Ойрд
Ойрд буюу Ойрад - Монгол үндэст түмэн[1]. Нийт тоо тодорхойгүй, доод тал нь 640,000. Орост байх Ойрдын тасархай өдгөө Халимаг гэдэг нэртэй. Ойрдын дотор Баяд, Бузава, Дөрвөд, Захчин, Мянгад, Өөлд, Торгууд, Хотон, Хошууд гэх олон ястан багтана. Ойрадууд өөрсдийн уламжлалт нутаг болох Монгол улсын баруун аймгууд, БНХАУ-ын баруун хэсгийн Зүүнгар болон Амдо (Шинжаан-Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймаг)-д төвлөрөн сууна. Мөн 400 гаруй жилийн өмнө Ижил мөрний эрэгт нүүдэллэн очиж суурьшсан ОХУ-ын Халимаг Улсын Ойрадыг Халимаг гэж нэрлэнэ.
Түүнчлэн ОХУ-ын Тувачуудыг Тагнын Урианхай гэдэгчлэн Алтайн Бүгд Найрамдах Улс дахь хүн ардыг Алтайн Ойрад хэмээдэг байжээ.
Агуулга |
[засварлах] Нэр
Ойрд буюу Ойрад хэмээх нэрийн гарлын талаар судлаачдын дэвшүүлсэн 4 хувилбар байна.
- 19-р зуунд Оросын орчуулагч, хар лам Бичуриний дэвшүүлсэн Монгол кирилл үсгээр "ойр", Халимаг кирилл үсгээр "өөр" (аль нь ч гэсэн "ойр", "дөт", "хол биш" хэмээх утгатай) гэх утгаас гаралтай гэсэн нь хамгийн үнэмшилтэй таамаглал[2]. Монгол үсгээс галиглан тайлбарлавал ойир а ("ойр") гэх үгэнд олон тооны -д дагавар залгаад Ойирад ("Ойрад", "Ойрд") гэж үүсэхэд дүрмийн алдаа, үсгийн зөрүү байхгүй.
- Буриад эрдэмтэн Банзарын Дорж "Ойрад" гэдэг нь ой ("ой")+арад("ард") гэх хоёр үг болгон задласнаар "ойн иргэд", "ойн ард" гэх утгатай гэж тайлбарлажээ[3].
- Финландын хэл шинжээч Рамстедт гэх Швед хүн «ойрат» болон «огуз» гэх үгийг холбон дурдсан байдаг.
- Судлаач Убушаев гэх Халимаг хүн Фин-Угор бүлгийн хэлний койра ("нохой") гэх үгтэй холбогдуулан чоно, нохойг дээдлэх үзлээс гаралтай гэх санал дэвшүүлсэн[4].
[засварлах] Орос болон бусад хэлээр
Ойрдыг Орос хэлээр Ойраты гэж ойлгохоос гадна доорх утгаар бас ойлгоно.
- Баруун Монголчууд (орос. Западные монголы, англ. Western Mongols) - Боржигин овогтны харъяатыг Зүүн Монголчууд, Боржигин бус овогтноор захирагдаж байсныг Баруун Монголчууд гэж нутаг орны байрлалаар нэрлэх угсаатны зүйн хэллэг байдаг.
- Халимагууд (орос. Калмыки) - 16-17-р зуунд Ойрд үндсэндээ 3 тасрахад алслан нүүж Каспийн тэнгисийн эрэгт очсон Халимагуудыг Орос, Түргүүд Калмак гэж нэрлэж ойлгодгоос ЗХУ-ын үеээс Кыргыз дахь Ойрдыг бас Сарт-Калмык гэж нэрлэсэн зэргээр Ойрд гэх нэрийг балартуулж, бүх Ойрдыг Калмыки гэх нэрийн доор ойлгох нь Орос болон бусад хэлээр бичэх нь бий.
- Зүүнгар (орос. Джунгары, Казахаар Жоңғар) - Ойрд хүчирхэж Зүүнгарын хаант улс байгуулж явсанаас үүдэж Орос, Хасаг, Киргизүүд Ойрдыг Зүүнгар хэмээн төлөөлүүлж ойлгож ирсэний ул мөр байдаг.
[засварлах] Хүн ам
- Монгол Улс 205,000
- ОХУ 174,000
- БНХАУ 139,000
Зүүнгарын хаант улсын Галдан бошигт хааны үед хүн амын тооллого явуулахад 1 сая хүн амтай байсан ба Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны 15-18-р он буюу 1755-1758 онд Монголын Ойрадын хаант улсыг мөхөөcөн.
[засварлах] Овог аймгууд
Дөрвөн Ойрад хэмээх нэр томъёо нь Цорос буюу Өөлд (Урианхай), Торгууд, Дөрвөд болон Хошууд гэх мэт үндсэн овгууд болон Хойд, Баяд, Мянгад, Захчин, Дархад гэсэн жижиг аймгуудаас бүрдэнэ.
[засварлах] Тархалт[5]
- Монгол Улс
- БНХАУ
- Хөх нуур - Хошууд (Дээд Монгол)
- Өвөр Монголын Алшаа аймаг - Алшаа Өөлд Хошууд, Эзнээ Торгууд
- Шинжаань - Торгууд, Хошууд
- Кыргыз улс
- Сарт-калмак (Хотон-Халимаг)
- ОХУ
- Халимаг - Бузава (Бузаава), Торгууд, Дөрвөд, Хойд, Хошууд
[засварлах] Түүх
Ойрадын ноён Хутуг Бэхи Чингис хааны хүү Зүчиэр удирдуулсан цэрэгт ялагдаж дагаар орсон бөгөөд хожим үнэнчээр зүтгэсэний тул Чингис хаан Хутуг Бэхийн хүү Иналчид өөрийн охин Чэйжинийг, түүний дүү Төрөлчид Зүчийнхээ охин Холуйханыг хатан болгон өгч худ худгуй болж, Ойрадуудыг Их Монгол улсын Боорчийн харьяанд 4 түмэн болгожээ. Энэ цагаас "Дөрвөн Ойрад" гэдэг нэр гарчээ. Үүний дараа Ойрадууд баруун зүг нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний саваар очиж нутаглаж байгаад XIII зууны II хагаст Завхан, Хүнүй гол, Алтайн уулын зүүн бэл хүрч нутагласан бөгөөд тэд Аригбух, Хайду нарын харъяатууд болжээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Монголын хаадын мэдлээс гарч тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зүүн Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. XV-XVI зууны үед Ойрадууд дахин баруун тийш нүүдэллэн Алтайн уул, Эрчис мөрний эх, Бархөл, Хами, Ордосын баруун хойгуур очиж суурьшсан юм. Тэд "Дөрвөн Ойрадын чуулган" гэдэг эрх барих дээд байгууллага байгуулж, даргаар нь Бүүвэй Мэрзэй, дараа нь Байбагас нар ажиллаж байжээ.
[засварлах] Мөн үзэх
[засварлах] Гадны холбоос
[засварлах] Зүүлт, иш баримт
- ↑ Түүхэнд Дөрвөн Ойрд, Дөрвөн Түмэн Ойрд гэж дурдагддаг. Халх, Ойрад, Буриад дотроо ястанд задрах том бүлэг учир ястантай шууд харгалзуулахгүй, түмэн эсвэл зон гэлтэй юм.
- ↑ Бичурин Н. Я. (Иакинф). Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. 2-е издание, Элиста: Калмыцкое книжное издательство, 1991. (Текст печатается по изданию: Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. Сочинено Монахом Иакинфом. Санкт-Петербург. 1834. Типография Медицинского департамента Министерства внутренних дел.
- ↑ Банзаров Д. Об ойратах и уйгурах // Библiот. Восточн. Истор. Т. I, приложение V; перепечат. въ книгъ «Черная въра и другiя статьи Дорджи Банзарова», подъ ред. Г.Н. Потанина, СПБ. 1891, стр. 84.
- ↑ Убушаев Н.Н. Происхождение этнонима ойрат // Теегин герл. Свет в степи. №3 (апрель-май), Элиста, 1994.
- ↑ Khoyt S.K. Last data by localisation and number of oyirad (oirat) (rar) - in russian [www.hamagmongol.narod.ru/library/pe_2008/hoyt_locnum_2008_r.htm]