Саарал чоно

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал
Монгол үсгээр Chinu a.PNG
буриад кирилл. шоно
монгол кирилл. чоно
халимаг кирилл. чон
Саарал чоно
Оршин байсан хугацаа: Плейстоценийн үеэс одоо хүртэл
Саарал чоно ульж байгаа нь
Саарал чоно ульж байгаа нь
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн (Carnivora)
Овог: Чонынхон (Canidae)
Төрөл: Canis
Зүйл: Саарал чоно
Латин нэр
C. lupus
Карл Линней, 1758
Саарал чонын тархалтын зураг
Саарал чонын тархалтын зураг

Саарал чоно (лат. Canis lupus) эсвэл чоно (о.т. чонос) гэж шууд ойлгогдох нь — Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан.[1] ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг.[2]

Нэгэнтээ Еврази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хүний түрэлтээс болж энд тэнд устсаар хуучин эзэлж байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт амьдардаг болжээ. Гэсэн ч саарал чонын нийт тоо толгойг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй гэж үзсэн. Одоо чоно зарим нутагт хамгаалагдсан бол зарим нутагт спорт агнуурын амьтанд тооцогдсоор байгаагийн зэрэгцээ, малын дайсан хэмээн агнах явдал бий.

Хүн, чоно хоёр зэрэгцэн оршдог нутагт чоныг домог, үлгэрт сайнаар ч муугаар ч олонтаа дүрсэлдэг.

Эшлэл[засварлах]

  1. Nowak, R. 1992. Wolves: The great travelers of evolution. International Wolf 2(4):3 - 7.
  2. Wolves: From Brink of Extinction to the Edge of the City

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Canis lupus