Алтай хэлний язгуур

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Алтай язгуурт багтах хэлний тархалт

Алтай хэлний язгуур - Евразид тархсан ба Түрэг, Монгол, Манж-Тунгус гэх үндсэн 3 хэлний бүлэгт цааш хуваагдах хэлний язгуур. Мөн Солонгос хэл болон Япон хэлний бүлгийг зарим тодорхойлолтоор тус язгуурт багтаан ангилдаг.

Нийт 350 сая гаруй хүн тус язгуурт багтах аль нэг хэлээр ярилцана. Хэлний гарал үүслээр нь алтай гэсэн нэгдмэл нэг хэлнээс одоогийн уг хэлний язгуурт багтах хэлнүүд үүссэн гэх онолыг хэл шинжээч эрдэмтэн Рамстедт гаргасан юм. Тэрээр Түрэг, Монгол, Манж зэрэг хэлүүд дээр үгзүй, өгүүлбэрзүй болон үг судлалын харьцуулсан судалгааг хийсний үр дүнд эдгээр нь Алтай хэлний язгуурын хэлүүд бөгөөд Алтай уулаар нутаглагчид нүүдлэн явсанаар нэгдмэл алтай хэлнээс бие даасан хэлүүд үүссэн юм гэдгийг баталсан. Түүний онолыг Оросын эрдэмтэн Владиморцов, Мажарын эрдэмтэн Немет, хэл шинжээч эрдэмтэн Аалто, Поппе зэрэг эрдэмтэн үргэлжлүүлэн судлан боловсронгуй болгосон юм.

Хэдий энэхүү онол дэлхийн хэл шинжлэлд томоохон байр сууриа алдаагүй боловч Клаусон, Доефер, Шейхэрбак зэрэг эрдэмтэдийн үзсэнээр Алтай хэлүүд гэж байхгүй харин олон хэлүүд нь бие биедээ ойртсоноос хэлүүд нь ижилсэж, ууссан гэж үзэн Анти-Алтай гэх онолыг гарган Алтай хэлний язгуурыг үгүйсгэсэн. Тэд харьцуулсан 200 үгийн судалгаа, "Түрэг хэлний эртний толь" зэрэг олон судрыг судалсан юм. Гэхдээ энэ онол төдийлэн хүчтэй байр суурьтай бус юм.

Алтай хэлний язгуур нь дотроо дараах байдлаар хэлний бүлэг, дэд бүлэг хуваагддаг. Энэ нь:

Түрэг хэлний бүлэг

Монгол хэлний бүлэг

  • Монгол хэл нь дотроо Жинхэнэ Монгол хэл(Монгол улс ба Өвөр Монголын Монгол хэл), Буриад, Халимаг гэсэн 3 үндсэн дэд бүлэгт хуваагдана. Монгол хэлнээс салбарласан Монгор, Могол, Баоань, Дагуур, Дуншиань зэрэг бага хэлүүд багтана. Эдгээр хэлүүд XIII-XV зууны үед салсан.

Манж-Тунгус хэлний бүлэг

  • Сибирийн дэд бүлэг
    • Эвэнк (Тунгус) ба Эвэн (Ламут) хэлүүд багтана.
  • Манжуурын дэд бүлэг
    • Манж хэл болон мөхсөн Зүрчид хэл багтдаг.
  • Амурын дэд бүлэг
    • Нанай болон Үдэй хэлүүд багтана.

Алс дорнодын хэлүүд*

*Үгзүй болон өгүүлбэрийн байгуулалт нь Алтайн хэлүүдтэй төстэй бөгөөд өгүүлбэрийн бүтэц нь Эзэн бие эхэнд үйл үг адагт гэсэн байгуулалтай. Гэхдээ чухамхүү Алтай хэлэнд оруулдаггүй. Маргаантай юм.

Мөн үзэх [засварлах]