Мөрөн сум (Хэнтий)
Мөрөн — Хэнтий аймгийн сум. 2010 оны тооллогоор Монгол улсын харъяат иргэн, Мөрөн сумын суурин хүн ам - 1,326[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа хамгийн цөөн хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 5 багт хуваагддаг. Чандгана Талын нүүрсний уурхай сумын төвөөс зүүн тийш 25 км зайд байдаг.
| Багийн нэр | Хүн ам (2010) |
|
|---|---|---|
| 1 | Зөөлөн | 211 |
| 2 | Өлзийт | 203 |
| 3 | Бүрээт | 258 |
| 4 | Цагаан толгой | 543 |
| 5 | Чандган | 111 |
Мөрөн сум нь Мөрөн голын сав дагуу газар байрладаг бөгөөд газар тариалан эрхлэхэд тохиромжтой тал, говь хосолсон өргөн уудам газартай билээ. Мөрөн гол нь сумын төвөөс урагшаа урсан Хэрлэн голд цутгадаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлт болон хариуцлагагүй уул уурхайгаас шалтгаалан ширгэх аюулд өртөөд байна.
[засварлах] Хүмүүс
- Ламжавын Доной - Үндэсний бөхийн улсын начин
- Цэрэнсамбуугийн Батцоож - Үндэсний бөхийн аймгийн арслан
- Лхамсүрэнгийн Шагдарсүрэн - Үндэсний бөхийн аймгийн начин
[засварлах] Түүх соёлын дурсгалт газрууд
Салбар уулын бичигт ханангийн их, бага бичээс, Баруун хэрэм, Зүүн хэрэм зэргийг дурьдаж болно. Хэнтий аймгийн зон олны шүтэж, биширч тахидаг Өндөрхаан уул Мөрөн сумын 3-р багийн нутагт оршдог.
[засварлах] Эх сурвалж
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)
| Хэнтий | |
|---|---|
| Сумд: Батноров · Батширээт · Баян-Адрага · Баянмөнх · Баян-Овоо · Баянхутаг · Биндэр · Бор-Өндөр · Галшар · Дадал · Дархан · Дэлгэрхаан · Жаргалтхаан · Мөрөн · Норовлин · Өмнөдэлгэр · Хэрлэн · Цэнхэрмандал Тосгон: Бэрх Аймгийн төв: Өндөрхаан хот |
|