Юань улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Их Юань улс, богиноор Юань улс, мөн Юань гүрэн нь 1271-ээс 1368 хүртэлх онуудад оршин тогтносон Хубилай хааны үүсгэн байгуулсан Монголын эзэнт гүрний нэгэн бүрэлдэхүүн улс юм.

1259 онд Мөнх хаан өөд болж, дүү Хубилай, Аригбөх нар хаан ширээний төлөө тэмцэлдэж, Хубилайгийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэ үеэс Монголчуудын хаант улсууд нь тус тусдаа салах замдаа оржээ. Гэхдээ Юань улс нь Монголчуудын байгуулсан бусад хаант улсуудаа (Зүчийн улс, Цагаадайн улс, Хулагугийн улс) ерөнхийд нь нэр төдий нэгтгэдэг байжээ. Хубилай 1271 онд нийслэлээ Дайду (одоогийн Бээжин) хотод шилжүүлж, улсын нэрийг "Их Юань улс" хэмээн өөрчилжээ.

1368 онд Юань улс нуран унаж, Хятадад Мин улс тогтсон бөгөөд, Тогоонтөмөр хаан тэргүүтэй Монголчууд уугуул Монголдоо хаант улсаа тогтнуулж сууцгаасан байдаг.


Агуулга

[засварлах] Хаад

Монголын түүх
Mongol dominions1.jpg
Чингис хаанаас өмнө
Их Монгол Улс
Их Монгол Улсын гүрнүүд
- Цагадайн улс
- Алтан Орд
- Ил Хан
- Юань
- Төмөрийн эзэнт гүрэн
- Их Могол улс
Крымын ханлиг
Сибирийн ханлиг
Зүүнгар
Манж Чин улс (Гадаад Монгол)
Бүгд Найрамдах Монгол Ард Улс
Орчин үеийн Монгол
Өвөр Монгол
Буриад Монгол
Халимаг
Хазара
Цахар
Хөх нуурын Монголчууд
хайрцгийг засварла


12711368
Хааны нэр Цол Амьдарсан жилүүд Хаанчилсан жилүүд Аян, дайн Хятад оны цол
Хубилай Сэцэн хаан 1215-1294 1271-1294 Чжунтун (1271-1264)
Чжиюань (1264-1294)
Ши цзу
Төмөр Өлзийт хаан 1265-1307 1294-1307 Юаньчжэнь (1295-1297)
Дадэ (1297-1307)
Чэн цзун
Хайсан Хүлэг хаан 1281-1311 1307-1311 Чжида
(1308-1311)
У цзун
Аюурбарбад Буянт хаан 1285-1320 1311-1320 Хуанцин
(1311-1320)
Жэнь цзун
Содбал Гэгээн хаан 1303-1323 1320-1323 Чжичжи
(1320-1323)
Ин цзун
Есөнтөмөр 1276-1328 1323-1328 Тай Дин
(1323-1328)
Тай Дин Ди
Асучибу 1230-1328 1328 Тянь Шүнь
(1328)
Тянь Шүнь Ди
Хүслэн Хутагт хаан 1300-1329 1329 Чжи Шүнь
(1329)
Ю Чжу
Төвтөмөр Заяат хаан 1304-1332 1328-1329,
1329-1332
Тянь Ли
(1329-1332)
Вэнь Цзун
Ринчинбал 1326-1332 1332 байхгүй Нин Цзун
Тогоонтөмөр хаан Ухаант хаан 1320-1370 1333-1368 Юань Тун
(1333-1368)
Шүнь Ди

[засварлах] Үүсэл хөгжил

Юань гүрний үед хашаар хийгдсэн луун дүрст сийлбэртэй бүслүүр .

1260 оны 5-р сард Хархорум хотноо Аригбөх их хуралдайг хуралдуулж өөрийгөө Их Монгол улсын хаан ширээнд өргөмжилсөн. Үүний дараахан буюу 1260 оны 6-р сард Хубилай Кайпин хотноо хятад ноёд түшмэдээр дэмжүүлэн “Их хуралдай” гэгчийг хуралдуулж өөрийгөө “Их Монгол улсын зүй ёсны их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Кайпин хотыг үндэслэн байгуулагч нь Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигийг буулгасан байна. Энэхүү хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим (Ханзаар: 上都) Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. Хятадын дүрс үсгээр Шандуг “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Уг хот нь байгуулагдсан цаг үеэсээ эхэлж худалдаа арилжаа болон малын арьс шир боловсруулалтаараа тэргүүлж байжээ. Гэвч уг хот нь Хархорумаас давуу, нэр сүртэй хот болж хараахан чадаагүй бөгөөд нийт Монголчуудын дэмжлэгийг хүлээж чадаагүй юм. Гэвч Шанду буюу Кайпин хот нь Хархорумын дараа орох 2 дахь томоохон хот болж байжээ. Түүнчлэн 1264-1270 онд Алтан улсын нийслэл байсан Яньжин буюуу Жунду хотын дэргэд цоо шинэ хотыг байгуулах ажлыг хийсэн.

Юань улс

1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн. Уг хотыг хятад дүрс үсгээр(Ханзаар: 大都; "Их нийслэл") “Дай Ду” хэмээн нэрлэн бичдэг . Хубилай 1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсан байна. 1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм.

[засварлах] Хубилай хааны бодлого

Чингис хааны ач хүү , Юань гүрнийг байгуулагч

Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Ингэхдээ тэрээр эд хөрөнгө, эрх мэдэлд дуртай Монгол ноёд язгууртнуудыг өөртөө татах аргыг ашигласанаас гадна хятад түшмэдийн хүчийг ашигласан юм. Хубилай Юань гүрний хаан болсныхоо дараа доорхи бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

Гадаад бодлогын хувьд 
  1. Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна.
  2. Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж Юаны харьяанд орохыг шаардаж байсан. Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй.
  3. Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон. Улмаар Аннам, Түвд, Бирм, Ява арлуудыг 1290-ээд он гэхэд бүрэн ноёрхолдоо оруулж чадсан.
Дотоод бодлогын хувьд
  1. Эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө, баялаг, дайны олз зэргийг өөрсдийн өмч гэж үзэж өөрийн ураг төрлийн ноёд, түшмэд, жанжин нарт хувиарлан өгөх болсон.
  2. Хүн амаа дотор нь : Монголчууд, Өнгөт нүдтэн /уйгар, түрэг, перс гэх мэт/, Умард хятадын хүн ам /Зүрчид, Кидан гэх мэт/, Өмнөд хятадын хүн ам /Өмнөд Сүн улсын иргэд/ гэж ангилсан.
  3. Өрнө зүгийн худалдаачид, бичиг эрдмийн хүмүүс болон шашны номлогчдыг хүрэлцэн ирэхийг уриалах болсон.
  4. Хятадыг захирахдаа “Хятадыг хятадаар” бодлогыг баримталсан.
  5. Худалдаа арилжааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсан. /Дан ганц Хубилай төдийгүй дараа дараачийн хаад ч гэсэн энэ асуудлыг ихээхэн анхаарч байсан /
  6. Өртөөний албыг улам боловсронгуй болгосон. Энэ нь Марко Пологийн тэмдэглэлд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
  7. Хууль цаазыг нарийвчлан тогтоосон бөгөөд энэ нь Монголчуудын ноёрхлыг бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Тухайлбал: “Их Юань улсын нэвтэрхий хууль”, “Их Юань улсын хууль цаазын бичиг” зэрэг болно.
  8. Улс орны хэрэг явдал, албан хэргийг “Дөрвөлжин бичиг”-ээр явуулахыг зарлигдсан. Өөрөөр хэлбэл, Монгол бичгийг халж төрийн бичгээр Дөрвөлжин бичгийг сонгосон. Уг бичгийг Хубилай хаан зарлигаар төрийн их багш Пагва лам зохиосон.
  9. Шашин номыг дэлгэрүүлэх талаар зарлиг гаргаж лам хуврагыг алба татвараас чөлөөлж, сүм хийдийг олноор бариулах болсон. “Хос ёсны онол” энэ үеэс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн.
  10. Юань гүрний харьяанд орсон ард түмнүүдийн эсэргүүцэл, тэмцлийг дарж, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхэд Юаны хаад ихээхэн чармайлтыг гаргах болсон.

[засварлах] Юань гүрний үеийн төрийн бүтэц, зохион байгуулалт

Юань улсын мөнгөн зооснууд

Төрийн дээд эрх мэдэлтэн бол хаан Дотоод бичгийн яам /Уг яаманд сангийн, ёслолын, цэргийн, шүүхийн, үйлдвэрийн зэрэг 6 яам харъяалагдаж байв./Нууц бичгийн яам , Түшмэлийн хэргийн яам Эдгээр 3 яамыг төрийн 3 сайд ерөнхийлөн захирч байв. Засаг захиргаа байгуулал, хууль цааз Юань улсын төрийн дээд эрх мэдлийг хаан “монгол” барьж түүний удаад хатан, хунтайж хан хөвгүүд, угсаа төрлийн ван нар орж байжээ. 1271 оноос Юань улсын төрийн дээд байгуулага нь Дотоод бичгийн яам, Нууц бичгийн яам, Дэвшүүлэх бууруулах яам зэрэг байв. Дотоод бичгийн яам нь Юань улсын засаг захиргааны бүх эрхийг удирдах төрийн дээд байгуулага байжээ. Энэ яамыг ”эрхэлсэн сайд” толгойлж, энэхүү тушаалд хааны орыг залгамжлах хунтайжийг тавьдаг байв. Дотоод бичгийн яамны эрхэлсэн сайдын дараа баруун, зүүн этгээдийн тэргүүлсэн сайд “Чинсан” нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв. Тэргүүн сайдын дор цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч хэмээх дөрвөн сайд, засагч туслагч түшмэл байв. Юань улсын сударт бичсэнээр засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгдөж байсан бөгөөд 1330 оны байдлаар Төвлөн засах яамныг түүний салбар буюу төлөөний яам-10, чөлгөө-185, шүлтсэн-33, тойрог 359, гацаа-1127 байжээ. Уугуул Монгол нутагт засаг захиргааны хувиар өөрчлөгдсөнгүй. Хууль цааз нь төрийн асуудлыг зохицуулахад чиглэсэн дүрэм журам байлаа. Юань гүрний үед засаг захиргааны хамгийн том нэгж нь “Mуж” байв. Мужийг дотор нь :

  • Дотоод муж
  • Гадаад муж гэж 2 ангилж байсан. Дотоод муж нь хаанд шууд захирагддаг байсан бөгөөд харин гадаад муж нь нийт 11 мужаас бүрддэг байжээ. Муж нь дотроо: Олон зам, Зам, Олон фү, Жоу, Сянь гэж хуваагддаг. Муж болон олон замыг 25-аас дээш насны монгол даргач нараар захируулдаг байв. Харин гацаа болон тосгодыг хятад хүнээр захируулдаг байжээ.

.

Дөрвөлжин бичиг

Усан суваг Юань улсын түүхийн нэгэн гайхамшиг бол Хан жаогаас Бэжин хүртэл татсан усан суваг юм. Юань улсын үед татсан энэ сувгууд нь хятадын усан замын тээврийг 900км-р багасгаж чадсан нь маш гайхалтай хэрэг байсан юм. Далайн тээвэр Юань улсын үед хятадын далайн тээвэр урьд үзэгдээгүйгээр хөгжжээ. Тухайн үед гол мөрнөөр тээвэрлэх нь хурай замаар тээвэрлэхээс хоёр дахин хямд ,далайн тээврийн зардал нь гол мөрний тээврээс гурав дахин хямд байв. Юань улсын оргил үед далайн тээврийн онгоц 1800 давж байсан бөгөөд түүгэр жилд 330 гаруй түмэн таар будаа зөөдөг байв.Худалдаа Хублай хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан нь хятдын худалдааны түүхэнд эргэлт гаргаж чаджээ. Ийнхүү цаасан мөнгө гаргахын тулд Юань улс цогц арга хэмжээ авсан. n Бүх нутагт цаасан мөнгөөр алт солих бөгөөд бүх газар мөнгө нь ижил үнэ ханштай n Аливаа зардал төлбөрт цаасан мөнгө гаргахын хуулиар баталсан.n Цаасан мөнгийг хуулиар “хуурамчаар болон дуурайн хийх “ үйлдхмйг хориглов. Ийнхүү цаасан мөнгийг улсын хэмжээнд гүйлгээнд гаргасан нь дэлхийн цаасан мөнгө дэлгэрэх үүдийг нээж өгчээ. Мөн худалдааны ховор цухал барааны 10/1 хувийг ,өнгөн хэрэглээний бараанаас 15/1 хувийг татварт авч байв. Юань улсын зөвхөн далайн дагуу 97улс оронтой худалдаа хийж байв. Худалдааны онгоц Японд 7-8 хоногт хүрдэг байв. Засгийн газраас худалдааг өргөтгөх зорилгоор хувь хүнд мөнгө өгч худалдаа хийлгэдэг бөгөөд олсон ашгийн 70 хувийг улс хөлс болгон авдаг байжээ. Албан татвар Албан таварын дүрмийг 1236 онд Өгөдэй хаан авч хэрэгжүүлжээ. Энэ систем нь үндсэндээ газрын албан татвар, хүн амын татвар байсан байна.Хүн амын татвар нь хүн бүрээс жилд хоёр таар будаа авна, Урчууд ,Лам санаваартан , алдартай бичгийн хүмүүсийг хүн амын албан татвараас чөлөөлдөг байжээ. Татварын хүнд хэцүү нь өмнөд хэсэгт ноогдож байсан байна. Худалдааны нийт 32 төрлийн татвар авдаг байлаа.Бичиг үсэг ,Боловсрол Олон улсуудыг эгнээндээ нэгтгэсэн Хублай хаан аль нэгний бичиг үсгийг дээгүүр тавих нь бусдын дургүйцлыг төрөөлж улмаар цаашлаад улс гүрний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд 1269онд Пагва ламаар Дөрвөлжин бичгийг зохиолгосон.

[засварлах] Хубилайгийн дараах эхэн үеийн захирагчид

Юань гүрний мөнгөн тэмдэгт болон тавган тамга.

Хаан ширээний залгамжлал нь Юань гүрэнд томоохон асуудал болж байсан ба хожим нь дотоод тэмцэл болон томоохон маргааны эх үүсвэр болсон юм. Энэ нь Хубилайгийн хаанчлал төгсөхөд илэрхий болсон юм. Хубилай анхнаасаа түүний ууган хүү болох Шэнжинийг хаан ширээгээ залгамжлуулах хүсэлтэй байсан боловч гэвч Шэнжин 1285 онд хаан эцгээсээ өмнө таалал төгссөн. Иймээс Шэнжиний хүү болох Төмөр хаан Хубилай хааны үхлээс хойш 10 гаруй жил (1294-өөс 1307 оны хооронд) улсаа удирдсан юм. Төмөр хаан өвөг эцгийнхээ хийсэн маш их ажлуудыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан шийдсэн бөгөөд мөн тэрээр Монголын баруун Хаант төртэй эв найрамдлын харилцаа тогтоожээ. Гэсэн хэдий ч бутрал эв нэгдэлгүй байдал Төмөр хааны хаанчлалаас эхэлсэн байна.

Хайсан Хүлэг хаан Төмөр хааныг таалал төгссөний дараа Юань улсын хаан болжээ. Тэрээр Хубилай хааны ажлыг үргэлжлүүлэх нь байтугай харин ч эсрэгээрээ түүний хийсэн зүйлийг нураажээ. Түр зуурын хаанчлалын (1307-оос 1311 хүртэл) үед Юань гүрэн санхүүгийн бэршээлүүдтэй тулгарч эхэлсэн нь Хайсан Хүлэг хааны хийсэн зарим зүйлүүдтэй холбоотой байсан. Хайсан Хүлэг хааныг нас нөгчих үед, Хятад улс маш их өрөнд орсон байсан ба Юань гүрэн олны бухимдлыг хүргэж эхэлсэн.

Дөрөвдүгээр Юань гүрний залгамжлагч Буянт хаан харин эрэлхэг хаан байжээ. Тэрээр санаатайгаар Монголын дээдсүүдийн бухимдлыг хүргэхийн тулд Хятадын урлагийг дэмжиж сайшаадаг байжээ.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр