Турк
| Бүгд Найрамдах Турк Улс
Türkiye Cumhuriyeti
Түркие Жумхурети |
||||
|---|---|---|---|---|
|
||||
| Дуулал: Тусгаар тогтнолын жагсаалын дуу (İstiklâl Marşı) |
||||
| Нийслэл | Анкара | |||
| Ихийн их хот | Истанбул | |||
| Албан ёсны хэл | Турк | |||
| Угсаатны бүтэц (2008) |
70–76% Турк 8–12% бусад |
|||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Парламентийн бүгд найрамдах | |||
| - | Ерөнхийлөгч | Абдулла Гюль | ||
| - | Ерөнхий сайд | Реджеп Тайип Эрдоган | ||
| Хууль тогтоох байгууллага | Үндэсний их хурал (Меклис) | |||
| Залгамжлал | Османы гүрнээс | |||
| - | Чөлөөлөх дайн | 1919 оны 5 сарын 19 | ||
| - | Бүгд найрамдах Турк улс тунхаглагдсан. | 1923 оны 10 сарын 29 | ||
| Нутаг дэвсгэр | ||||
| - | Талбай | 783,562 км2 (37) | ||
| - | Үүнээс: Ус (%) | 1.3 | ||
| Хүн ам | ||||
| - | Тооцоо (2010) | 73,722,988 (18) | ||
| - | Тооллого (2000) | 67,803,927 | ||
| - | Нягтрал | 94.1 хүн/км2 | ||
| ДНБ (ХАЧ) | 2010 оны тооцоо | |||
| - | Нийт | $1.116 их наяд[1][2] (15) | ||
| - | Нэг хүнд | $15,340[3] | ||
| ДНБ (Нэрлэсэн) | 2010 оны тооцоо | |||
| - | Нийт | $735.264 тэрбум[4][5] (17) | ||
| - | Нэг хүнд | $10,106[6] | ||
| ОТББИ (2008) | 40 | |||
| ХХИ (2010) | ▲ 0.679[7] (дээгүүр) (85) | |||
| Мөнгөн тэмдэгт | Турк лира (TRY) |
|||
| Цагийн бүс | +2 | |||
| Хэв огноо | өдөр/сар/он | |||
| Замын хөдөлгөөн | баруун | |||
| Интернетийн АДН | .tr | |||
| Утасны дугаар | 90 | |||
Турк (Туркээр Türkiye), албан ёсоор Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хөвөөлөгдөнө. Мармарын тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Истанбул. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк, бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдаг Курд, Заза нар бий.
Баруун Түрэгүүд бол Туркуудын өвөг дээдэс мөн хэмээж, 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ гэж үздэг. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дараа Анатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж, Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээр Балканы хойг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээр Ойрхи Дорнодыг) захирч байсан. Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үед Мустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан.
Хөл бөмбөгийн холбоо, Олимпийн хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.
Агуулга |
[засварлах] Нэр
Турк хэл дээрх улсын албан ёсны нэр нь, Türkiye (Түркие). Энэ нь хоёр үенээс бүтдэг бөгөөд, эхний Түрк гэдэг нь 8-р зууны Түрэгийн хаант улсын үеийн Орхон бичигт тэмдэглэгдсэн "Түрүк" эсвэл "Түрүг" гэсэн үгтэй нийцдэг бөгөөд, 8-р зуунаас хойш энэ нэрээр өөрсдийгөө нэрлэсээр ирсэн юм. Удаах үе -ие нь Араб хэлний -ияя, Грек, Латин хэлний -иа, Орос хэлний -ия гэдэгтэй дүйх Монголчилбол "-ын газар", "орон" гэсэн утгатай дагавар юм.
[засварлах] Боловсрол
Ерөнхий боловсролын сургууль (ilk öğretim okulu) нь найман жилтэй. Их дээд сургуульд элсэн сурагчид нь гурван жилийн ахлах сургуулийг дүүргэх хэрэгтэй. Гэхдээ 2004 оны 9-н сараас хойш сургуульд орсон бол 3 биш 4-н жил ахлах сургуульд суралцах хэрэгтэй. Мөн сургуулиас өмнөх боловсрол олгох цэцэрлэг бий. Хувийн сургуулиуд бас бий боловч цөөн. Сурагчын нэг сард төлөх ёстой сургалтын төлбөр, болон хоол, дотуур байрны зардал нь дундаж сарын цалинтай дүйцэхүйц байдаг байна.
[засварлах] Спорт
Турк улсын хамгийн их өргөн дэлгэр спорт бол хөлбөмбөг юм. Мэргэжлийн хөл бөмбөгийн лиг нь дээд (Супер лиг), дунд, доод гэсэн 3 ангилалтай ба 18 баг байна. Түүнээс гадна сонирхогчдын клубүүд маш олон бий. Хөлбөмбөгийн багуудын харьяалагдах клүбүүд нь бүх төрлийн спортын багтай байх нь олонтой. Иймд сагсан бөмбөг, волейболын багууд хөл бөмбөгийн багтайгаа ижил нэртэй байх нь гайхах явдалгүй.
[засварлах] Зургийн цомог
-
Anitkabir.HB.jpg
[засварлах] Эшлэл
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedWB-GDP-PPP - ↑ The World Bank: GDP, PPP (current international $)
- ↑ The World Bank: GDP per capita, PPP (current international $)
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedWB-GDP - ↑ The World Bank: GDP (current US$)
- ↑ The World Bank: GDP per capita (current US$)
- ↑ Human Development Report 2010 (PDF). 2010-11-01-д хандсан.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Турк - зураг, дуу, бусад юмс |
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Зүүн Тимор (Тимор-Лесте)3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритан | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |