Хэнтий
| Хэнтий аймаг | |||||
|
|||||
| Байгуулагдсан | 1930 | ||||
| Аймгийн төв | Өндөрхаан | ||||
| Нутаг дэвсгэр • Талбай |
80,311 км² |
||||
| Хүн ам • Нийт (2005) • Нягтшил |
66,762 0.83 хүн/км² |
||||
| Утасны дугаар | +976 (0)156 | ||||
| Машины код | ХЭ_ (_ хувьсана) | ||||
| ISO 3166-2 | MN-039 | ||||
| Цахим сүлжээ | www.khentii.mn | ||||
Хэнтий — Монгол Улсын аймаг.
Агуулга |
[засварлах] Ерөнхий тойм
Хэнтий аймаг 1930 онд байгуулагджээ. Газар нутгийн хэмжээ - 80,311 км² (21 аймгаас 9-р том[1]). 2008 оны тооцоогоорх хүн амын тоо - 67,770 (21 аймгаас 14-р их[1]). Засаг захиргааны төв - Өндөрхаан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 17 суманд хуваагддаг. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн богд Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.
[засварлах] Газар зүйн тойм
Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална. Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.
[засварлах] Хүн амын тойм
Хэнтий аймгийн хүн амын тоо 2000 онд 70,946 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам нь 65,811, суурин хүн ам нь 65,335 болж буурчээ.[2] Энэ тоогоор бол Монгол улсын 13-р олон хүн амтай аймаг гэж үзэгдэнэ. 2007 оны үед хүн амын нягтрал 0.89 (21 аймгаас 14-р шигүү[1]) байв. Хүн амын үнэмлэхүй олонх нь Монгол үндэстэн. 2000 оны тооллогын дүнгээр олонх Халх ястнаас (нийт хүн амын 86.5%) гадна Буриад ястан онцлохуйц олноор (6,223 буюу 8.8%) оршин суудаг гэжээ.[1] 2010 онд гадаад улсын харъяат иргэн 580 хүн тоологдсон нь хүн амын 0.8% болж байгаа юм.[2]
[засварлах] Засаг захиргааны хуваарь
Хэнтий аймгийн нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дээд түвшинд 18 сум, дэд түвшинд 83 багт хуваагддаг.[3] Хүн ам олонтой 3 суурин газартай. Тухайлбал, Хэрлэн суманд харъяалагддаг аймгийн төв Өндөрхаан хот 17164, Бор-Өндөр сум буюу Бор-Өндөр тосгон 8080, Батноров суманд харъяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай.[4]
| Сумын нэр | Хүн ам (2008)[1] | Суурин хүн ам (2010)[5] |
Нутаг дэвсгэр (км²) | Хүн амын нягтрал (хүн/км²) |
|---|---|---|---|---|
| Батноров* | 2,833 | 2,693 | 4,968 | 0.54 |
| Батширээт | 2,092 | 2,086 | 7,018 | 0.30 |
| Баян-Адрага | 2,429 | 2,205 | 3,021 | 0.73 |
| Баянхутаг | 1,949 | 1,656 | 6,029 | 0.27 |
| Баянмөнх | 1,532 | 1,347 | 2,540 | 0.53 |
| Баян-Овоо | 1,765 | 1,581 | 3,381 | 0.47 |
| Биндэр | 3,784 | 3,455 | 5,386 | 0.64 |
| Дадал | 2,667 | 2,612 | 4,727 | 0.55 |
| Дархан | 1,899 | 1,549 | 4,455 | 0.35 |
| Дэлгэрхаан | 2,353 | 2,040 | 3,986 | 0.51 |
| Галшар | 2,074 | 1,807 | 6,676 | 0.27 |
| Жаргалтхаан | 1,926 | 1,831 | 2,752 | 0.67 |
| Хэрлэн ** | 17,154 | 19,000 | 3,788 | 5.02 |
| Мөрөн | 1,934 | 1,326 | 2,196 | 0.60 |
| Норовлин | 2,341 | 2,254 | 5,334 | 0.42 |
| Өмнөдэлгэр | 5,148 | 5,156 | 10,877 | 0.47 |
| Цэнхэрмандал | 1,447 | 2,004 | 3,177 | 0.63 |
[засварлах] Эх сурвалж
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 Хэнтий аймгийн Статистикийн хэлтэс. 2008 оны тайлан [1]
- ↑ 2.0 2.1 Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүн
- ↑ Хэнтий статистик (2005-2010)
- ↑ 2010 оны хүн амын улсын тооллого (баг, хорооны түвшнээр)
- ↑ Монгол Улсын 2010 оны хүн амын тооллогын дүн: Монгол улсад оршин суугаа Монгол улсын харъяат иргэдийн тоо (сум, дүүргээр)
[засварлах] Гадаад холбоос
- khentii.mn - Хэнтий аймгийн засаг захиргааны газраас эрхлэн хөтөлдөг цахим сүлжээ
- khentii.com - Хан Хэнтий нутаг минь сүлжээ
- khentii.biz - Хэнтий сүлжээ
| Монгол Улсын засаг захиргааны том нэгжүүд | |||||
|---|---|---|---|---|---|
|
|||||
| Хэнтий | |
|---|---|
| Сумд: Батноров · Батширээт · Баян-Адрага · Баянмөнх · Баян-Овоо · Баянхутаг · Биндэр · Бор-Өндөр · Галшар · Дадал · Дархан · Дэлгэрхаан · Жаргалтхаан · Мөрөн · Норовлин · Өмнөдэлгэр · Хэрлэн · Цэнхэрмандал Тосгон: Бэрх Аймгийн төв: Өндөрхаан хот |
|