Мөрөн
| Мөрөн хот |
|
|---|---|
| — сум — | |
| Мөрөн сум |
|
| Алсад эрээлжлэх Мөрөн хот (2008 он) | |
|
|
|
| Солбицол: 49°38′08″N 100°09′20″E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator. | |
| Улс орон | |
| Аймаг | |
| Сум | Мөрөн |
| Баг (13) | 1 - 13 дугаарт 13 баг |
| Газар нутаг | 102.9 км² |
| Хүн ам (тоол.) | 2010 онд 35,789 хүнА |
| Хүн ам (тооц.) | 2011 онд ▲37,471 хүн |
| - Яг хотдоо | 37,471 хүнБ |
| Цугаараа | Мөрөнийхөн (Мөрөнгийнхөн) |
| Цагийн бүс | Улаанбаатарын цаг (НЗНЦ+8) |
| А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй. Б Сумын төв, хөдөө бус харин хот гэсэн бүлгийн тоо |
|
Мөрөн (худам монголоор - mören, мөрэн, аль эсвэл - müren, мүрэн) — Хөвсгөл аймгийн төв, Монгол Улсын тавдугаар олон хүнтэй хот. Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбайт нутагтай Мөрөн сум 2011 оны эцэст 39,514 оршин суугчтай байв.
Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэрмөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн улсдаа томоохонд тооцогдох хар захтай. Өөрийн гэсэн цахилгаан станцтай. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээд холбогдсон.
Агуулга |
Түүх [засварлах]
Мөрөн хотын суурь нь 1809 онд байгуулагдсан, Дэлгэрмөрөнгийн эрэг дээрх Мөрөнгийн Хүрээ хийдээр анх шавь тавигджээ. 20-р зууны эхэн гэхэд хийдэд 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ. 1933 оноос өмнө Хатгал сум нь аймгийн төв байжээ.
Хүн ам [засварлах]
| 1959 тооц. |
1969 тоол. |
1979 тоол. |
1989 тоол. |
1994 тооц. |
2000 тоол. |
2005 тооц. |
2006 тооц. |
|---|---|---|---|---|---|---|---|
| 9,000 | 11,200 | 16,500 | 21,300 | 27,230 | 28,147 | 35,872 | 35,500 |
2007 онд хүн ам нь, 40,000-аас арай бага байсан ба энэ хүн амын ихэнх нь гэр хороололд амьдарч байна.
Нисэх буудал [засварлах]
Мөрөн нисэх буудал (ICAO:ZMMN, IATA: MXV) нь 2 зурвастай бөгөөд нэг нь засмал, нэг нь хайрга. Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Баруун аймаг нийслэлийн чиглэлийн нислэг энд бууж шатахуун цэнэглэдэг.
Зураг [засварлах]
Ишлэл [засварлах]
- ↑ National Statistical Office[1]
- ↑ National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
- ↑ , GeoHive: Global Statistics, [2]
- ↑ Population Statistics: historical demography [3]
- ↑ M. Nyamaa, Khövsgöl aimgiin lavlakh toli, Ulaanbaatar 2001,passim
- ↑ Rural Poverty Reduction Programme: official site
- ↑ Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006[4]
| Хөвсгөл аймгийн хорин дөрвөн сум | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ · Арбулаг · Баянзүрх · Бүрэнтогтох · Галт · Жаргалант · Их-Уул · Мөрөн · Рашаант · Рэнчинлхүмбэ · Тариалан · Тосонцэнгэл · Төмөрбулаг · Түнэл · Улаан-Уул · Ханх · Хатгал · Цагааннуур · Цагаан-Уул сум · Цагаан-Үүр · Цэцэрлэг · Чандмань-Өндөр · Шинэ-Идэр · Эрдэнэбулган | |
| Монгол Улсын томоохон хот суурин (29) | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|