Монгол Улсын аймгууд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

(Аймаг-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Монгол улс

Энэ өгүүлэл нь дараах
сэдвийн хэсэг болно:

Монгол улсын
улс төр ба засаглал



Газрын зураг
view  talk  edit

Аймаг нь Монгол улсын дээд түвшний засаг захиргааны нэгж юм. Цаашлаад аймгууд нь сумдад хуваагддаг. Нийслэл хот Улаанбаатар нь тусдаа захирагддаг

[Засварлах] Түүх

Манж Чин улс мөхөж эхлэх хугацаанаас гадаад Монголын нутаг дэвсгэр нь (зүүнээс баруун руу) Сэцэн хан, Түшээт хан, Сайн Ноён хан, Засагт хан, мөн Ховдын нутаг дэвсгэрт хуваагдаж байлаа. Орос улстайх хойд хил нь харуулын газраар хамгаалагдаж байв. 1921 оны хувьсгалын дараа 1923 онд аймгуудын нэрийг өөрчилсөн болохоос 1930-аад он хүртэл бараг өөрчлөгдөөгүй билээ.

1931 онд засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх шийдвэр гарчээ. Ингэснээр Ховд, Дөрвөд (хожим Увс гэж нэрлэгдсэн), Алтай (хожим Говь-Алтай гэж нэрлэгдсэн), Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Тариачин (хожим Булган, Сэлэнгэ аймгуудын хэсгүүд болж хоёр хуваагдсан), Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод (хожим Чойбалсан гэж нэрлэгдсэн) аймгууд үүсгэгджээ. 1954 онд өмнөд Говь цөлийн хэсэг газрыг Хятад дахин авчээ. Тэгээд Монгол улсын үлдсэн нутаг дэвсгэрийг засварлаж, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгуудыг бүтээжээ. Хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгыг Төвөөс салгажээ.

1963 онд Чойбалсан аймгийг дахин Дорнод нэртэй болгож, Улаанбаатарыг Төв аймгаас салгаж тусдаа захирагддаг болгожээ. Мөн энэ статусыг шинээр байгуулагдсан аж үйлдвэрийн хотууд болох Дархан (1961 онд Сэлэнгэ аймгаас), Эрдэнэт (1975 онд Булган аймгаас) хотуудад өгчээ. 1994 онд Булган аймгийн 2 сумыг Эрдэнэттэй нийлүүлж Орхон аймгыг, Сэлэнгэ аймгын 4 сумыг Дархантай нийлүүлж Дархан-Уул аймгийг бүтээж тусгай статусыг үгүй болгов. Мөн 1996 онд Говьсүмбэр аймгийг Дорноговиос тусгаарлажээ.

[Засварлах] Газрын зураг

[Засварлах] Аймгуудын жагсаалт

Аймаг Монгол бичиг Сумд (2005) Хүн ам (2004) Газар нутаг (км²) Хүн амын нягтшил (/км²) Аймгийн төв
Архангай ᠠᠷᠤᠬᠠᠩᠭᠠᠢ 19 94,900 55,300 1.7 Цэцэрлэг
Баян-Өлгий ᠪᠠᠶᠠᠨ-ᠥᠯᠦᠭᠡᠢ 13 101,200 45,700 2.2 Өлгий
Баянхонгор ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠣᠷ 20 83,800 116,000 0.7 Баянхонгор (аймгийн төв)
Булган ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ 16 60,800 48,700 1.2 Булган (аймгийн төв)
Говь-Алтай ᠭᠣᠪᠢ-ᠠᠯᠲᠠᠢ 18 60,900 141,400 0.4 Алтай
Говьсүмбэр ᠭᠣᠪᠢ-ᠰᠦᠮᠪᠦᠷ 3 12,300 5,540 2.2 Чойр
Дархан-Уул ᠳᠠᠷᠬᠠᠨ-ᠠᠭᠤᠯᠠ 4 87,800 3,280 26.8 Дархан
Дорноговь ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢ 14 52,500 109,500 0.5 Сайншанд
Дорнод ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ 14 73,700 123,600 0.6 Чойбалсан
Дундговь ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ 15 49,900 74,700 0.7 Мандалговь
Завхан ᠵᠠᠪᠬᠠᠨ 24 80,700 82,500 1.0 Улиастай
Орхон ᠣᠷᠬᠣᠨ 2 78,400 840 93.3 Эрдэнэт
Өвөрхангай ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭᠠᠢ 19 113,200 62,900 1.8 Арвайхээр
Өмнөговь ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ 15 46,800 165,400 0.3 Даланзадгад
Сүхбаатар ᠰᠦᠺᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 13 56,600 82,300 0.7 Баруун-Урт
Сэлэнгэ ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ 17 100,800 41,200 2.4 Сүхбаатар (хот)
Төв ᠲᠥᠪ 27 88,900 74,000 1.2 Зуунмод
Увс ᠤᠪᠰᠤ 19 81,000 69,600 1.2 Улаангом
Ховд ᠬᠣᠪᠲᠤ 17 87,800 76,100 1.2 Ховд (хот)
Хөвсгөл ᠺᠥᠪᠰᠦᠭᠦᠯ 24 121,400 100,600 1.2 Мөрөн
Хэнтий ᠺᠡᠨᠲᠡᠢ 17 71,200 80,300 0.9 Өндөрхаан
Хувийн хэрэгсэлүүд