед нам дарж Ху Нань мужийн Чандэ-д суурьшсан юм. Хуй мусульманчууд Минг гүрний төлөө бусад нутгийн омгийхонтой тэмцэж мөн адил Ху Нань мужийн Чандэ-д суурьшжээ. 1381 онд Мингийн Хуй Мусульманчууд Юннань аймагт Юан гүрний төлөө үнэнчээр зүтгэдэг байсан Монгол ба Хуй мусульманчуудын цэргийг тулалдаанд ялсны дараахан Минг гүрний нутаг дэвсгэрт Дали вант улсын эзэмшилд байсан баруун хойд хэсэг орсон юм. Хожим Юннаны захирагч болсон Му Ин генералын удирдлаган дор Хуй цэргүүд энэ бүс нутгийг эзлэн суурьших болсжээ. 14-р зууны эцэс гэхэд ойролцоогоор 200,000 цэргийн булаан эзлэгчид 2,000,000 мью /350,000 акр/ газарыг эзлэн суурьшсан нь өнөөгийн Юннан ба Гьюзцоу болно.
Харин хожим хагас сая орчим хятад шилжин суурьшигчид энд нүүн ирсэн ба энэхүү шилжин суурьшилтаас урьд өмнө хүн ам нь гол төлөв Хан бус хүмүүсээс бүрдэж байсан энэ бус нутгийн үндэс угсаа өөрчлөгдөхөд хүрчээ. Хүн ам болон төр засагт ийнхүү өөрчлөлт гарсны улмаас 1464-1466 онуудад Miao болон Yao үндэстнүүд эсэргүүцэлээ үзүүлснийг 30,000 Минг цэргүүд /1,000 монгол цэргүүдийг оруулаад/ нутгийн 160,000 Гьюанкси-чуудтай хамтран нам дарсан юм.
Эрдэмтэн, гүн ухаантан Wang Yangming /1472-1529/ бус нутагт бас нэгэн хөдөлгөөнийг намдаасныхаа дараа Хятад ба нутгийн үндэсний бүлгүүдийн дан ба нэгдсэн засаг захиргааг өмгөөлөх болов.
[засварлах] Төвдтэй тогтоосон харьцаа
Мин Ши буюу Мин эзэнт гүрний албан ёсны түүхийг 1739 онд Хаанд засаглал болгон эмхэтгэсэн байдаг бөгөөд үүнд Мин гүрэн Төвдийн засаг захиргааг хянадаг явган удирдаачдийг бий болгож ингэхдээ Төвдөөс хуучин Юан-ийн хааны цол хэргэмүүдийг шинэчлэн бий болгож Төвдийн буддын шашины удирдаачдад хааны гэр бүлийн цол хэргэмийг өргөмжлөх болсон юм. Харин Turrell V. Wylie-ийн мэдэгдсэнээр Мин Ши-д бичиг зохиолыг хянасан байдал нь Мин эзэнт гүрний үеийн Хятад, Төвдийн харилцааг харуулсан түүхийг замхруулан харуулжээ. Минг эзэнт гүрэн Төвдийг бүхлээр нь эрх мэдэлдээ авсан байсан эсэх талаар орчин үеийн эрдэмтэн судлаачид маргасаар байдаг юм. Зарим судлаачдийн бодлоор Минг хааны ордон ба Төвдийн лам нарын хоорондын харьцааны шашины чухал чанаруудыг орчин үеийн ном, хэвлэлд хэтрүүлэн толилуулсан байдаг юм байна. Тэгвэл бусад судлаачдийн үзэж буйгаар Мин эзэнт гүрэн мориор дутагдаж байсан тул Төвдтэй цай, морины наймаа хийх шаардлага гарч байсан байна. 14-р зууны үед Минг гүрэний цэргүүд Төвд рүү довтолсон ба энэ үед төвдчүүд хүчтэй зэвсэгт эсэргүүцэл үзүүлж байжээ. Patricia Ebrey, Thomas Laird, Wang Jiawei ба Nyima Gyaincain нар бүгд Мин эзэнт гүрнийг Төвдөд хуучин Монгол Юань эзэнт гүрний адил тогтмол цэргийн ангиа байрлуулаагүй хэмээн үздэг. Ванли эзэн хаан /1572-620 онд засагийг барьж байсан/ 1578 онд Монгол-Төвдийн холбоо бий болсны хариуд Сино-Төвдийн харьцааг сэргээх оролдлогыг хийснээс сүүлийнх нь удаа дараа бий болсон Хятадын Манжийн Хаант улсын (1644–1912) гадаад бодлогод ихээхэн нөлөө үзүүлсэн юм. 16-р зууны эцэс гэхэд Монголчууд Amdo бүсэд олширсноор Шар бүрх малгайт Далай Ламыг хамгаалах болжээ.
[засварлах] Минг эзэнт гүрний уналт ба сүйрэл
[засварлах] Ванли эзэн хааны засаглал
Япон Улсын эсрэг дэгдсэн Солонгос дахь Имжин дайны эдийн засгийн үр дагавар хамгийн хүнд тусгалтай байсан нь Ванли эзэн хааны засаглалын /1572-1620/ үеийн Хятадын Мин гүрэнд ихээхэн нөлөөлсөн юм. Засаглалынхаа эхэн үед Ванли нь өөрийгөө чадварлаг зөвлөхүүдээр хүрээлүүлж улс орныг хамаарсан хэргүүдийг шийдвэрлэх гэж ихээхэн хүчин зүтгэж байв. Түүний Тэргүүн нарийн бичгийн даргаа Жан Зу Жэнь (1572 -82 хүртэл алба хашиж байсан) гэгч нь ахмад түшмэлүүдтэйгээ хамтран маш үр бүтээлтэй холбоотнуудын сүлжээг бий болгож чадсан юм. Түүнээс хойш эдгээр холботнуудын харилцааг тогтвортой байлгах чадвартай ийм чадварлаг хүн гарч ирээгүй бөгөөд удалгүй эдгээр холботнууд хоорондоо нэгдэж хүчтэй сөрөг хүчин болсон юм. Цаг хугацааны явцад Ванли төрийн алба болон сайд нарын хооронд байнга гардаг улс төрийн маргаанаас залхаж Хориотой хотын хананы ард түшмэлүүдийнхээ хараанаас хол зогсохыг эрхэмлэж байв. Тайган хүмүүс хөндийрсөн эзэн хаан, түүний түшмэлүүдийн хооронд зуучлах болсон тэр цагаас хойш эрдэмтэн, мэргэд түшмэлүүд засаг захиргаанд нэр хүндгүй болжээ. Улс орны асуудлыг хэлэлцэх хүсэлтэй ямар ч түшмэл асуудлыг эзэн хаанд танилцуулахын тулд тайган хүний гарыг цайлгах ёстой байв.
[засварлах] Тайган хүмүүсийн үүрэг
Япон Улсын Nantoyōsō цуглуулагын Tianqi үеийн цайны аяга. Tianqi эзэн хаанд Wei Zhongxian (1568–1627) гэгч тайган хүн ихээхэн нөлөө үзүүлж түүнийг хянадаг байв. Хонгву нь тайган хүмүүсд улс төр хөөцөлдөхийг хорисон гэдэг. Энэ нь хэр үр бүтээлтэй байсныг нотлох баримт байдагүй ч ямар ч байсан тайган хүмүүс улс, орны ажлыг зохицуулж, цэрэг, армийг удирдаж түшмэлүүдийг томилох, халахад оролцож байв. Тайган хүмүүс өөрийн гэсэн хүнд сурталтай болов. Минг эзэнт гүрний үед Wang Zhen, Wang Zhi, Liu Jin, гээд олон дарангуйлагч тайган хүмүүс байсан ч хэт дарангуйлалын шинж чанар нь 1590 он хүртэл илрээгүй байна. Wei Zhongxian (1568–1627) гэгч тайган хүн Tianqi эзэн хаан (1620–1627 онуудад засаг барьж байсан)-ы ордныг удирдаж эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаж байв. Тэр хувьдаа олон орд харш бариулж, найз нөхөд, төрөл садангаа өндөр албан тушаалд томилдог байв.
[засварлах] Эдийн засгийн уналт ба гамшиг
Минг эзэнт гүрний хожуу үед соёл, урлагын завхралд ихээхэн орсон байлаа. Ялангуяа Ванли-ийн засаглалын сүүлчийн жилүүд гэхэд эдийн засгийн уналтанд орж арилжаа, наймааг явуулдаг ганц чухал хэрэгсэл болох мөнгөний хомсдолд орж мөнгийг Мексик, Перу болон Номхойн Далайн орнуудаас Хятад руу хууль бусаар зөөх болсон байв. 1639 онд Японы Tokugawa дэглэм тогтоогдсоноор Европын гүрнүүдтэй гадаад худалдааг зогсоосноор Хятад руу мөнгийг зөөх өөр нэгэн эх сурвалжийг бий болгоход хүргэсэн юм.
1630 он гэхэд хэдэн мянган зэс утасан зоос нэг унц мөнгөтэй тэнцэж байгаад 1640 он гэхэд хагас унц, 1643 он гэхэд нэг унцын гуравны нэгтэй тэнцэх болжээ. Энэ нь ядуу таричдийн хувьд эдийн засгийн гамшиг байсан бөгөөд тэд мөнгөөр татвараа төлж ургацаа зэс зоосоор наймалдаг байв.
[засварлах] Нэмэр