Дагуур
| Бүгд тоо |
|---|
| 132,394 (2000 оны тооллого) |
| Төвлөрсөн газар орон |
| Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орон, Хармөрөн муж, Шиньжян Уйгурын өөртөө засах орон |
| Хэл аялгуу |
|
1999 онд Дагуур хэлтний тоо 96,085 байв.[1] |
| Шашин шүтлэг |
| Төрөл ард түмэн |
Дагуур (хя. 达斡尔族 Dáwò'ěr zú) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын ӨЗО, Хармөрөн муж, Шиньжян Уйгурын ӨЗО-д тархан суурьшсан угсаатны нийтлэг. Хятадын засгийн газраас тэднийг Монголын тоонд оруулдаггүй. 2000 онд 132,394 Дагуур хүн тоологдсноор бол Хятадад ялган таньдаг 56 угсаатнаас 34-р олон тоот болох юм.[2]
Дагуур угсаатан өнөө Өвөр Монголын Хөлөнбуйрын доторх өргөмжит нутаг Мориндаваа - Дагуурын өөртөө засах хошуундаа голчлон суудаг. 2000 онд Өвөр Монголд 77,188 (үүнээс Хөлөнбуйрт 70,287), Хармөрөнд 43,608 тоотой байна. Шиньжяны Тарвагатайд Чин улсын үед очсон Дагуурын хойчис тэндхийн Монголчуудтай холилдон хэдий тоотой нь балартжээ.
Дагуурууд Алтай хэлний язгуурын Монгол хэлний бүлэгт харъяалагддаг хэлтэй. 1999 оны нэгэн тооцоогоор 96,085 (дөрөвний гурав нь) нь Дагуур хэлээрээ хэлэлцэж чаддаг ажээ.[1]
Бөөгийн болон Буддын шашин шүтдэг. Саяхан Дагуурыг өвөг Монгол хэлт Хятаны хамгийн ойр угсааны хойчис гэж үзэх генетикийн судалгаа хийгджээ.[3] Монгол угсаатантай хамгаас ойр төрөл, Монголын дотор багтах учиртай гэдгээс бас Дагуур Монгол гэж нэрлэгддэг.
Хорлоогийн Чойбалсан гуайн эцгийг Дагуурын Монгол хүн байсан гэсэн нутгийн цуу яриа байдаг. Манж Чингийн сүүлчийн хаан Айсингиоро Пү И-гийн их хатан нь Гобула Ванрон гэгч Дагуур Монголын гүнж байсан ба аав нь Чин гүрний дотоодын хэрэг эрхлэх сайд байжээ.
Нэр [засварлах]
Дагуурын Монголчуудын нэр нь тэдний амьдардаг байсан Дагуур нутгаас гаралтай. Дагуур нь одоогийн Оросын Трансбайкал муж болон ойр хавийн газрын нэр юм. Орчин үед Дагуурын тал хээр нь Монгол Дагуур, Орос Дагуур хэмээн нэрлэгдэх нь бий. Мөн энэ нутгаас гаралтай амьтад нь "Дагуур" гэсэн тодотголтой байх нь бий. Дагуурыг хятадууд "Бутган" Дагуур гэж нэрлэдэг.
Хэл [засварлах]
Дагуурын Монголчууд нь Монгол хэлний төрөл болох Дагуур хэлээр ярина. Дагуур хэл нь Батхаан, Хайлаар, Цэцхар гэсэн аялгуунуудтай болно.
Эх сурвалжууд [засварлах]
- ↑ 1.0 1.1 Ethnologue сүлжээ: Дагуур хэл
- ↑ Хятадын статистикийн эмхэтгэл 2003
- ↑ Li Jinhui (08/02/2001). "DNA Match Solves Ancient Mystery". china.org.cn