Түрэг хэлний бүлэг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Түрэг хэлний бүлэг нь Алтай хэлний язгуурт багтдаг бөгөөд Евроазиар тархан суурьшсан Түрэг угсаатнуудын хэлэлцдэг ялгаатай 35 хэлийг[1] багтаасан бүлэг юм. Түрэг хэлний бүлэгт хамаарагдах хэлүүдээр нийт 165-180 сая хүн[2] хэлэлцдэг юм. Турк, Казакстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Азербайжан улсуудад яригддаг гадна Хятад улсын Шинжиан-Уйгурын автономит нутагт болон Орос улсын Тува, Татарстан, Саха-Якут, Алтай зэрэг өөртөө засах бүгд найрамдах улсуудад хэрэглэгдэнэ.
[засварлах] Ишлэл
| Алтай хэлний язгуур |
|---|
| Түрэг хэлний бүлэг • Манж-Тунгус хэлний бүлэг • Монгол хэлний бүлэг • Япон хэл* • Солонгос хэл* |
| Тэмдэглэл: *Япон хэл ба Солонгос хэлийг ерөнхийдөө Алтай хэлний бүлэгт оруулдаггүй. Тэр хоёрыг заримдаа онолын шатанд буй Фүюү хэлний бүлэгт багтаадаг. |