Огул Каймиш

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Огул Каймиш (Ойгуль Хаймиш) бол Ойрадын Худуга Бэхийн охин юм. Мөн Мэргид гаралтай гэх эх сурвалж бий. Тэрээр Гүюг хааны их хатан байжээ. Огул Каймиш хатан Нагу, Ходжа хэмээх хоёр хүүтэй байжээ. Огул Каймиш Гүюг хааныг нас барсны дараагаар 1248-1251 онд төрийн эрхийг барьж байв. Огул Каймиш хатан нь бие муутай байсан Гүюг хааныг нас барсны дараа, өөрийн үр садыг үргэлжлүүлэн хаан ширээнд суулгах гэж тэмцэж байсан зоригт хатдын нэг юм. Тэр үед Зүчи, Тулуйн үр сад нэг талд, Цагадай, Өгэдэйн үр сад нэг талд байсан ба хаан ширээг авахын тулд юуг ч золиослоход бэлэн байв. Тулуйн том хүү Мөнхийн хувьд Огул Каймиш хамгийн том дайснуудын нэг болон хувирсан ба түүнийг *шазруун хөөрхөн* гэж хүртэл нэрлэж байв. Мөнх Бат ханы дэмжлэгтэйгээр Их Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа Огул Каймиш болон түүнд алба хааж байсан 72 түшмэлийг аманд нь чулуу чихэж цаазалжээ.

Өмнөх
Турхан
Их Монгол улсын их хатан
1246-1248
Дараах
Хутугуй хатан