Гүюг хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гүюг хаан
Их Монгол Улсын хаан
YuanEmperorAlbumGüyükPortrait1.jpg
Хаанчлал 1246-1248
Төрсөн ~1206
Нас барсан газар 1248
Өмнөх хаан Өгэдэй хаан
Дараагийн хаан Мөнх хаан
Их хатан Огул Каймиш
Хааны овог Боржигин
Эцэг Өгэдэй хаан
Эх Турхан

Гүюг хаан (1206-1248) нь Их Монгол Улсын гурав дахь их хаан байжээ. Тэрээр Өгэдэй хааны ууган хүү ба Чингис хааны ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ (түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Туракина, Турхан, Наймалж, Наймалжин гэх мэтээр нэрлэсэн байдаг) хатан байсан юм. Гүюг Өгэдэй хааны Алтан улсыг мөхөөсөн 1232-1235 оны дайнд оролцож байжээ. Мөн зүүн Зүрчин улсыг мөхөөх дайныг биечлэн удирдаж явжээ. Түүний дараа 1236-1240 онд болсон Бат хааны Кипчак, Алан, Кавказын нутаг болон Оросын вант улсуудыг эзлэх аян дайнд оролцож байсан бөгөөд энэ дайны явцад Баттай муудалцсан тул Өгэдэй хааны зарлигаар өөрийн цэргийн хамт Монгол улс руу буцжээ. Монголд ирсэний дараа Өгэдэйн удмынхны эзэмшил болох Эрчис мөрөн, Тарвагатайн нурууны орчимд Эмил хотод сууж байв.

1241 онд Өгэдэй хаан нас барсны дараа түүний их хатан Дөргэнэ таван жил төрийн эрхийг атгажээ. Үүнд дургүйцсэн Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин ноён өөрийн харъяат газраас цэрэг дайчлан Дөргэнэ хатныг зайлуулж, өөрөө хааны суурийг эзлэхээр хөдөлжээ. Гүюг Монголын хаан ширээнд өөрөөс нь өөр хүн гарахыг хэзээ ч тэвчихгүй байсан тул мөн өөрийн цэргийг авч, Тэмүгэ ноёныг угтан хөдлөв. Тэмүгэ ноён хүчин мөхөсдөхөөс болгоомжилж, Өгэдэй хааны үхэлд гашуудахаар ирсэн хэмээн аргалж, Их хааны гашуудалыг гүйцэтгээд буцжээ.

Түүний дараа 1246 онд Гүюг Монголын Их хааны суурийг эзлэв. Түүнийг хаан сууринд өргөмжлөгдөх ёслол дээр Багдадын халифт улс, Сүн улс, Корё, Зүрчид зэрэг олон улс орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Мөн Ромын Папын элч болох Плано Карпини оролцсон бөгөөд тэрээр Ромын Папын Монголчуудыг Христосын шашинд орж, Польш, Унгарыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлийг авч иржээ. Гүюг хаан Ромын Папын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу өгсөн юм. Уг захидал нь эдүгээ Ром хотын Ватиканы архивт хадгалагдаж байна. Плано Карпини өөрийн аян замын тэмдэглэлийг бичиж үлдээсэн нь одоо хүртэл байсаар байна. Тэрээр эзэнт гүрний нутаг даяар хүн, амын тооллого хийж, албан татвар, цэргийн албаны хэмжээг тогтоов. Гүюгийг хаанд өргөмжлөх ёслолд Бат ирээгүй бөгөөд тэрээр өөрийн харъяат газрыг нилээд бие даасан байдалтайгаар захирч байв. Гүюг хаан Батын хүчин чадал их тул түүнтэй эвдрэлцэхээс болгоомжилж байв. 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад, Цагадайн улсын нутагт нас баржээ.

Гүюг хаанаас Ромын Пап лам Иннокентийд илгээсэн 1246 оны захидал


Өмнөх
Өгөөдэй хаан
Их Монгол Улсын хаан
1246-1248
Дараах
Мөнх хаан


[засварлах] Номнууд

  • "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр