Их Монгол улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
«Их Монгол Улс» гэж бичээд холбогдов
Харайх: Удирдах, Хайлт
Их Монгол Улс
Нийслэл 
(их хот)
Хар Хорум
Албан хэл Монгол хэл
 -  1206-1227 Чингис хаан
 -  1251-1259 Мөнх хаан
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 33,000,000 км2 
Хүн ам
 -  Тооллого (1270) 100,000,000 
Монголын түүх
State emblem of Mongolia.svg
Хүннү МЭӨ 209 – МЭ 93
Сяньби 93–234
Юэбань 160–490
Нирун 330–555
Тоба Вэй 386–535
Тугухунь 285–670
Кидан улс 906–1125
Хар Кидан 1125–1221
Монгол аймгууд 9–12-р зуун
Их Монгол Улс 1206–1368
Керманы улс 1220-иод он–1306
Цагадайн улс 1225–1687
Ил хаант улс 1256–1335
Алтан Орд 1240–1502
Моголистан 1346–1706
Чобаны улс 1335–1357
Жалайрын улс 1335–1432
Юань улс 1271–1368
Монгол Улс 1368–1691
Хар Дэл 1383–1513
Дөрвөн Ойрад 1399–1634
Аргуны улс 1479–1599
Халимаг 1630–1771
Хотгойдын улс XVI–XVII
Хошууд 1642–1717
Зүүнгар 1634–1758
Монгол 1911–1924
БНМАУ 1924–1992
Монгол Улс 1992–одоо үе
Ү · Х · З
Их Монгол Улс 1207 он
Монголын Эзэнт Гүрний хамгийн их өргөжин тэлсэн үе
Mongol 13.png
Mongol aimaguud 9-12-r zuun - Mongolian National Atlas 2009.jpeg
1206 он
Ih Mongol Uls.png

Их Монгол Улс (Yehe Monggol Ulus.png), мөн Монголын Эзэнт Гүрэн (Англи: Mongol Empire) (1206–1405) нь Монголын газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид ИМУ-н газар нутгийг 26,000,000 эсвэл 33,000,000 км2 хэмээн зөрүүтэй байдлаар тооцоолжээ. Британий түүхчид Британы эзэнт гүрний газар нутгийн хэмжээнээс Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хоёрдахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн нь дагаж орсон буюу хараат түшмэг асан улс орон, овог аймгуудын газар нутгийг оруулаагүй тооцсонтой холбоотой юм. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.

Ази, Европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй. Чингис хаан төв Ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.

Үүсэл хөгжил[засварлах]

12-р зууны сүүлийн хагаст Монголын газар нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. Нүүдэлчин аймгуудын нэгдлийг хөрш зэргэлдээ орнууд эерэгээр хүлээж авсангүй. Улмаар улс төр, эдийн засгийн зөрчил нь дайн үүсэх шалтгаан болж Чингис хаан Зүрчидийн Алтан улс, Тангуд болон Хорезм эзэнт улсад цэрэглэн халдаж цаашлан Азербайжан, Гүржийг эзэлж Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн сүүлчийн аян дайндаа Чингис хаан өвчнөөр таалал төгссөн бөгөөд өөрийн байгуулсан эзэнт улсаа хүү нартаа гэрээслэн үлдээжээ.

Гол үйл явдлуудын хэлхээс[засварлах]

  • 1206: Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүжин ханыг Их Хаан Чингис хаанаар өргөмжлөв.
  • 1207: Монголчууд баруун хойд Хятад болон Төвдийн зарим газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлж 1210 онд Тангудын хаан бууж өгснөөр Чингис хаан цэргээ гэдрэг татжээ. Тухайн үед Уйгарууд Их Монгол улсад дагаар орж цаашдын аян дайнууд болон улс гүрнийг төвхнүүлэх ажилд идэвхитэй оролцжээ.
  • 1211: Чингис хааны их цэрэг элсэн говийг гаталж Алтан улсад цөмрөн оров.Цавчаал боомтын тулалдаанаар Алтан улсын цэргийн давуу хүчтэй тулгаран анхны томоохон ялалтыг байгуулав.
  • 1218: Монголчууд Хар Кидан улсын нутагт нэвтэрч Кашгар хотыг эрхшээлдээ авчээ.
  • 1218: Чингис хааны элчийг цаазаар авснаар Хорезмийн шах Мухаммед их дайны харангыг дэлдэв.
  • 1219: Монголын цэрэг Сырдарья мөрнийг гаталж Туркестаны нутагт нэвтрэн оржээ.
  • 1219–1221: Хэдийгээр умард Хятадад Алтан улстай хийж байсан дайн үргэлжилж байсан ч Чингис хаан баруун зүгт Хорезмын эзэнт улсыг амжилттай дайлж, улмаар Мухаммед шахыг устгах даалгаварыг Зэв, Сүбэдэй нарт өгчээ.
  • 1223: Зэв, Сүбэдэй нар 20000 морьт цэргийг удирдан Калка голын хөвөөнд анх удаа Орос, Кипчакын хамтарсан цэрэгтэй тулалдан ялалт байгуулжээ.
  • 1227: Чингис хаан Тангудын дайлж яваад тэнгэрт халив. Энэ үед Монголын эзэнт гүрэн 26 сая километр квадрат газар нутгийг эзэлж хэмжээгээрээ Ромын эзэнт гүрэн болон Македоны эзэнт гүрнээс дөрөв дахин том болсон байв.
  • 1229: Өгэдэй их хаан ор сууж Далай хаанаар өргөмжлөгдөв.
  • 1237:Монголчууд Бат ханы удирдлаган дор нэгдэн баруун зүгт довтолж Киевийн эсрэг дайныг эхлүүлэв.
  • 1240: Киевийн вант улсуудыг сөнөөв. Мөн дорно зүгт Солонгосыг эрхшээлдээ оруулав.
  • 1241: Монголчууд Польшийн Легниц хотын дэргэд буюу Легницийн тулалдаанаар Польш, Герман, Францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн Сайо голын хөвөөнд Мохигийн тулалдаанаар Унгар, Хорватын 65000 хүнтэй шигшмэл армийг бут цохив.
  • 1241 - 1242: Бат хааны арми Болгарыг эзэлж жил бүр алба гувчуур авах болов.
  • 1241: Өгэдэй хаан нас эцэслэж Европыг эзэлж байсан цэргийн жанжид, хан хөвгүүд Их хуралдайд дуудагдаж нутгийн зүг хүлгийн жолоо залав.
  • 1246: Гүюг хаан, Их хаанаар өргөмжлөгдөв.

Их Монгол Улс байгуулагдах урьдач нөхцөл бүрэлдсэн нь[засварлах]

XII зууны монголчуудьн өмнө тархай бутархай оршиж, өөр хоорондоо ямагт харгалдан бусдын зууш болох уу, эсвэл нэгэн дээвэр дор нэгдэн нягтарч, өгсөн дээшлэх үү гэсэн ацан зам тулгарчээ. Тэрхүү түүхэн сонголтыг зөв ухамсарласан Хамаг Монголын хан Тэмүжин эсгий туургатныг нэгтгэх тэмцэлд эргэлт буцалтгүй оржээ. Хамаг Монголын дотор Тэмүжинээс гадна Жамухын толгойлсон хүчний нөгөө туйл үүсэж, тэд тус тусдаа хүчээ зузаатгахыг эрмэлээж байв. Харин цагийн байдал Тэмүжиний талд аятай эргэж, Жамухын харъяат нараас түүний талд дагаар орсоор байлаа. Хэрэйдийн ханлигийн дотор эвдрэл гарч, Тоорил ханыг хүчин мөхөсдөхөд Тэмүжин ивээлдээ авч дахин тэнхрүүлэв. Ингээд түүнтэй хамт 1196 онд Алтан улсад туслан, Татарт хамтын хүчээр цохилт өгчээ. Тэд 1199 онд Найманы ханлигтай нүүр тулж байлдсанаас гадна Монгол угсааны олон аймгийг байлдан дагуугав. Гэвч Тайчууд, Хонгирад, Икирас, Горос, Татар, Ойрад, Найман аймгийн ноёд эвсэж, Чингисийн эсрэг шинэ холбоо байгуулжээ. Тэд 1201 онд Эргүнэ мөрний хөвөөн дээр хуралдаж, Жамуха сэцэнийг Гүр хаан хэмээн өргөмжилжээ. Эл бүлэглэлийн эсрэг Тэмүжин Тоорил хантай хүч хавсран тулалдаж бут цохижээ. Жамухын эвслийг бут цохисны дараа Тэмүжин 1202 онд Татарыг эрхэндээ бүрмөсөн оруулав.

Жамуха Хамаг Монгольн нөлөө бухий язгууртан Алтан, Хучир нарыг талдаа урвуулж, Тоорил ханы хүү Нялх Сэнгүмээр эцгийг нь ятгуулж, 1203 онд Тэмүжиний эсрэг дахин эвсэл байгуулжээ. Үүнийг тагнаж мэдсэн Тэмүжин 1203 оны намар Туул голын хавь газар Тоорил ханыг гэнэдүүлэн цохижээ. Ингэж Тэмүжин хамгийн хүчирхэг Хэрэйдийн ханлигийг мөхөөснөөр Монгол туургатны дотор эрх сүр, нэр хүнд нь эрс өсөв. Эцэст нь өмнөх тулалдаануудад ялагдаж, Найманы Таян ханыг тойрон бүгсэн ханлиг, аймгуудын хэсэг бусаг хүчийг 1204 онд бут цохисноор Монгол туургатны үндсэн гол хэсгийг өөртөө нэгтгэжээ. Тэмүжин ийнхүү «хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бүртгэх» их үйл хэргийг бүтээсэн билээ. Энэ үе бол Их монгол улс байгуулагдах явц дахь нэг ёсны шилжилтийн үе байжээ.

Их Монгол Улс байгуулагдсан нь[засварлах]

Монголын байлдан дагуулалт

3-р жарны улаан бар жил (1206) бол Монгол түмэнд ээлээ өгч, хэзээ ч үл умартах түүхэн аугаа их үйлсийн гараа болсон юм. 1206 оны намар цагт Онон голын эхнээ Тэмүжиний орд өргөөнд Монголын язгууртан дээдсийн их чуулган Их Хуралдай хуралджээ. Их Хуралдайн өмнө тавигдсан үндсэн зорилт нь Их Монгол улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхаглах, нүүдэлчин монголчуудын төрийн жолоог бат түвшин атгах их хааныг сонгон өргөмжлөх явдал байв. Ийнхүү монгол угсааны олон ханлиг аймгуудыг нэгтгэн захирсан Монгол хэмээх улс Төв Азид тогтнон мандсан байна. Шинэ тулгар Монгол улс тогтнон мандахад бас Чингис хааны шадар эүтгэлтнүүд, нийт Монгол түмэн багагүй үүрэг гүйцэтгэсэн. Монголын тулгар төр тогтсоныг өргөн утгаар нь авч үзвэл, МЭӨ 3 зуунаас үүдэлтэй яэгуурын монголчуудын 1400-аад жилийн шаргуу тэмцлийн зүй ёсны үр дүн, нүүдэлч удмынхны нийгэм-улс төрийн хөгжилд гарсан чанарын хувьсал өөрчлөлт, өтгөс өвгөдөөс маань улбаалсан төр ёсны уламжлал, шинэчлэлийи яах аргагүй гойд содон түүхэн үзэгдэл байсан юм. Их Монгол нь улс хэмээх орчин цагийн ухагдахууны үндсэн шалгуур - тодорхой газар нутаг, хил хязгаар, хүн ам, төр болон төрийн бүрэн эрхт байдал хэмээх гол болзлуудыг бүрэн дүүрэн хангаж байсан юм. Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улс нь эхэн үедээ умардаас өмнөд этгээдэд Байгал нуураас Түмэн газрын цагаан хэрэм хүртэл, зүүнээс өрнөд этгээдэд Хянганы нуруунаас Алтайн чинад хүртэл өргөн уудам нутгийг эзлэн оршиж байв. 1207 онд Зүчи буриад, хабханас, тува зэрэг Ойн иргэдийг Их Монгол улсад нэгтгэжээ.

1218 онд киргизүүдтэй хамт бослого гаргасан түмэдүүд Чингисийн цэрэгт дарагдсаны дараа зарим хэсэг нь мэргидүүдтэй цуг Якут руу очсон нь якутын мэргид, тумат овог болжээ. Якут эрдэмтэд энэ нүүдлийг якутын ард түмэн бүрэлдэхэд нөлөөлсөн сүүлчийн үйл явдал гэж үздэг. Түрэг хэлнүүдээс монгол хэлтэй хамгийн ойр нь якут хэл юм. Якут хэлний 30% нь монгол үг байдаг. Якутын баруун нутгийн адуу нь монгол адуутай төстэй нь тогтоогджээ. Бусад түмэд хүмүүсийг урагш нүүлгэсэн нь одоогийн Өмнөд Монголын Түмэд болсон бололтой. Хожим Батмөнх хаан мөн адил бослого гаргасан урианхайчуудыг тарааж хуваажээ.

Чингис хааныг тэнгэрт хальсны дараа хүүхдүүдий нь хооронд хаан ширээний төлөө тэмцэл гарчээ. Чингисийн гэрээслэл ёсоор Өгэдэй ширээнд суух ёстой байсан боловч Чингисийн дүү Тэмүгэ Отчигин зэрэг нөлөө бүхий зарим ноёд Чингисийн отгон хүү Тулуйг хаан болгох санаатай байжээ. Түүнийг гадарлаад ч тэр үү, Өгэдэй ширээ залгамжлахаас цааргалах дүр үзүүлж, түүнээс шалтгаалан шинэ хаан өргөмжлөхөөр Хэрлэний “хөдөө аралд” эхэлсэн Их хуралдай 40-өөд хоног үргэлжлэн байж 1229 оны билгийн 8-р сард сая өндөрлөжээ. Өгэдэйн ширээнд суухад авга ах Отчигин, Бэлгүдэй, ах Цагадай, дүү Тулуй, ах Зүчийн хүү Бат зэрэг дээдэс онцгой хүндэтгэл үзүүлж мөргөн ёсолж, Цагадай Тулуй нар 2 талаас түшиж, авга Отчигин араас нь тулж ширээнээ суулгажээ. Үүнээс хойш их хааныг өргөмжлөх бүрд бүгд мөргөх ёсон тогтсон гэдэг. 1241 онд [Өгэдэй] нас бармагц хаан ширээний төлөө тэмцэл дахин өрнөжээ. Өгэдэйн ач хөвгүүн Ширмүн буюу Тулуйн хүү Мөнх хоёрын нэгийг ширээ залгамжлуулахаар гэрээслэлсэн гэдэг. Гэтэл Өгэдэйн хатан мэргэд овгийн Дөргэнэ/Туракина/ төрийн эрхийг түр барьж байгаа байдлаа ашиглаж өөрийн хүү Гүегийг хаан болгох гэж хүчлэн оролджээ. Үүнээс болж шинэ хааныг сонгон өргөмжлөх явдал хойшлогдож 4-н жил шахам Дөргэнэ хатан төр барьжээ. Шинэ хааныг сонгох [Их хуралдайг] хуралдуулах гэж хэдэн удаа оролдсон боловч шийдвэрлэх гол эрх мэдэл бүхий хүмүүс цуглахгүй хойшлогдсон байна. Гагцхүү 1245 оны намар Хар хүрмийн( Хүрмэн чулуутайн нутагт Хар хүрэм голын хөвөөнд боссон тул хар хүрэм гэж нэрлэсэн.) ойролцоох Далан даваа гэдэг газар Их хуралдай болж Гүегийг хаанд өргөмжилсөн байна. Тэр хуралдай их өргөн болсон гэнэ. Их монгол улсын өнцөг булан бүрээс алтан ургийн ноёд язгууртнаас гадна Хятад, Орос, Солонгос, Франц, Гүрж, Герман, Араб, Богдад улс болон Ромын пап ламын элч Плано Карпини зэрэг гадаадын олон улс ирсэн аж. Гүег бас л хаан болохоос татгалзсан дүр үзүүлж миний дараа манай удмынханд хаан ширээг залгамжлуулж байх юм бол хаан больё гэсэн болзол тавьж зөвшөөрүүлээд хаан болжээ. Гүег ширээнд удсангүй. 1248 оны хавар дайнд явж байгаад Самарканд хотын орчимд тэнгэрт хальжээ. Хаан ширээний тэмцэл дахиад л өрнөжээ. Энэ завшааныг Гүегийн хатан Хаймиш ашиглан 1249-1251 онд төр барьжээ. Чингис хааны хойчис Зүчи-Тулуйхан, Цагадай-Өгэдэйхэн гэсэн 2 тал болжээ. Алтан ордны улсын Батхаан насны ахмад, нэр хүндтэйн учир 1249 онд өөрийн байгаа газарт Их хуралдай хийх санал дэвшүүлж, олон ноёдод урилга зарлага явуулжээ. Тэнд цөөхөн хүн очсон боловч Батыг өөрийг нь их хаан болгох саналыг дэвшүүлжээ. Бат түүнийг хүлээж авсангүй, харин Тулуйн хүү Мөнхийг хаан өргөмжлүүлэхээр тогтоожээ. Гэтэл Өгэдэй-Цагадайнхан Өгэдэйн ач хүү Ширмүнийг хаанд өргөмжлөх санаатай байжээ. Хаан ширээний төлөөх тэмцэл ил далд үргэлжилж 1251 оны зун Алтан ордны улсын Бэрх ноёны удирдлагаар болсон Их хуралдайгаар Мөнхийг өргөмжилжээ. Мөнх хаан болоод өөрийг нь эсэргүүцсэн Өгэдэйн ач хүү Ширмүн, Гүегийн хүү Хочин, Нуху, Чингис хааны дотны нөхөр Зэлмийн хүү Есүндэй, Занги, Цанай, Элжигдэй, түр хугацаагаар төр барьж байсан Хаймиш хатан, Гүегийн их түшмэл Чингай зэрэг 70 гаруй хүнийг хатуу чанга шийтгэн ихэнхийг нь цааш нь харуулж Дөргэнэ хатан зэргийг цөлсөн байна. Гүегийн дэмжлэгээр Цагадай хаант улсын ширээг эзэлж байсан Цагадайн хүү Есөнмөнхийг баривчилж цаазлаад, ширээг Цагадайн ач Хар-Хулагуд эзлүүлжээ. Мөнх хааын энэ эрс тэс ширүүн арга хэмжээ нь Мөнх хааны байр суурийг бэхжүүлж, улс төрийн хямрал тэмцлийг намжаасан байна. Ийнхүү Чингисээс хойш Чингисийн удмынханы дунд хаан ширээний төлөө тэмцэл ахин дахин өрнөж байжээ. Энэ муу үзэгдэл ганц монголд тохиолдсон зүйл бус, дэлхийн олон улс оронд үзэгдэж байсан ба байдаг үзэгдэл болохыг тэмдэглэх хэрэгтэй.

Эхэн үеийн хаад:

  1. Тэмүжин. Өргөмжилсөн нэр нь Чингис. Эцэг нь Есүхэй, эх нь олхонуд аймгийн Өүлэн үжин. Усан морин /хар/ жилийн зуны тэргүүн сарын 15-нд (аргын 1162оны 5-р сарын 31/ 6-р сарын 1-н ч гэдэг) одоогийн Хэнтий аймгийн Дадал сумыэ нутаг- Оно мөрний Дэлүүн болдог гэдэг газар төрсөн. Шороон тахиа жил /1189он/ Хамаг Монгол улсын хан болж, Чингис гэдэг цол авсан. Улаан барс жилийн /1206он/ намар оройхон нэгдсэн Их Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн. Ширээнд 22 жил суув. Гал гахай жилийн /1227оны 8-р сард/ зун тэнгэрт халив. 66 жил наслажээ.
  2. Өгэдэй. Өргөмжилсөн нэр нь Далай хаан. Эцэг нь Чингис, эх нь хонгирад аймгийн Бөртэ үжин. 1186 онд төрсөн. 1229 оны 9-р сараас 1241 оны 12-р сард хаан ширээнд суусан. 13 жил хаанчилсан. Их хатан нь найман аймгийн Дөргэнэ/Туракина/, 1241 оны өвөл тэнгэрт хальсан.
  3. Гүег. 1206 онд төрсөн. Эцэг нь Өгэдэй хаан. Эх нь Дөргэнэ хатан. 1245 оны хавар их хаанд өргөмжлөгдсөн, 1248 оны хавар тэнгэрт хальсан. 3 жил хаан ширээнд суусан.
  4. Мөнх. Эцэг нь Чингисийн отгон хүү Тулуй, эх нь хэрэйдийн Сорхахтани хатан, 1208 онд төрсөн. 1251 оны зун их хаанаар сонгогдсон, ширээнд 9 жил суусан, 1259 оны зун Сычуаньд цэргийн хуаранд өвчнөөр тэнгэрт хальсан.
  5. Аригбөх. Эцэг нь Чингисийн хүү Тулуй, эх нь хэрэйдийн Сорхахтани хатан, 1257 онд Мөнх хаан Сун улсыг дайлаар мордохдоо төр хариуцан тамга барьж суухаар Хар-хүрэмд үлдээсэн, 1260 оны зун Хар-Хүрэмд Их хуралдайгаар хаан ширээнд өргөмжлөгдсөн, гэтэл төрсөн ах Хубилай мөн өөрийгөө Шандууд их хуралдай гэгчийг хуралдуулж хаан гэж тунхагласан тул ахтайгаа хаан ширээний төлөө тэмцэлдэн дайтаад 1264 онд ялагдаж Хубилайд буун өгсөн, 1266 онд нас барсан ба хорлогдсон байж магадгүй хэмээн таамагладаг байна.

Зохион байгуулалт[засварлах]

Цэргийн зохион байгуулалт[засварлах]

Хишигтэн нь Их Монгол улсын зэвсэгт хүчний цөм болж байсан боловч, цэргийн хэрэг нь цар далайцаараа ихээхэн өргөн агуулгатай байжээ. Арван өрхөөс татсан арван цэргээс бүрдэх аравт, арван аравт бүрийн цэрэг нийлсэн зуут, арван зуутын цэргээс бүрдсэн мянгат, арван мянгатын цэрэг бүхий түмт байхаар журамласан цэргийн зохион байгуулалтын тогтолцоо нь Их Монгол улс байнгын хүчирхэг армитай байх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Чингис хаан цэргээ шинэ зохион байгуулалтанд оруулж, байнгын армийг бий болгов. Цэргийн ерөнхийлөн захирах тушаалтныг буй болгож, тэр тушаалд нэрт жанжин Хубилай-г томилов. Мөн дээд хэмжээний арван хоёр зөвлөхөөс бүрдсэн Илдэч хэмээх цэргийн бодлогын газрыг байгуулав. Цэргийн яамны маягийн эл байгууллага нь цэргийн эрдэм ухааныг хөгжүүлэх, цэргээ байлдааны байнгын бэлтгэл сургуультай байлгах, цэргийн жанжин, дарга нарын удирдлагын ур чадварыг ямагт төгөлдөржүүлэх, армийн зохион байгуулалтыг чанд цэгцлэх, дээд зэргийн уян хатан, хөдөлгөөнт армийг байлдааны бэлэн байдалд барьж байх гол үүрэгтэй байжээ.

Чингис хаан, түүнийг залгамжлагчид цэргийн үйлдвэрүүдийг хөгжүүлж, анги, нэгтгэлүүдийг шинэчлэн зохион байгуулав. Чингис хааны цэрэг 105000-д 10000 hishigten 95000 aravt tsereg хүрч байсан гэж тэмдэглэсэн нь үнэнд ойртсон буй за.

Их Монгол улс хүчирхэг зэвсэгт хүчинтэй байсан нь цэргийн сургалтын бүхэл бүтэн тогтолцоо бүрдүүлсэнтэй холбоотой. Эл тогтолцоо нь, хүүхдээ хар багаас нь морь унуулж, нум сум харвуулж сургах, байлдах болон агнах наад захын эрдмийг эзэмшүүлэхийг иргэн бүрийн зайлшгүй үүрэг болгосон бүх нийтийн цэргийн бие даасан сургалт; мөн моринд гарамгай болгох, сэлэмдэх урлагт суралцах, оньсон техник эзэмших зэрэг албан ёсны мэргэжлийн сургалт гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байжээ. Байн байн тэмцээн, наадам зохион байгуулж байсан нь зугаа цэнгэлийн төдийгүй, цэргийн сургалтын үр дүнг шалгах гол хэлбэр байсан.

Чингисийн цэргийн эрдэм ухаан нь ашигтай байрлалаас түрүүлж, гэнэтийн цохилт өгч байлдааны санаачилгыг гартаа атгах, газар орон цагийн байдалд зохицон таацуулан шийдвэр гарган хэрэгжүүлэх, морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан дайчлах, цэрэг эрийн зориг хүч, сэтгэл зүйн хатуужил, ов мэх, авхаалж самбааг илтгэж, улс төр, цэргийн бодлогыг чадварлаг хослох урлаг байв.

Их Монгол улсын зэвсэгт хүчин нь хөнгөн болон хүнд морин цэргээс бүрдэж байв, Хөнгөн морин цэрэг хөдөлгөөнт чанар, суу залиараа нэн гайхамшигтай. Хүнд морин цэрэг нь өвч зэвсэглэсэн тусгай зориулалт бүхий цэрэг юм. Цэргийн гол зэвсэг нь нум сум, сэлэм, жад, сүх төмөр, шийдэм, бороохой, хуяг дуулга байв. Монголын морьт арми нь хэрэм боомт эвдэх инженерийн ангитай байжээ. Ийм ч учраас монголчууд урьд өмнө дэлхий дахинд хэзээ ч байгаагүй цэрэг дайны номлолыг бий болгосон бөлгөө. Мөн үүнд нэгэн зүйл сонирхол татаж байгаа нь Дундат зууны үеийн Монгол цэргийн зэвсэглэлд алсын тусгалтай, сөнөөх хүч чадалтай их буу байв. Энэ тухай тэр үед бусад улс орноос ирж байсан хүмүүсийн дурдатгал, түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Нүүдэлчдийг ямар ч соёл боловсролгүй богино ухаантай зэрлэгүүд мэт үздэг тийм хүмүүст Монгол цэргийн зэвсэг, техникийн хөгжил, түүнийгээ хэр зэрэг чадварлаг хэрэглэж байсан нь тодорхой хариулт болох буй за.

Монгол цэргийн зэвсэглэлд байсан их буу нь Кидан гүрний үеэс өвлөгдөн уламжлагдаж улам боловсронгуй болж ирснийг хэлэх хэрэгтэй. Энэ төрлийн зэвсэг нь Чингис хааны үед чанарын шинэ түвшинд гарч явган, морьт цэргийн эсрэг галт,тэсрэх,хорт хийт бөмбөг, бэхэлсэн цайз, хэрэм, хамгаалалтыг сэтлэх, нураах гол хэрэгсэл нь их буу, чөдөр оньс, шидэх харвах зориулалт бүхий бусад тоног төхөөрөмж болж байв. Ийм буу нь тухайн үедээ гал, утаа, сүрлэг дуу чимээ, хөнөөх чадвараараа хосгүй байжээ.Чингис хаан баруун зүг хийсэн дайндаа (1218-1220) их буу хэрэглэж байсан бөгөөд түүнийгээ богино буу гэх буюу “пуужин” буу гэдэг байлаа. Мөн хурдан буу буюу арван таван гуурс бүхий шувтлагч буу гэх зэрэг сүр хүч ихтэй гайхамшигт их буу хэрэглэж байж. Монголын цэргийн жанжин Тажир Алтан улсын цайз балгадыг бүслэн байлдаж байхдаа (1233 он) мөн монгол цэргийн жанжин Ганбухын цэрэг (1237 он) их буутай байсан тухай Хятадын түүхчид бичиж үлдээсэн байна. Энэ мэтчилэн Хятадын түүхийн сурвалж бичигт монгол цэрэг дарьт их буу хэрэглэж байсан тухай тэмдэглэжээ.Хятадын түүхч Чжоу Вэй, Тогоон төмөр хаан Цинзян хотыг (1338 он) их буугаар галлаж байсан гэж бичжээ. Юань улсын эхэн үед төв Азиас чулуун сумтай галт үхэр буу олдож байсан тухай мөн тэмдэглэгдсэн байдаг.

Энэ түүхч “монгол цэрэг их буутай тэрэг олонтой, зарим буу нь нэлээд том бөгөөд монголчууд өөрсдөө дарь хийж чаддаг байсан” гэж бичжээ.Тогоонтөмөр хааны үед Товуу нь (1344 он) галт сумаар дээрэмчний завь руу харвахад уг завь нь бутран ихэнх нь шатаж байсан тухай энэ хүн тэмдэглэсэн байдаг.

Ер нь монголчууд 1200 оноос өмнө дарьт зэвсэг, их буу хэрэглэж байжээ гэж үздэг юм. Монгол цэрэг зөвхөн их буу, галт зэвсэг хэрэглээд зогсоогүй, мөн янз бүрийн зориулалттай сумтай байлаа.Дайсныг сүрдүүлэх, их цэргийг удирдан жолоодохын тулд дуут сум хэрэглэж байсан нь бидний үеийн дохионы пуужинтай утга нэг юм.Монголчууд галт зэвсгээ цаашид хөгжүүлсэнгүй тухайн үед гавшгай хөдөлгөөнт маневрийн байлдаан, тулалдаан хийх нь зонхилж түүнд ихээхэн хэмжээгээр ач холбогдол өгч байсан хийгээд зөвхөн хот, цайзыг буулган авахад ашиглагдаж байсан нь нь ч үүнд нөлөөлсөн байж болох талтай.

Засаг захиргааны байгууламж[засварлах]

Чингис хаан бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа аравт болгон хуваажээ. Мянгат нь эхлээд 95 байгаад сүүлдээ 130-д хүрсэн байна. Чингис хаан ийнхүү мянгатын тогтолцоог яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол улсьн өнө удаан тогтнох үндсийг тавьжээ. Эл тогтолцоо нь улс үндсээ батлан хамгаалах аян дайнд мордоход үлэмж хэмжээннй цэргийг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, ард олноос албан татвар авах зэрэгт нэн тохиромжтой цэрэг, засаг захиргааны нарийн чанд зохион байгуулалт байв.

Мянгат нь дотоод, гадаад хэмээн хуваагдах бөгөөд гадаад мянгат нь зэрэг зиндаагаараа дотоод мянгатаас даруй нэг дахин доогуур байжээ. Чингисийн эх, хөвгүуд, дүү нар болон авга Отчигин нар өөр өөрийн тусгай мянгаттай байв. Чингис хаан Отчигин, Өэлүн эх хоёрт түмэн өрх, хоёрдугаар хүү Цагадайд 8000 өрх, гуравдугаар хүү Өгэдэйд 5000 өрх, отгон хүү Тулуйд 5000 өрх, дүү Хасарт 4000, дүү Алчидайд 2000, дүү Бэлгүдэйд 1500 арх тус тус «хувь» болгон өгчээ.

Монголын эртний нүүдлийн нийгмийн улс төрийн эохион байгуулалтын эртний өвөрмөц нэгэн хэлбэр нь “Хишигтэн” байв. Хишигтнийг эхлээд овог, аймгийн тэргүүлэгч нар биеэ болон орд өргөөгөө хамгаалах зорилгоор бий болгожээ. Тэмүжин ч Хамаг Монголын хаан болоод бие, орд өргөөгөө сахин хамгаалах өдрийн манааны 70 торгууд, шөнийн харуулын 60 хэвтүүлээс бурдсэн 150 хүн бүхий хишигтэнтэй болжээ.

Их Монгол улс байгуулагдсанаас хойш хишигтний үүрэг өсч, зохион байгуулапт дэг журам нь нарийсчээ. Чингис хаан хишигтний тоог нэгэн түмд хүргэж, түүний эгнээг түмт, мянгат, эуутын ноёдын хүүхдээс бүрдүүлж, бас сул чөлөөтэй хүмүүсийн хүүхдээс ухаан, чадлаараа шалгарсныг нь сонгон оруулж байв.

Удалгуй хишигтэн нь хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах төдийгүй, улс орны дотоод дэг журам сахиулах, үймээн, самуунаас сэргийлэх онцгой үүрэг хүлээх болов. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд улам өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэг ёсны засгийн газрын үүрэг гүйцэтгэх болсон. Дээд зиндааны албан тушаалтныг зөвхөн хишигтнээс томилно. Хишигтэнд чанд сахилга, хариуцлага хүлээлгэхийн хамт онцгой эрх ямба эдлүүлж байв. Ийнхүү хишигтэн бол Их Монгол улсын төрийн гол тулгуур болж байлаа.

Хууль[засварлах]

Чингис хааны зарлигаар шадар түшмэл Шихихутаг "Их Засаг" хэмээх кодчилсон хуулийг батлан гаргасан байна. "Их Засаг" хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байснаараа онцлог юм. Хуулийн ял шийтгэл нь маш хатуу байсан бөгөөд жишээлбэл дайнд явах үед урд яваа хүнийхээ санамсаргүй унагаасан зүйлийг арын хүн авч өгөхгүй бол цаазаар авах ял оноодог байв. Энэхүү хатуу засаглал нь Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь нь болж өгчээ. Европын жуулчид их гүрний ард иргэдийн өндөр зохион байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан шагшсан байдаг.Мөн их засаг хууль нь Монголын хамгийн эртний хууль цаацын бичиг ба одоогоор олдсон эх сурвалж нь Солонгос улсад хадгалагдаж байна.

Их гүрний үед сайд түшмэд, цэргийн жажид өөрсдийн авъяас чадварт тулгуурлан сонгогддог байсан бөгөөд шашин шүтэх эрхийг чөлөөлж өгсөн байна. Ард иргэдийн доторх хулгай дээрмийг чандлан хорьж зөрчигсдийг хатуу шийтгэдэг байв. Биедээ үнэт эрдэнэ тээж яваа ганц бие эмэгтэй хүн гүрний нэг өнцөгөөс нөгөө өнцөг хүртэл ямарч саадгүй аялах боломжтой байсан хэмээн зарим хууч ярианд өгүүлдэг.

Их Монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ.

Их гүрний өнцөг булан бүрт өртөө улаа байгуулж худалдаачид, элч нарын аюулгүй байдлыг хангасан байна. Эдгээр өртөө улаагаар дамжуулан худалдаачид Хятадаас Ойрх дорнод, Европ хүртэл саадгүй аялдаг байв. Чингис хаан төрийн тамгыг хэрэглэх болж, Монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг эхлүүлж, мөн хуулчид, багш нар, уран бүтээлчдийг татвараас чөлөөлсөн байна.

Их Монгол улс өргөжин бэхжихийн хэрээр эрх зүйн болон заншлын эрхийн хэм хэмжээ нь ялгамж, онцлогоороо тодорч харилцан бие биедээ нөлөөлөн, Монголын нийгмийн харилцааны нарийн түвэгтэй байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үеийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан хууль цаазын сурвалж бол Их Засаг хэмээх нэгдмэл хууль юм. Эл хууль бол нийгмийн нэг төрлийн харилцаа бус, харин олон төрлийн харилцааг зохицуулсан нэгдмэл хууль цааз байжээ. Харамсалтай нь Их Засаг хууль бидэнд бүрэн эхээрээ уламжлагдаж ирээгүй. "Монголын нууц товчоо", Рашид Ад Дины "Судрын чуулган", Жүвейний "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх", Магакийн "Нум, сумтан ард түмний түүх" зэрэг сурвалжийн шинжтэй бүтээлүүдэд Их Засаг хуулийн хэсэг зүйл заалтууд уламжлагдан иржзэ. 1320 онд Египетийн түүхч Макризи Алтан ордны улсаас Их Засаг хуулийн хамгийн томоохон хэсэг зүйл нээлтийг олсон нь тэр үеийн эрх зүйн чухал сурвалж болж буй. «Их Засаг» хууль бол Монголын тулгар төр байгуулагдсан түүхт үйл явдлын үр дагавар болон төрсөн юм. Засаг гэдэг үгийн эртний язгуур утга нь хууль цааз, дүрэм, журам, хэв ёс гэсэн ойлголтыг илэрхийлж байжээ.«Их Засаг» хууль бол Их Монгол улсын хааны бүрэн эрх, засаг захиргаа, цэрэг, гадаад харилцаа, шашны суртал, ахуй заншил, иргэд хоорондын харилцаа, сургаал, сургамж, тэтгэвэр, тэтгэмж, өмч хөрөнгө. өв залгамжлал, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, худалдаа арилжаа, эрүүгийн хэрэг, ялын бодлого, шүүн таслах журмыг эохицуулсан хууль байжээ.Уг хууль дахь ял шийтгэлийн төрлүүд нь андгайлах (тангарагийн эрүү), золиослох, дөнгөлөх, торгох, ташуурдах буюу шийдэмдэх, гянданд хорих, цөлөх, цаазаар авах буюу алах ял байв. Их засаг хуулиар эмэгтэйчүүдийг худалдах болон хулгайлах, монголчуудыг хоорондоо байлдахыг хоригложээ.

Их Засаг хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэмд улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-эрхэмжийн нэн чухал баримт бичиг юм. Учир нь эл хуулийн зарчим, үзэл санаа зөвхөн Монгол нутаг төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсан хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн бөлгөө.

Засаг захиргааын хуваарь, төрийн байгуулал[засварлах]

Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан шинэ тутам байгуулагдсан Монголын төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийн төрхтэй боловч мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан, тун өвөрмөц шинж бүхий төр байв. Төрийн дээд эрхийг баригч нь их хаан байв. Их хаан бол тэнгэрээс заяат хэмээн өргөмжлөгдсөн, Монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн байсан ажгуу. Их хааны гарт төрийн дээд эрх мэдэл, үлэмж засаглал төвлөрч, тэрбээр Монголын газар нутгийн дээд өмчлөгч болж байлаа. Хаан амьд сэрүүн байхдаа өөрийнхөө залгамжлагчийг гэрээслэнэ. Энэ нь хаан өөрөөсөө хойш элдэв хямрап тэмцэл гарч, төр хямрахаас болгоомжилсон ухаалаг бодлого байв.

Хааныг сонгон өргөмжилж, төр улсын тулгамдсан асуудалд ончтой хариу эрэлхийлж, нягтлан магадласны үндсэн дээр их хаанд зөвлөх эрх бүхий байгууллага бол Их Хуралдай байжээ. Их Хуралдай нь өмнөх үеийнхээс зохион байгуулалтын хэлбэрийн хувьд боловсронгуй болж, төрийн дээд байгууллагын шинжийг агуулж байсан. Хамгийн гол нь хэн бугай ч Их Хуралдайг алгасан хааны титэм хүртэх эрхгүй байсан явдал юм. Чухам үүгээр Их Хуралдайн эрх, сүр хүч илэрхийлэгдэж байв. Их Хуралдайд Чингис хааны ах дүү, үр хүүхэд, эх ба хатад, цэргийн жанжин, итгэлт нөхөд оролцоно. Зарим судлаач эл байгууллыг парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг.

Их хаанд хэдийгээр хэмжээгүй эрх мэдэл төвлөрч байсан боловч эрдэм ухааныг дээдлэн биширч, мэргэдийн зөвлөлөөг сонсон, болгоон соёрхдог байжээ. Тиймээс ч Чингис хаан дэргэдээ Сэцдийн зөвлөл байгуулж, улс төрийн шаггүй бодлоготон, эрдэмтэн мэргэдийг оруулж, тэдний санал бодлыг анхааралтай сонсдог байв. Зарим эрдэмтэд Сэцдийн зөвлөлийг төрийн институт болж чадаагүй гэж үэдэг. Их хаан гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх зорилгоор улс орны амьдралын хүрээ, салбарыг хариуцсан төрийн сайд нарыг томилж байжээ. Энэ ёсоор Мухулайг Го ван буюу улсын ван болгожээ, Энэ нь хааны тэргүүн шадар сайд байв. Түүнтэй эн зэрэгцэхүйц эрхтэй албан тушаалтан бол улсын заргач байв. Энэ тушаалд Чингис хаан өөрийн өргөж авсан дүү Шихихутугийг томилжээ. Их хаан түүнд «Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв» гээд Надтай зөвлөж, Шихихутугийг шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй» гэж тушаасан байна.

Чингис хааны хууль зарлигийн биеллийг хянах тусгай албан тушаалтан буй бопгожээ. Маркизийн Их Засаг хуулиас түүвэрлэж авсан гэсэн тэмдэглэлд засаг хэрэгжүүлэхийг хянагч тушаалд хүү Цагадайгаа томилсон гэж бичсэн байна. Ийнхүү төрийн хяналтыг буй болгожээ. Чингис хаан төрийн бусад сайд нарыг дэс дараалан томилсон байна. Тухайлбал. Боорчи, Зэлмэ, Наяа нарыг өөрийнхөө удирдлагад их төлөв цэргийн хэргийг эрхлэх төрийн сайдын тушаалд тохоон талбижээ. Мөн тийм зиндааны албан тушаалтан бол төрийн бэхи (шинжээч) Үсүн Өвгөн юм. Тэрбээр тэнгэр огторгуйг шинжиж, он жил, сар өдрийг заасан хуанли зохиож, наран, саран хиртэхийг эртнээс мэдэж хаан эзэндээ айлтгах, дайлаар мордох, Их Хуралдай чуулах сайн өдрийг тогтоох зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Төрийн бэхи цагаан хувцас өмсч, цагаан морь унаж явдаг заншилтай. Түүнээс дутахааргүй эрх мэдэлтэй байсан хүн бол Хөхчү бөө байв. Гэвч тэрбээр их эзнийхээ итгэлийг даалгүй, хаан төрд тэрсэлж, цаазын тавцанд очсон түүхтэй.

Гүйцэтгэж байсан үүргээс нь хөөн үзэхэд Тодой чэрби мал аж ахуйн сайд, Тататунга захиргаа, боловсролын сайдын зиндаанд ажиллаж байсан байна. Зарим хүмүүс төр, түмний өмнө байгуулсан баатарлаг гавъяа, цэргийн удирдакх ур чадвараараа тодорч албан тушаалд томилогдож байв. Тухайлбал, Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг, Сорхон-шира, Сүбээдэй, Зэв, Борохул (удалгүй нас барсан) Хэра-Унругэ, хожим Цуу мэргэн (Елюй Чуцай) нарыг есөн өрлөг хэмээн цэргийн жанжнаар томилсон байна. Зарим судлаачид тэднийг орчин цагийн цэргийн маршалуудтай дүйцүүлэн бичдэг.

Соёл[засварлах]

Эдийн засаг[засварлах]

Нийгэм[засварлах]

Уналт[засварлах]

1300-аад оноос Монголын эзэнт гүрэн хямралд орж эхлэв. 1260 онд Хубилай өөрийгөө хаанд өргөмжилж, улмаар 1267 онд Монголын нийслэлийг Хархорум хотоос Хаан балгас (Дайду) (одоогийн Бээжин хотын баруун хойд талд байсан) хотод шилжүүлэв. 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж, Юань хэмээн нэрийдсэнээр Монголын эзэнт гүрэн Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань улс гэсэн дөрвөн хаант улсад хуваагдав. Алтан орд, Ил хант улс, Цагадайн улсууд Юань улсад жил бүр татвар өгч, Юань улсын хааныг өөрсдийн эзэн захирагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг байв. Гэвч энэ харилцаа төдий л бат бэх биш байв. XIV зууны эхэн үед Евразид Хар үхэл хэмээх тахал гарч олон сая хүнийг үхүүлжээ. Энэ өвчин худалдааны зам дагуу асар хурдацтай тархаж байсан тул хүн, амьтны хөл тасарч, орон нутгуудад хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас улс орнуудын элчин харилцаа тасарч, Монголчуудыг байгаа газартаа суухаас өөр аргагүй болгосоноос хоорондын харилцаа алдагджээ. Мөн газар сайгүй өлсгөлөн дэгдэж, үймээн самуун гарах болов. Орон нутгийн захирагчид бие даах болсон ба Чингис хааны удмынханы хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл улам хурцадсаар байлаа. Ил Хаант Улс Абу Саид ханыг нас барсны дараа олон тооны эмирийн улсуудад хуваагдав. Ил ханы шууд удмын сүүлчийн хан Хасан Хүчүг үхсэнээр Ил хант улс үндсэндээ мөхжээ. Энэ үед Хятадад тахал, өлсгөлөн, байгалийн гай гамшгаас болж, олон хүн үхэж үрэгджээ. Мөн орон нутгийн засаг захиргаа болон Монголчуудын авах албан татвар улам нэмэгдэж, ард түмний амьдрал улам дорджээ. Түүний улмаас Хятадад Юань улсын эсрэг бослого үймээн газар сайгүй гарах болов. Тэдгээрээс хамгийн далайцтай бослого нь 1330-аад оны үеэс гарсан Улаан алчууртны бослого юм. Улаан алчууртнууд болон Юань улсын засаг захиргааны хоорондын дайн хэдэн жилийн туршид үргэлжилжээ. Үүний эцэст Улаан алчууртнууд дараа дараалан бут цохигдож, бослого бараг дарагдах гэж байтал Улаан алчууртны бослогын нэгэн толгойлогч Чжу Юань Чжан Мин улсыг байгуулж, өөрийн босогчдыг чадварлаг удирдаж, Хятадын ард түмний дэмжлэгийг авсаны үр дүнд 1368 онд Юань улсын нийслэл Хаан балгас хотыг эзлэн авч, Хятад дахь Монголын захиргааг устгажээ. Юань улсын хаан Тогоонтөмөр цагаан хэрмийн ард зугатан гарч, Юань улсын захиргааг Хятадад дахин сэргээхийг санаархах болов. Чжу Юань Чжан цагаан хэрмийн ард хөөгдөж гарсан Монголчуудын эсрэг аян дайн хийж, Юань улсыг бүрэн устгахыг оролдсон боловч бүтээгүй юм.

Лев Николаевич Гумилев "Их талын байгаль ба хүмүүс" бүтээлдээ "Төв Азийн үндэстнүүд хятадын соёлд таагүй ханддаг байв. Жишээ нь түрэгүүд хятадын уусгах бодлогын эсрэг тусгайлсан бодлого баримталдаг байв. Уйгурууд манихейн, харлугууд лал, басмал, онгудууд несторын, төвдүүд буддын шашныг хятадаар дамжуулалгүйгээр шууд Энэтхэгээс хүлээн авч хятадын соёл Цагаан Хэрэмнээс гадагш нэвтэрч чадсангүй. Хүннү, түрэг, монголчууд нь хоорондоо зөрчилдөн тэмцэлддэг байсан ч хятадын уусгах аюулын эсрэг хаалт болж байв" гэж бичжээ.[1]

Цагадайн улс XIII зууны сүүл үеэс Самарканд хотоор төвлөрсөн суурин соёл иргэншилтэй Мавереннахр, Долоон мөрөн, Турфаны хөндийгөөр төвлөрсөн нүүдлийн соёл иргэншилтэй Моголистан хэмээх хоёр хэсэгт хуваагдаж, XIV зууны туршид хоорондоо тэмцэлдсээр байв. 1340-өөд оноос Мавереннахрт доголон хэмээх хочтой Монголын Барулас овгийн угсааны эмир Төмөрийн улс бий болсон боловч XV зууны эхэн үед доголон Төмөрийн нас барсны дараа олон жижиг эзэмшил болон хуваагдсан ба улмаар Алтан ордноос нүүж ирсэн Үзбекүүдийн довтолгоонд өртөж, мөхжээ. Доголон Төмөрийн угсааны Бабур ноён Үзбекүүдэд шахагдан Энэтхэгт очиж, Их Могол улсыг байгуулсан юм. Хожим 1859 онд Их Моголын улс Британичуудад цохигдон мөхжээ. Моголистан XVI зууны үеэс суурин соёл иргэншилд орж, Исламын шашныг шүтэх болжээ. Моголистаны Мухаммед хаан захирагдагсаддаа чалма малгай өмсөхийг хүчээр тулган хүлээлгэсэн ба Таш-Рабат хотыг байгуулж, суурин байдлаар амьдрах болов. Моголистаны баруун талаас Үзбекүүдээс тасарсан Казахууд, зүүн талаас Ойрадууд довтолж шахамдуулах болсон тул Моголистаны Султан Саид хаан XVI зууны үед нийслэлээ Яркенд хотод шилжүүлж, улсаа Яркендын хаант улс хэмээн нэрийджээ. XVII зуунд Яркендын хаант улс Зүүнгарын хаант улсын захиргаанд орсон юм. Алтан орд XIV зууны эхэн үеэс хямралд орж, олон хан солигджээ. Улмаар XV зууны үед Алтан орд Түрэг хэлт нүүдэлчдийн ордууд болон задарчээ. Алтан ордны улсаас Казань, Крым, Астрахань, Ногайн орд, Сибирийн хант улсууд тасран гарчээ. Алтан ордны үлдэгдэл болох Их орд 1502 онд Крымийн ханлигт эзлэгдэн мөхсөн байна. Алтан ордны улсаас тасран гарсан улсууд XV-XVIII зууны үед бүгдээрээ Орост эзлэгдсэн бөгөөд хамгийн сүүлчийн бие даасан улс болох Крымийн хаант улс 1784 онд Орост эзлэгджээ. Юань улсын хаад Монголд эргэн ирсний дараа Монголын хаан Аюушридар Юань улсын Цагаан хэрэмнээс хойших нутгийг эрх мэдэлдээ барьсаар байлаа. Гэвч 1389 онд Төгстөмөр хаан Мингийн цэрэгт ялагдан зугатаж яваад Аригбөхийн угсааны Есүдэр ноёнд алагдсанаар Юань улсын нэгдмэл хүч үгүй боллоо. Монголчууд олон жижиг ноёдын эзэмшлүүдэд хуваагджээ. Эдгээрээс Хубилайн удмынхны толгойлсон монголчууд, Цорос аймгийн ноёдын толгойлсон ойрадууд давамгайлан гарч ирж, хоорондоо тэмцэлдэх болжээ. Энэ хоёр хүчин зарим үед нэгдэж байсан боловч удалгүй задардаг байлаа. XVII зууны үед Хубилайн удмынхны толгойлсон Монголчууд Манж Чин улсад дагаар орсоноор Юань улсын улбаа ариллаа. XVIII зуунд Ойрадуудын байгуулсан Зүүнгарын хаант улс Манж Чин улсад эзлэгдсэнээр Евразийн их тал нутагт монголчууд ноёрхох явдал үгүй болжээ.

Мөн үзэх[засварлах]

Агуулахад байгаа «Их Монгол Улс» зургийн цомог

Зураг[засварлах]

Ном зүй[засварлах]

  • "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1

Ишлэл[засварлах]

  1. ЛЮДИ И ПРИРОДА ВЕЛИКОЙ СТЕПИ "Примечательно общее для всех народов Центральной Азии неприятие китайской культуры. Так, тюрки имели собственную идеологическую систему, которую они отчетливо противопоставляли китайской. После падения Уйгурского каганата уйгуры приняли манихейство, карлуки - ислам, басмалы и онгуты - несторианство, тибетцы - буддизм в его индийской форме, китайская же идеология так и не перешагнула через Великую стену"..."Так малочисленные монголы победили огромный Китай, объединив те дальневосточные народы, которые не соглашались стать объектом китаизации"..."Возвращаясь к более ранней эпохе и подводя некоторые итоги вышесказанному, отметим, что, хотя хунны, тюрки и монголы весьма разнились между собой, все они оказались в свое время барьером, удерживавшим натиск Китая на границе степей"

Гадаад холбоос[засварлах]