Нохой

Нохой
Оршин байсан хугацаа: Хожуу Плейстоценийн үеэс одоо хүртэл

Ховордолтын зэрэглэл
Гэршүүлсэн
Биологийн ангилал
Салбар: Eukaryota
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Чонынхон
Төрөл: Саnis
Зүйл: C. lupus
Дэд зүйл: C. l. familiaris
Латин нэр
Canis lupus familiaris
(Линней, 1758)

Нохой (Монгол:Нохай; латин:Canis lupus familiaris) нь хөхтөн ба махан идэшт амьтан юм. Хүний хамгийн үнэнч, дотнын нөхөр гэгддэг нохойг саарал чононоос 135,000 жилийн өмнө эволюцийн замаар үүсээд, 16,000 жилийн тэртээ хүн гэршүүлсэн гэж үздэг байна. Одоогоор дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая нохой байна. Эм нохойг жингэр, үр төлийг гөлөг гэнэ. Нохой бол хүний гэршүүлсэн хамгийн анхны гэрийн тэжээвэр амьтдын нэг гэж үздэг.

Амьтан судлаач, Нобелийн шагналтан Конрад Лоренц нохой чононоос гаралтай гэдэг таамаглал дэвшүүлсэн байна.

Одоогоор дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая нохой байна. Эм нохойг жингэр, үр төлийг гөлөг гэнэ. Нохой бол хүний гэршүүлсэн хамгийн анхны гэрийн тэжээвэр амьтдын нэг гэж үздэг.

Нохой нь сурах чадвар өндөртэй, тоглох дуртай, сайхан зан авираараа алдартай. Төрөл бүрийн зориулалтаар тусгай үүлдрийн нохойг үржүүлсэн: ан агнуур хийх, харуул, тээвэрт хөлөглөх, мал малуулах зэрэг, түүнчлэн сүүлд гоёл чимэглэлийн үүлдэр (жишээлбэл, lapdog, puodle) байдаг.

Нохойг олон мянган жилийн туршид янз бүрийн зан байдал, мэдрэхүйн чадвар, бие махбодийн шинж чанараараа сонгон үржүүлж ирсэн. Нохойн үүлдэр нь хэлбэр, хэмжээ, өнгөөрөө маш олон янз байдаг. Тэд ан агнах, маллах, ачаа татах, хамгаалах, цагдаа, цэрэгт туслах, үнэнч нөхөрлөх, хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Мянган жилийн туршид ноход хүний зан төлөвт онцгой дасан зохицож, хүн-нохойн холбоо байнга судлах сэдэв байсаар ирсэн.

Нохойн харилцаа гэдэг нь нохой бусад нохойтой хоорондоо мэдээлэл дамжуулах, хүний өгсөн мэдээллийг ойлгох эргээд хүн нохойны хүслийг ойлгох аргууд юм. Нохойн харилцааны зан үйлд нүд, нүүрний хувирал, дуу хоолой, биеийн байрлал (бие, мөчний хөдөлгөөнийг оруулаад), амтлах үнэрлэх (үнэр, феромон, амт) зэрэг орно. Хүмүүс нохойтой дуу хоолой, гар дохио, биеийн байрлал зэргийг ашиглан харилцдаг.

Анатоми[засварлах | кодоор засварлах]

Нохой нь үүлдэр угсаанаас хамааран биеийн хэмжээ янз бүр байна. Хамгийн жижиг нохой (йоркшир терьер) нь мөрний өндөр 6.3см, биеийн урт 9.5см, жин нь 113 гр байсан бол хамгийн том нь (англи мастиф) 155.6кг жинтэй, хоншоороос сүүл хүртэлх урт нь 250см байдаг. Хамгийн өндөр нохойн (дог) мөрний өндөр 106.7см гэж бүртгэгдээд байна. Нохой нь бусад махан идэшт, хөхтөн амьтдын адилаар хүчирхэг булчин, урт нарийн хөл, давхиж харайх, хол газар туулахад тэсвэртэй зохицсон зүрх судасны ажиллагаа, хөлрөхгүй байх биеийн бүтэцтэй байдаг байна.

Гөлөг[засварлах | кодоор засварлах]

Нярай үе

Энэ нь төрснөөс хойш 10-12 хоног үргэлжилдэг үе. Гөлөг нь эхээс бүрэн хамааралтай байж маш хурдан өсдөг.

Шилжилтийн үе (13-20 хоног)

Энэ үед гөлөгний хөгжилд бие махбодийн чухал өөрчлөлтүүд гардаг. Амьдралын 13 дахь өдөр түүний нүд нээгддэг. Түүний хүүхэн хараа гэрэл мэдрэх боловч нүдний торлог бүрхэвч хараахан хөгжөөгүй байгаа тул тэрээр 21 хоног хүртлээ объект, тэдгээрийн хөдөлгөөнийг харж чадахгүй.

Гөлөг урагшаа болон хойшоо мөлхөж эхэлдэг бөгөөд хэд хоногийн дараа тэрээр тогтворгүй алхаж, хажуу тийшээ найгаж, ихэвчлэн унадаг. Эхний шүд нь ойролцоогоор 20 дахь өдөр гарч, тэр хазаж, зажилж эхэлдэг.

Танин мэдэхүйн үе (21-28 хоног)

Гөлөг хараа, сонсголыг ашиглаж эхэлдэг эхний долоо хоног юм. Түүний мэдрэмжийн эдгээр өөрчлөлтүүд ихэнх гөлөгнүүдэд 24 цагийн дотор гэнэт тохиолддог тул энэ хугацаанд түүнд маш тайван тогтвортой орчин хэрэгтэй байдаг. Хэрэв энэ үед гөлөгнүүдийг эхээс нь холдуулбал тэдний цаашдын физиологийн хөгжилд муугаар нөлөөлдөг байна.

Нохойн дунд нийгэмших үе (21-49 хоног)

Энэ үед гөлөг нь бусад нохойтой харилцах боломжийг олгодог төрөл зүйлийн өвөрмөц зан үйлийг ашиглаж сурдаг. Түүний генд хамаарах бүх шинж тэмдгүүдийг хөгжүүлэхийн тулд энэ бүх хугацаанд гөлөг заавал эхтэйгээ болон бусад гөлөгнүүдтэйгээ хамт байх ёстой. Тиймээс гөлөгийг бусдад өгөхдөө эхээс 40 хоногийн дараа өгөх нь зүйтэй.

Хүнд дасах үе (7—12 долоо хоног)Нохой хүн таньж дасаж эхэлдэг үе.

Айдсны үе (8-12 долоо хоног)

Энэ үед сэтгэл зүй нь айдас, өвдөлтийг үүсгэдэг нөлөөнд онцгой мэдрэмтгий байдаг. Энэ хугацаанд түүнд тохиолдсон стресс нь маш тааламжгүй үр дагаварт хүргэж, нохойны цаашдын амьдралыг улам хүндрүүлдэг. Хэрэв энэ насандаа нохой бусад нохойтой танилцаж чадахгүй бол тэдэнтэй хэзээ ч хангалттай харьцдаггүй, хүнтэй ч мөн адил.

Ахлах тогтоох үе (13-16 долоо хоног)

Энэ насны үед гөлөг эхлээд "сүргийн манлай" нь хэн болохыг олж мэдэхийг хичээдэг. Хэрэв тэр тоглож байгаад хазах гэж оролдвол энэ нь давамгайлах түүний анхны оролдлого гэж ойлгох хэрэгтэй.

Өсвөр насны үе нь гөлөг тоглож эхлэх 13-26 дахь өдөр эхэлдэг. Тоглоомын үе шат эхлэхэд хөдөлгөөний үйл ажиллагаа гүнзгий өөрчлөгдөж, зайны мэдрэмжүүд бий болж, эх, бусад ах, дүү нартай бүрэн харилцаа холбоо үүсч эхэлдэг.

Гөлөг нь энэ үед тааралдсан болгондоо хүрч, шүүрч, хазаж, шүдэндээ зууж болох бүхнээ газар чирж, жижиг зүйлийг сэгсэрч, шүдэндээ барьж, толгойгоо ийш тийш нь сэгсэрнэ. Тоглоомын объектыг удирдах нь ялангуяа шинэ эсвэл үл мэдэгдэх объектууд өдөөдөг байна.

Өөрийн ах дүүтэйгээ хамтарсан тоглоомууд нь нохойн бүлэг, нийгмийн зан үйлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь зөвхөн нийгмийн амьтдын төрөл зүйлд байдаг юм.




Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Нохой – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Нохой-тай холбоотой мэдээлэл байна.