Туул гол
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Туул гол | |
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт |
|
| Эх | Хагийн хар нуур, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар (Хэнтий аймаг) |
|---|---|
| Адаг | Орхон гол 48°56′53″N 104°47′55″E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator.Координат: 48°56′53″N 104°47′55″E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator. |
| Усаа цуглуулдаг орнууд | |
| Урт | 704 км |
| Ус цуглуулах талбай | 49840 км² |
| Голын систем | Орхон-Сэлэнгэ-Енисэй |
Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол юм. 704км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840км2. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө.
Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуураас эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгана. 11 сарын дундаас 4 сарын дунд хүртэл хөлдөнө.
Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлөх болсон. Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолт ч нөлөөлж буй гэж үздэг.
[засварлах] Гадаад холбоосууд
- ЮНЕСКО. Монгол дахь усны хэрэглээний тухай судалгаа
- Туул голын урсгалын тухай шинжлэх ухааны дүн шинжилгээ (PDF)
- Туул голын орчим дахь алт олборлолтын байгаль орчинд үзүүлж буй нөлөөний тухай тайлан
- Туул голын зургийн цомог