Монгол улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

(Монгол Улс-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
"Монгол" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгуудыг үзэхийг хүсвэл, Монгол (салаа утга)-г үзнэ үү.
Монгол улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
Монгол улсын төрийн дуулал
Байршил
Нийслэл Улаанбаатар
Албан ёсны хэл(нүүд) Монгол
Засаглал Парламентийн засаглалтай ардчилсан улс
- Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр
- Ерөнхий сайд Санжаагийн Баяр
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Их Монгол улс байгуулагдсан 1206
- Богд Хаант Монгол улс байгуулагдсан 1911 оны 12 сарын 29
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсан 1921 оны 11 сарын 24
- Монгол улс байгуулагдсан 1992 оны 1 сарын 13
Газар нутаг
- Нийт 1,564,116 км² (19-д)
- Ус (%) 0.6
Хүн ам
- 2006 оны тооцоо 2,594,100 (139-д)
- 2000 оны тооллого 2,407,500
- Нягтшил 1.7/км² (227-д)
ҮНБ 2005 оны тооцоо
- Нийт 5.56 тэрбум (147-д)
- 1 хүнд оногдох ҮНБ 2,175 (138-д)
ХХИ (2004 он) 0.691 (116-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Төгрөг (MNT)
Цагийн бүс UTC+7 -оос +8 [1][2]
Улсын домэйн нэр .mn
Утасны код +976

Монгол улс нь хойд талаараа ОХУ, өмнөд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг далайгаас тусгаарлагдсан төв хойд азийн орон юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар. Дундажаар д.т.д. 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг; улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай.

Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 19-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн доор бичигдэнэ. Мөн далайгаас тусгаарлагдсан орнуудаас Казакстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.9 сая хүн амын гуч орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч гэсэн голдуу баруун талаараа, Буриад, Казак, Тува үндэстнүүд амьдардаг. Хүн амын 38 орчим хувь нь нийслэл Улаанбаатарт оршин суудаг.

Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд төрийн нэг танхимтай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Агуулга

[Засварлах] Түүх

Гол өгүүлэл: Монгол улсын түүх

[Засварлах] Эртний түүх

Еврази, 1200 оны үед
Еврази, 1200 оны үед

[Засварлах] Их Монгол Улс

Гол өгүүлэл: Их Монгол Улс
Их Монгол Улс
Их Монгол Улс

Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, Ази, Европын улсуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагчид 13-р зуун хүртэл газар нутгаа тэлж, хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам газарт буюу Вьетнамаас төв Европ хүртэлх олон улсуудад ноёрхлоо тогтоож чаджээ. Гэвч 14-р зууны дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл нь Их Монгол Улсыг задран бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.

[Засварлах] Манж Чин Улсын дарлал

17-р зууны үеэс Манжууд зүүн азид хүчирхэгжиж эхэлсэн юм. 1636 онд Өвөр Монголыг эзэлж, 1691 онд Халхчууд дагаар орсон юм. Ингэснээр одоогийн Зүүнгарын хаант улсаас бусад нь Манж Чин Улсын бүрэлдэхүүнд орж, энэ хэвээр 2 зуун жил үргэлжилсэн юм.

[Засварлах] Тусгаар тогтнол

20 дугаар зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Халхын хан, ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж, автономийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 -р сарын 26 -нд Анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-ын 1936 оны Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Сибирийн, Өвөр Байгаль, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.

Дэлхийн 2 -р дайны дараа болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогнолыг ЗХУ, БНХАУ -ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.

[Засварлах] Социалист Монгол

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн юм. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтийг хийсэн юм.

[Засварлах] Ардчилсан хувьсгал

1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 -р сарын 10 нд Ардчилалын төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал, цуглаан зохиогдох болж олон ч хөдөлгөөн холбоод байгуулагджээ.

1990 оны 3 -р сарын 7 нд МоАХ -ын зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлан, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН -ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 -р сарын 9 ны орой Улс төрийн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.

Анхны чөлөөт арчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 -р сарын 12 нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчилалын замын эргэлт буцалтгүй сонгосон юм.

[Засварлах] Улс төр, засаглал

Засгийн газрын ордон
Засгийн газрын ордон

1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.

1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Xолбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ыг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72 бусад(АН, МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон - Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна.

[Засварлах] Ерөнхийлөгч

Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болно. Улсын Их Хурлын сонгуулиас гадна тус улсын Ерөнхийлөгчийг 4 жил тутамд шууд сонгодог.

[Засварлах] Улсын Их Хурал

Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын даргаар удирдуулдаг. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 6 дүүрэг нь тус бүрдээ олон мандаттай томсгосон тойргууд болно. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа сонгодог.

[Засварлах] Монгол Улсын Ерөнхий сайд

Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. Одоогийн Ерөнхий сайд нь 2007 оны 11 сарын 22-нд сонгогдсон Санжаагийн Баяр юм.

[Засварлах] Гадаад харилцаа ба батлан хамгаалах

Монгол улс нь дэлхийн ихэнх оронтой найрсаг гадаад харилцаатай. Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр батлагдсан.

Монгол улсын насанд хүрсэн бүх эрчүүд нэг жил цэргийн алба хаах үүрэгтэй.

[Засварлах] Газар нутаг ба цаг уур

Монгол Улс нь умард өргөргийн 42-52 градуст байрлах ба эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай нутаг юм. Тухайлбал, жилд дунджаар 220 мм хур тунадас унадаг бөгөөд ихэнх нь зуны богино улиралд унаж, өвөлдөө голдуу хуурай, хvйтэн байдаг. Жилийн дундаж температур зундаа +20 С, өвөлдөө -25 С орчим боловч -50-аас +45 хэмийн хооронд хэлбэлзэнэ.

Цаг агаар болон газар нутгийн байрлалын иймэрхүү нөхцөл байдал нь газар тариалан эрхлэхэд таатай бус, харин мал аж ахуйг эрхлэхэд тохиромжтой гэж үздэг. Хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ зонхилсон нүүдлийн мал аж ахуй нь тус улсын эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг салбарын нэг бөгөөд үндэсний соёл иргэншлийн илэрхийлэл болдог юм. Мөн сүүлийн үед уул уурхайн салбар өсөх хандлагатай байгаа.

[Засварлах] Засаг захиргааны нэгж

Монгол улс нь засаг захиргааны 21 аймаг, нийслэл хотод хуваагддаг. Аймаг нь дотроо сум, багуудад, хот нь дотроо дүүрэг, хороонд хуваагдана.

[Засварлах] Хүн ам ба албан ёсны хэл

Монгол улсын хүн амын дийлэнх хувь нь монгол бөгөөд казак, урианхай г.м бусад үндэстэн, ястнаас бүрдэнэ. Cүүлийн жилүүдэд хүн амын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2006 оны жилийн эцсийн байдлаар 2,6 саяд хүрээд байгаа ажээ. Үүнээс нийт хүн амын тал хувь нь буюу сая гаруй хүн нийслэл хотдоо төвлөрсөн байдаг.

[Засварлах] Албан ёсны хэл

Монгол улсын албан ёсны хэл нь монгол хэл юм. Социалист системийн үеийн ЗХУ-ын соёл, боловсролын хүчтэй нөлөөнөөс уламжлан Монгол улсад орос хэл нэлээд түгээмэл хэрэглэгддэг. Тус улсын нийгэм, улс төр нээлттэй болсон 1990-ээд оноос хойш англи хэлийг хэрэглэх нь элбэг болж эхэлсэн бөгөөд одоо япон, солонгос, герман хэл нь түгээмэл хэрэглэгдэж байна.

[Засварлах] Шашин шүтлэг

Хvн амын олонхи нь Буддизм шүтдэг, 1990-ээд оноос эхлэн бусад төрлийн шашин шүтэх нь чөлөөтэй болсон. Улаанбаатар хотод болон орон нутагт Христийн шашны сүмүүд маш цөөнөөр бий. Монгол улсын баруун хэсэгт оршин суудаг казак үндэстнүүд исламын шашныг шүтдэг.

[Засварлах] Боловсрол

Тус улсын боловсролын систем нь 11 жилд бүрэн дунд боловсрол олгодог бөгөөд хүүхдүүд 7 настайдаа сургуульд ордог. Удахгүй олон улсын жишигт нийцүүлэн 12 жилийн боловсролын системтэй болох бэлтгэл ажил хийгдэж байна

[Засварлах] Эрүүл мэнд

[Засварлах] Соёл урлаг

[Засварлах] Спорт

Үндэсний бөх, хурдан морь, сур харваа нь үндэсний спортод тооцогддог бөгөөд мөн чөлөөт бөх, самбо, жүдо, буудлагын спортоор дэлхийд алдартай. Одоогоор Монгол улсын тамирчид зуны олимпоос 1 алт, 6 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд буй.

[Засварлах] Мөн үзэх

[Засварлах] Ишлэл

  1. "Mongolia Standard Time is GMT (UTC) +8, some areas of Mongolia use GMT (UTC) + 7" (Time Temperature.com). Retrieved on 2007-09-30.
  2. "The Mongolian government has chosen not to move to Summer Time" (World Time Zone.com). Retrieved on 2007-09-30.

[Засварлах] Гадны холбоос

Commons
Commons: Mongolia - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр